УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулсан бөгөөд танилцуулагтай холбогдуулж зарим дараа гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм.
Ингээд гишүүд асуулт асууж саналаа хэлж дууссаны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж байгаа эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжлээ.
Ингэснээр дээрх асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүлсэн юм. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан өндөрлөж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.