Их аварга Хакухог 11 дэх өдрийн барилдаанд аз таарч давсан сэкиваке Гоэйдо өчигдөр 71 дэх Их аварга Какурюү М.Анандтай барилдсан барилдаан олны анхаарлыг татсан юм. Уг барилдаанд Какурюү Анандын үснээс татсан хориотой мэхийг Гоэйдо хийсэн. Энэ тохиолдолд шүүгч гар өргөн дэвжээнд дээр гарч зөвлөлддөг ч өчигдөр шүүгчдээс хэн нь ч гар өргөөгүй юм. Харин барилдааныг харж суусан Их аварга Хакухо гар өргөснөөр шүүгчид зөвлөлдөж, ялалтыг Какурюүд өгснөөр есөн даваа гурван унаатай боллоо.
Энэ нь Их аваргын үсэнд өрсөлдөгч нь гар хүрэн хориотой мэх хийн ялагдал хүлээсэн анхны тохиолдол болсон юм. Мөн мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд Их аварга барилдааны алдааг олж харсан анхны тохиолдол болж элэг нэгт Монголчуудын сэтгэлийг хөдөлгөж чадсан. Их аварга Хакухо алдааг харж шүүгч нарт мэдэгдсэн энэхүү үйл явдал нь олон түмэн Монголчуудын талархалыг хүлээж, сайшаагдаад байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.