antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2014 3 comments

Бөхийн засуул муу ажиллаж байна

нийтлэсэн Admin

527-1400813812527-139562663201e5769562ab74d3big_1Монгол түмний баяр цэнгэлийн манлай бол үндэсний бөх гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Үндэсний бөхийн үнэнч шударга, хурц дайчин барилдаан, бие биенээ хүндлэн дээдлэх ёс нь гайхалтай учраас бид бөхчүүдээ дээдэлж, суудлаасаа өндөлзөн байж үздэг. Харамсалтай нь олныг татах энэ байдал алдагдаж байгааг бөх сонирхогчид болон энэ спортын хүрээнийхэн нуулгүй хэлдэг.

Тэр дундаа бөхийн засуул нар ажлаа тун муу хийж байна. Ингэж хэлэх шалтгаан нь сүүлийн хэд хэдэн барилдаан маргаантай болж, бөхчүүд тахимаа өгөхгүй байгаа явдал. Уг нь бол засуул хийж байгаа хүн өрсөлдөгч хоёрын шүүгч шүү дээ. Гэтэл засуулууд барилдаж буй бөхөө засахын оронд өөр тийшээ харчихсан зогсож байх юм.

Ингээд барилдаан маргаантай болохоор хөлийн цэц рүүгээ үнэнийг дэнслүүлэхээр гүйлдэнэ. Яг үнэндээ эл байдалд үзэгч олон таатай ханддаггүй. Хатуухан хэлэхэд бөхийн засуул малгай барьсан манаач шиг л харагддаг.

Уг нь дээр үед бөхийн засуул гэдэг засч буй бөхийнхөө гол зөвлөгч, үнэнч шүүгч нь байлаа. Гэтэл засуулын ийм унхиагүй байдлаас болоод улсын цолонд ойрхон яваа шилдэг залуу бөхчүүд дахиад бүтэн жил хүлээх харамсмаар зүйл гарч байсан жишээ бий. Тэгэхээр бөхийн засуул ажлаа сайн хийх хэрэгтэй байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • шударга монгол (May 23, 2014 2:13:22 pm )

    Нээрээ энэ бөхийн засуулууд цалин авдаг юм болов уу? Авдаг бол ажилдаа жаахан хариуцлагатай хандаж баймаар юм.

  • Anonymous (May 23, 2014 7:35:25 pm )

    засуул сайн ажилласан ч ард түмэнд огт хэрэггүй юм даа

  • Зочин (May 28, 2014 6:33:18 pm )

    Заа даа. Монгол бөхийг одоо нэг их тоож сонирхохоо байж дээ хүмүүс. Яахав ёс болгож улсын наадам, цагаан сарын барилдааныг л үзэж байх шивдээ. Менежмент байхгүй байна л даа. Бөхийн засуулууд гэснээс эд нарын шаардлага юу байнаа. Сайн засуул засаж байгаа бөхөө тэнцвэр алдахад хонго руу нь ганц алгадаад тэнцвэрийг нь олуулдаг байсан гэлцэх юм.

antalya rent a car