Орон нутгийн нислэгийн үйл ажиллагааг эрхэлдэг Изинис эйрвэйз компани үйл ажиллагаагаа дөнгөж сая зогсоосон
Тус компани Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Баян-Өлгий 5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлддэг иргэний агаарын тээврийн компани байсан. Изинис Эйрвэйз нь цаашид бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар зорин ажиллаж байжээ.
Орон нутгийн чиглэлийн нислэгийг тун чанартай, сайн явуулдаг хэмээн үйлчилгээнд нь иргэд ам сайтай байдаг. Чухам ямар учраас үйл ажиллагаа нь зогссоныг та бүхэнд удахгүй мэдээлнэ.
Изинис компаниас албан ёсны мэдэгдэл хийлээ. Та бүхэнд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Изинис Эйрвэйс ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.
Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Холбоотой мэдээ
-
zochin (May 22, 2014 7:52:09 pm )
Safety sain company shv tanaih. Amjilt hvsie.
-
yana daa (May 22, 2014 9:20:17 pm )
Ardchilsan nam aluurchin yum uu haishain. hamag yum duusgaad duusla. Yah gej sanalaa uguv duu
-
ЗОЧИН (May 23, 2014 9:13:27 am )
ЯГ ШАЛТГААНЫГ НЬ МЭДЧИХЭЭД ХУЦАЖ БАЙГААЧ.МЭДЭЭЖ ЧАМ МЭТИЙН БЯЛДУУЧ ДОЛГИНУУР БӨГС ДОЛООГЧИД АН-Д САНАЛАА ӨГЧ ХАРАГДААЧ.
-
-
Zo (May 22, 2014 10:24:57 pm )
ug ni sain l ajillaj baisan daa uilchi;lgee eneter ni busdaasaa iluu baisan shuu dahiad oor salbart amjilt gargaarai olon hun l ajliin bairgui bolloo doo
-
das (May 23, 2014 6:22:37 am )
Busad hun chanargui araatan nislegiin kompani zaligchihgui yu daa.
-
зочин (May 23, 2014 8:33:44 am )
Агаарын үйлчилгээ сайн явуулдаг компани шүү дээ. Онгоцууд нь сайн үйлчилгээ хийгддэг . Яасан юм болдоо
-
ЗОЧИН (May 23, 2014 9:00:38 am )
сайн үйлчилгээтэй компани байсан юмсан харамсалтай бна эргээд энэ салбартаа эргээд ирээрэй та нар чаднаа
-
зочин (May 23, 2014 9:48:45 am )
тэнэг юм уу хүмүүсээс захиалга авчихаад гэнэтхэн цуцалж баахан хүмүүсийг бухимдуулж цагийг нь үрээд. АН-ийн ЗГ-ын үед дээр доргүй ингэж хулхиддаг болсонд маш их харамсаж байна. Монголчууд хэн нэгний тогтоом болж ч дууслаа л даа
-
zochin (May 24, 2014 12:34:39 pm )
haramsaj bn
-
Ãàëäàí ìýýðýí (May 25, 2014 5:36:02 pm )
Зүв зүгээр явж байсан компани ш дээ Ард түмний мөнгийг авчихаад хамаг үнэтэй цагийг нь үрчихээд юу хуцаад байгаан та нар шууд утгаараа МАН-ынханы хийж байгаа ажил
10 Comments