Манай нийтийн тээврийн автобус үйлчилгээний жолооч нарын талаар зорчигчид ихээхэн шүүмжилдэг. Олон хүн зорчиж байж хурдтай явдаг, хүнээ хэт дүүргэж явдаг гэх мэтээр олон гомдол шүүмжлэлд олон жил өртсөөр ирсэн. Тэгвэл өнөө өглөө 3, 4 дүгээр хороолол-Зайсан чиглэлийн 43 номерын автобус зорчигч тээвэрлэж яваад шон мөргөжээ. Осол 120-ийн автобусны буудлын ойролцоо есөн цаг өнгөрөөд гарсан гэж эх сурвалж хэллээ. Автобус шонг баруун талаараа хүчтэй мөргөсөн бөгөөд ослын улмаас бэртэж гэмтсэн хүн аз болоход байхгүй байна. Гэхдээ автобусаар зорчиж явсан хүмүүс Петровисийн шатахуун түгээх станц осол гарсан газарт ойрхон байсанд багагүй сандарсан гэж байв. Осол чухам юуны учир гарсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (May 22, 2014 4:36:55 pm )
согтуу галзуу юм шиг л явдагшдээ арай л дэндүү автобусны хажуугаар нь гарахаасаа ч айдаг аюултай
-
100 % (May 22, 2014 5:02:14 pm )
БОЛЬЁ ОО
АТИБУС ХХК ЭНГЭДЭГ ШҮҮ -
ЗОЧИН (May 23, 2014 10:03:22 am )
ЦАГДААГЫНХАНААС БОЛЖ ИЙМ ОСОЛ ГАРЧ БАЙГАА ЮМ ШҮҮ.ТЭД ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН БОЛООД ТОЛГОЙГЫ НЬ ИЛСЭЭР ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН.НӨГӨӨДҮҮЛ НЬ ДАВАРСАН ТЭНЭГ ГОЛДУУ ХӨЛДҮҮ ХӨДӨӨНИЙХӨН ШҮҮ ДЭЭ.ХОТЫН СОЁЛ ГЭХЭЭР МААНАГ ЮМ ШИГ МАРЗАЙТАЛ ИНЭЭДЭГ Л ХӨЛДҮҮНҮҮД ШҮҮ ДЭЭ.ИЙМ ЮМНУУДААР ХҮНИЙ АМЬ НАСЫГ ШИЙДҮҮЛЖ БАЙДАГ ТӨР БАС БУРУУТАЙ.
-
анхаар (May 23, 2014 8:23:34 pm )
хан_уулын цагдаа гомбосүрэн баярхүү нар 2666унэ ногоон өнгийн микроны жолоочтой хуйвалдаж согтуугаар жолоо барьж хуурамч бичиг баримттай хүнийг хөдөлгөөнд оролцуулж байгаад харамсалтай байх бөгөөд энэ цагдаа нарыг арга хэмжээ аван хууль дүрэмээ хэрэгжүүлж ажилаасаа гэж хүсэж байна
-
eej (May 28, 2014 12:18:22 pm )
зөндөө хүн бэртээд эмнэлгээр яваад байхад худлаа мэдээлэл цацдагаа болооч ээ. Та нар сайн хараагүй байж сууж явсан бүх хүмүүс их бага ямар наган хэмжээгээр бэлтсэн л байгаа ш дээ
5 Comments