Тахарын ерөнхий газрын дарга нарын таарамжгүй харьцаанаас болж дотооддоо асуудал үүсчээ гэж ярих боллоо. Тодруулбал тус газрын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Ц.Ганболд даваа гарагт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Тэрбээр өмнө нь Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай нэгэн. Гэтэл түүний өргөдлөө өгсөн шалтгаан нь Ц.Азбаяр ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан гэж шийтгэл оноох гэж байхад нь тэрбээр “Би ямар ч ажлын хариуцлага алдаагүй” гээд шийтгэл оноохоос нь өмнө ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа аж.
Ямартай ч тус газрын удирдлагууд болон Ц.Ганболд ажлаа өгөх болсон шалтгаанаа ихэд нууцалж байгаа юм билээ. Ер нь ч байгуулагдсан цагаасаа эхлээд л иймэрхүү асуудлаа нууцалсаар өдийг хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл тус газрын дарга Ц.Азбаяр алба хаагчидтайгаа учраа ололцож чадахгүй мөн хөдөө орон нутгийн томилгоонуудыг ч хийхгүй байгаагийн улмаас тэд санал зөрөлдсөн аж.
Ц.Азбаяр тус албанд томилогдохоосоо өмнө Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны төвийн даргаар ажиллаж байхдаа гэмт хэргийн статистик тоог буруу гаргасан гэж арга хэмжээ авахуулж албан тушаал бууран, ЦЕГ-ын төв архивийн газрын даргаар томилогдож байсан нэгэн. Түүнчлэн тус газрын дэд дарга Б.Батзориг нь аймгуудын Тахарын албаны тасаг хэлтсийн дарга нарыг томилохдоо доод хүмүүсээ шалгалтад оруулалгүй өөрийн биеэр шалгалт аван ихэд будилуулсан тухай нэгэн шалгуулагч мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхөр Тахарын албыг танилын алба болголоо гэж олон хүн гомдоллох болсон юм. Товчхондоо дарга нарын энэхүү бусармаг ажилгаанаас болж тус алба бужигнаад эхэлсэн гэсэн үг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тамгын газрын дарга Ц.Ганболд нь улсад 10 гаруй жил ажиллахдаа ямар ч хий гаргаж байгаагүй. Түүнийг Тахарын ерөнхий газрын удирдлагууд ажилдаа хариуцлага алдсан гэх шалтгаанаар шийтгэл оноох гэж байхад нь тэрбээр өөрөө урьдчилж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Уг нь Ц.Ганболд ажлын хариуцлага алдах хүн биш. Тэр зөвхөн шударга ажилласныхаа төлөө шийтгэл авах болсон” гэж байв.
Товчхондоо өөрсдийн гэсэн орон байргүй, хууль нь хэрэгжихгүй, дотооддоо учраа олохгүй байгаагийн улмаас тус газарт орсон зарим нэг дарга цэрэг нарын дунд зөрчил үүсэх нь элбэг байдаг аж.
Анх тус албыг байгуулагдахад хүмүүс маш их эргэлзэж байсан. Учир нь АТГ, УМБГ, прокурорын байгууллага, ЦЕГ гээд маш олон хүчний байгууллага байхад энэ Тахар юунд хэрэгтэй юм бэ гэж гайхсан нь олон. Энэ албыг олон нийт сайшаалтай хүлээж аваагүй ч тус албаны хуулийг өнгөрсөн оны долоодугаар сарын 22-ны өдөр баталснаар хүчин төгөлдөр мөрдөхөөр болсон.
Тодруулбал Цагдаа, хууль, шүүхийн байгууллагын өөрчлөлттэй холбоотой шинээр батлагдсан хэд хэдэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн гэсэн үг. Үүний нэг нь Тахарын албаны тухай хууль юм. Уг хуулийн хэрэгжих хугацаа аль хэдийнэ болсон ч орчин нөхцөл бүрэлдээгүй байгаа нь харамсалтай. Тиймдээ ч тус газар өдгөө ШШГЕГ-ын хажуу өрөөг түрээсэлж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгасаар сууна. Тус албаны үндсэн чиг үүрэг нь маш сонирхолтой. Тухайлбал Тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байдаг юм.
Энгийнээр хэлбэл, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын оймстой хөлийг нь гозолзуулаад баривчилдаг шиг үйл явдал давтагдахгүй, зохион байгуулалт муутай, эмх замбараагүй, элдэв шуугиан тарьсан байдлыг Тахарын алба таслан зогсооно гэсэн үг.
Зарим нэг хүчний байгууллагын эрх мэдэл бүхий хүмүүсийн ярьж буйгаар “Тахарын албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Засгийн газар, Хууль зүйн яам хангалтгүй хийсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байх ёстой эл хууль өнөөдөр цаасан дээр л буусан болохоос биш бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйл алга. Өнгөрсөн оны аравдугаар сард байгуулагдсан тус газарт энэ оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл хэзээ хуулийн дагуу ажиллах вэ гэдэг нь бүрхэг байгаа учраас тус газрыг татан буулгах хэрэгтэй гэж олон алба хаагч нар хүсч байгаа” гэв.
Тахар хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна
Харин УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Би энэ асуудлаар их олон ярьж байсан даа. Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг чинь миний үед хийж байсан юм шүү дээ. Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр одоогийн цагдаагийн хүрээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоо байсан. Нөгөөтэйгүүр, Тахарын албыг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ” хэмээв.
Ямартай ч хүмүүс эл албыг янз бүрээр хүлээн авч байна. Гэхдээ жирийн иргэд ойлгохгүй. Зөвхөн хүчний байгууллагынхан өөрсдөө утга учрыг нь сайн мэдэж байгаа учраас ийнхүү ярьж буй юм.
Тодорхой хугацааны дараа бид хуульд заасан үүргээ хэрэгжүүлнэ
Харин өнгөрсөн оны нэгдүгээр сард ажлаа авч байсан Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр ийнхүү хэлж байсан юм. “Ажилчин авах сонгон шалгаруулалтыг зарласан. Одоохондоо ажил жигдрээгүй байна. Тодорхой хугацааны дараа Тахарын ерөнхий газар хуульд заасан үүргээ хэрэгжүүлж эхэлнэ. Мөн шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүх хурлын аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг чиг үүргээ хараахан хэрэгжүүлж эхлээгүй” гэж байсан. Юутай ч түүнийг ингэж ярьснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч бэлтгэл ажил нь жигдрээгүй байгаа юм.
Олны шүүмжлэлийг чамгүй хүртэн байж батлагдсан Тахарын албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд байр, хүний нөөц гээд олон асуудал бий аж. Иймээс шүүх засаглалын хараат бус байдал хэзээ биелэлээ олж, батлагдсан хууль хэзээ хөрсөн дээр буух нь тодорхойгүй хэвээр байгаагийн дээр дотоодын зөрчил нь улам хурцадвал тус газрын ажил урагш явах болов уу гэдэг ч асуудалтай байна.
Р.Төгс
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (May 22, 2014 11:36:04 am )
Дахиад л Тэмүүжингийн хийсэн балаг. Тэмүүжингийн хйисэн ажил болохгүй байна., ямар ч тооцоо судалгаа,үндэслэл, зохион байгуулалтгүй, зүгээр л гадаад уран зохиолын ном хүнээр орчуулуулж, өөрөө уншаад хуулчихдаг хүн гэж хэлээд байхад, АН-ыхан хамгийн мундагаа гээд ойлгочихсон. Тэгээд хийсэн ажил нь хар нэг ч хувь урагшлаагүй, шинэчилсэн шүүх нь дотороо нуль хэрүүл, шүүхэд нуль маргаан, прокурорын байгуулагын даргатай дайсан, цагдаагийн дарга, албан хаагчидтай дотоодын тэмцэл, ингээд дуусаагүй байхад бодож олсон Тахарын алба нь хэрүүлээр дүүрэн одоо болтол бүрдээгүй, тэгээд тэр шүүхэд очсон тахарын ажилтангууд нь өмнө байсан жижүүр өвгөдөөс дээрдэх хүн нэг ч байхгүй. Залуу хүмүүс атлаа аятайхан тэгшхэн ч зогсож чадахгүй хүн чинь яаж шүүгчийг хамаагалх вэ дээ. Ийм л юм хийгээд байна наад Тэмүүжин чинь
-
ГОО ВАН (May 22, 2014 12:15:31 pm )
Чи балагийг нь мэдээд байгаа юм бол өөрөө очоод засч залаач тийм чадал боловсрол байна уу? чамд
-
goo vand (May 22, 2014 12:32:19 pm )
Chi tomilood ogooch naad hunee.chadah yum uu
-
Зорчигч (May 22, 2014 12:59:35 pm )
Энэ тахарын албыг цагдаа юмуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэд нэг газар, хэлтэс байгуулаад л хэрэгжүүлж боломоор санагдах юм. Орон нутагт ч гэсэн нэгжээ байгуулахад бүр амар л байх байсан болов уу. Орон нутагт шаардлагыг нь хангасан ажиллах хүн олдохгүй л байх шиг байх юм.
-
иргэн (May 22, 2014 1:00:24 pm )
Энэ тахарын албыг цагдаа юмуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэд нэг газар, хэлтэс байгуулаад л хэрэгжүүлж боломоор санагдах юм. Орон нутагт ч гэсэн нэгжээ байгуулахад бүр амар л байх байсан болов уу. Орон нутагт шаардлагыг нь хангасан ажиллах хүн олдохгүй л байх шиг байх юм.
-
........ (May 22, 2014 6:14:53 pm )
Энэ тахар Монголд хэрэггуй ээ.
-
irgen (May 22, 2014 7:49:48 pm )
xuuli n batlagdaad jil bolox gej bna xeregjij exlex xugatsaa n 1.1-nees bsan udaan ajillad bx shig exneesee ingej bxad tsaashid uil ajillagaa n ??????????????????
-
boliyooo (May 22, 2014 9:52:02 pm )
Tsagdaa huuli huchnii baiguulgig bur musun bhgui bolgoh gej bga ym bailguide odo bur uneher tesh ugui n medehgui n.. yamarch bsan uls eh ornihoo tuluu tangarag urgsun alba haagchid maani uneher buhidaltai ba. Tsagdaa unenee heleechee ard tumend. Avdag tsalin n buurch alban tushal n dooshilj erh zuin bdal n doroitov. Hunii erh jinhene ene alband zurchigduj bna !!!!!!
-
enbee (May 22, 2014 10:08:05 pm )
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
Шударга үндэстэний хөдөлгөөн
88583399 -
засс (May 22, 2014 10:42:30 pm )
Бид нар өнөөдөр гэнэт тэнгэрээс буугаагүй бүх юманд эхлэл төгсгөл бий одоо өнөөдрийн болж буй үзэгдэл бүхэн ардын намын гэмт хэрэгтнүүдийн үйл хэргийн үргэлжилэл тэрийг нь засах гэж яваа хүн бүхэн маш их дарамт эсэргүүцэлтэй тулна монгол улсын нийслэл хотыг там болгосон м.Энхболд зурагтаар хээвнэг засгийн газар хотын удирдлагыг шүүмжилээд сууж байх юм ард түмнийг мал гэж боддог ардын намымхан улс төрөөс зайлаагүй цагт монгол улс хөгжих тухай сайн цаг ирэх тухай ярих ч хэрэггүй
-
zochin (May 23, 2014 12:55:17 am )
Mongol ulsad tahar gedeg shine baiguullaga vvsen baiguulagdlaa, shine alband hvchee sorio gej olon hvn bayrlan songon shalgaruulaltand orson.
Songon shalgaruulalt yaj yavagdsan, odoo yaj hunee tomilj baigaag bvgd medej baigaa. Ganboldiin ene baiguullagaas gardag n ch zuv baisan baih. Yagaad gevel Tahariin erunhii gazariin dotoodiin zurchiliig tesverleh argagui baisan biz -
Zochin (May 23, 2014 10:06:20 am )
Bodoj hiih zyil ih bn da. Hiij bgaa ni baga hiihgyi nermees boloh ni ih bn da huurhii
-
Shinechlel (May 23, 2014 10:10:56 am )
Ardchilsan niigemin batalgaa bolson shyyh zasaglalin ajillah nuhtsulid hubi nemer oruulah dagnasan mergeshsen baiguulga hul deeree togtoh gej bn. Amantsar alia neg ni oilgohgyi ybaad bn. Oilgotsgooy, oilguulaach de.
-
Зочин (May 23, 2014 11:30:19 am )
Харанхуй хүмүүс харанхуйгаа л дагадаг.
-
medeelel (May 23, 2014 11:52:39 am )
Ganbold darga gej ymar hyn bainaa. Hymyys yarih ni turin baiguulga damjij darga hiideg.mungutei erh medeltei.gadad surch ajllaj amidarsan ailin otgon.hyreelel urguntei hymyyser hamgaalulj demjyylj ybdag neg baigulgad togtbortoi sjildsggyi orj garsan hyn geh yum.hyni ereen baraanig hen byr yaj medeh be de..ajillaj baissn gazruu muulj buruutgaj ybdag hyn sain u muu yu alini be.
15 Comments