antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2014 1 comment

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй албан ёсны уулзалт хийлээ

нийтлэсэн Admin

2014_05_20russia_mongoliaЕрөнхийлөгч Ц.Элбэг­­дорж Шанхай хотноо болж буй Ази, Номхон да­лайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажил­лагааны дээд хэм­жээний уулзалтад орол­цож байгаа билээ. Тэрбээр эхлээд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй, дараа нь буюу уржигдар орой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны уулзалт хийсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­­дорж ОХУ-ын төрийн тэргүүн на­рын хооронд хоёр улсын эдийн засгийн уламж­лалт хамтын ажил­лагааг эрчим­жүүлэх чиг­лэлд анхаарал хандуул­сан нө­хөрсөг яриа хэ­лэлцээ болсон байна.

Уулзалтаар хоёр улсын худалдааны эр­гэлтийг нэ­мэгдүүлэх, хамтарсан ком­­паниудын үр ашгийг сайжруулах талаар санал солилцов.

Төмөр замын хамтын ажиллагааны асуу­дал, ялангуяа Мон­голоор дамжин өнгөрч буй тө­мөр замын тээврийг өсөн нэмэгдэж буй Орос, Хятадын худалдааны дам­жин өнгө­рөх тээврийн гол шугам болгоход хамтарч ажиллах саналыг хоёр тал ярилцав.

Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Түүнчлэн “Ирэх найм­дугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Монголд айлч­лахыг урьсан байна. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зо­хион явуулах саналтай бай­гаагаа Ц.Элбэгдорж илэр­­хийлсэн бол ОХУ-ын талаас санал болгож байгаа асуудлуудыг хүлээн авч ха­рилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд Монгол Улсын Ерөн­хийлөгчийг ОХУ-д айлч­лахыг хариу урилаа.Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яригдсан асуудлуудыг Мон­гол Улсын Ерөнхий сай­дын Санкт-Петербургт хийх уул­залтаар үргэлжлүүлэн ярил­цахаар боллоо.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (May 23, 2014 10:22:36 am )

    САЙН БАЙНА.БАЯР ХҮРГЭЕ.2 ХӨРШТӨЙГӨӨ САЙХАН ХАРИЛЦАХ ҮҮД ХААЛГАА УЛАМ НЭЭГЭЭРЭЙ.БУРХАН БИДЭНД ӨГСӨН БОЛОМЖ ШҮҮ.

antalya rent a car