antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2014 Comments are off

13 настай охиноо Уилл Смит найз залуугаас нь салгаж чаджээ

нийтлэсэн Admin

178065000LL076_2013_MTV_VidХолливудын алдарт жүжигчин Уилл Смитийн 13 настай охин дуучин Уиллов Смитийн өөрөөсөө ах 20 настай залуутай хэвтэж буй зураг дэлхий нийтэд шуугиан тариад авсан. Тэрээр өөрийнхөө бяцхан охиныг өөрөөс ах залуутай нүцгэн шахуу хэвтэж буй зургийг хараад их гомдож, өөрийгөө муу аав гэж бодоход хүрсэн хэмээн ярьж байсан. Түүний охин Уиллов Смит ч нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө дөчин нас хүртлээ эрэгтэй хүнтэй болзохгүй хэмээн ярилцаж байсан юм. Тэгвэл энэхүү олны анхааралд өртөж, шуугиан тарьсан охиноо жүжигчин Уилл Смит 20 настай найз залуугаас нь салгаж, сэтгэл зүйн эмчилгээнд хамруулсан гэнэ. Жүжигчин залуу өмнөх эхнэр Жада Пинкеттай удаан ярилцсаны эцэст дээрх шийдвэрийг гаргасан байна.

Сүүлийн хэд хоногийн турш Уиллоу охин ээжтэйгээ хамт Техас мужид амьдарч байх хооронд Уилл найз залуутай нь уулзаж, зөвлөлдсөний эцэст салгажээ. Мөн охиноо сэтгэл санааны хямралд орж болзошгүй хэмээн үзэж, улсдаа хүүхдийн сэтгэл зүйн эмчилгээгээр нэгт ордог сэтгэлзүйчийг хөлсөж авчээ.

Уилл, Пинкет нар охиноо ийнхүү найз залуугаас нь салгасан ч хүүгийнхээ хувийн амьдралд оролцохоос татгалзсан байна.

willow smith in bed with grown man

Залуу жүжигчин Жейден Смит өнгөрсөн оны сүүлээр реалити шоуны од  Ким Кардашианы бага дүүтэй үерхэх болсон юм. Түүний хүүгийн найз охины ар гэрийнхэнд Уилл Смит тийм ч таатай санагдаггүй, дургүй гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байсан удаатай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car