Өчигдөр орой УДЭТ-т драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “ГЭГЭЭН МУЗА-11” наадам болж өнгөрсөн билээ. Хоёр дахь жилдээ олон улсын хэмжээнд зохиогдож буй уг наадамд энэ жил хамгийн олон буюу 21 бүтээл өрсөлдсөн юм. Энэхүү бүтээлүүдээс “Х-түц” продакшны “Сэрүүн хасын нууц” жүжиг “Гэгээн муза-11” наадмаас олон шагнал хүртэж, тус наадмын гол эзэд болно хэмээн найдаж байсан хүмүүс цөөнгүй байсан. Тэр дундаа Жиганы дүрээр анх удаа “Гэгээн Муза”-д нэр дэвшсэн жүжигчин Т.Бархүү ч өөрийгөө “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан бололтой. Харамсалтай нь “Х-түц” продакшны жүжигчин Т.Бархүү “Гэгээн муза” авч чадаагүйдээ “гоморхсон” бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ихэд сэтгэл дундуур, сэтгэлээ аргадангүй ийн бичжээ.
“За за Гэгээн Муза-д орлоо. Харамсалтай байлаа. Бидний жүжгийг дэмжиж ирсэн бүх үзэгчиддээ баярлалаа. Бид шүүгчдэд биш үзэгчиддээ зориулж уран бүтээлээ туурвидаг гэдгийг л хэлмээр байна. Бидэнтэй цуг сэтгэл нь догдолж байсан тэр бүх хүмүүсд баярлалаа. Гэсэн ч бид 3-н шагналыг нь авсандаа” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
юу (May 20, 2014 4:32:04 pm )
чадварлаг жүжигчин л авна шүү дээ, анайгаасаа сайн суралц
-
zoshin (May 20, 2014 6:50:56 pm )
zaluu hun udahgui awnaa.amjilt husey.
-
ajaa (May 20, 2014 7:32:59 pm )
hamt amdardag emee n avaa bizdee.emeegeesee suraltsahgui yuudaa duu mini
-
uzegch (May 20, 2014 7:35:17 pm )
barhuu odnoogoos mundag baisan shuu dee ug ni
-
Zochin (May 20, 2014 11:52:40 pm )
Zuv. Ambition baih heregtei.
-
aaa (May 21, 2014 10:13:07 am )
hamt olnii gavya jej bas bna chi arai boloogui bhoo
-
zochinkkkkkkk (May 21, 2014 2:14:56 pm )
chi ch arai yu yum be huuhdee teriig chini jujigchih hun avdag yum daa
7 Comments