antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2014 2 comments

МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн боллоо

нийтлэсэн Admin
odonchimegseruunhasДрамын урлагийн шилдгүүдийг тодруулах “ГЭГЭЭН МУЗА-11” олон улсын их наадам өчигдөр орой УДЭТ-т болж өнгөрсөн. Энэхүү наадамд “Кихот ноён” /УДЭТеатр/ “Сэрүүн хасын нууц” /”Х-ТҮЦ” продакшн/ “Хоёр хүний дэмийрэл” /Египтын “Давалгаа” театр/ “Сандал” /”Вlаск bох” театр/ жүжгүүд нэр дэвшсэн бөгөөд шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин шагналыг “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр гавьяат жүжигчин И.Одончимэг хүртсэн байна. Мөн  “Х-ТҮЦ” продакшн “Гэгээн муза-11” наадмаас гурван ч шагнал хүртсэн байна.
Ингээд шилдэгүүдийг танилцуулж байна.
Шилдэг хөгжмийн зохиолч: “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр
Шилдэг зураач:  “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд
Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар
Шилдэг эмэгтэй туслах дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд
Шилдэг эрэгтэй гол дүр:  “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан
Шилдэг эмэгтэй гол дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг
Шилдэг найруулагч: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар.
Шилдгийн шилдэг уран бүтээл:  УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид тус тус шалгарлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (May 21, 2014 12:31:09 am )

    hi,barhuu zaluu hun buh um ereeduud bna.tasarhai l bish bol arai ert bna iim shagnal hurteh.harin ih zov shuusen bh gej bodogdoj bna.ta nartaa iluu ih um buteeh uram zorig ,amjelt husie.

  • nergui (May 21, 2014 1:09:27 am )

    Daanch sonin shildeguud todroh yum daa Gehdee yay geh ve dee???

antalya rent a car