Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга бөгөөд үсэн дээр бүр мөр лүү ч унасан харагддаг. Селенийн найрлагатай шингэн саван хэрэглэвэл сайн. Шингэн савангаа түрхээд таван минут хиртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй. Үс, хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх хэрэгтэй.
Витамин, эрдэс бодисууд.
Витамин, эрдэс бодисуудын дутлаас болж хагтаж болзошгүй. Иймд витамин В-6, В-12 болон хивэг, загасны мах зэрэг селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлнэ.
Самарын тос ба нимбэгний шүүс.
Самарын тосыг нимбэгний шүүс тэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга нт үр дүн сайтай, өргөн дэлгэр хэрэглэгддэг. Бүлээн самрын тосыг хуйхандаа түрхээд, дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэнэ. Хэдэн минут байлгаад угааж, зайлна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.