antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2014 Comments are off

Цагаагчин туулай өдөр

нийтлэсэн Admin

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 20. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 21. Булаагч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр . Ангараг гараг. Өдрийн барилдлага Түлхэх.  Шүтэн барилдлага Төрөхүй. Наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car