Улс тунхагласны баярыг 11 дүгээр сарын 26-нд тэмдэглэх нь зөв үү? Төрийн далбааны стандарт ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжиж байна уу? гэдэг талаар “Эсгий туургатан”төвийн тэргүүн Э.Одбаяраас тодрууллаа.
-Монгол улсын төрийн далбааны стандарт батлагдсан. Гэсэн хэдий ч дутагдалтай талууд маш их байна. Төрийн далбаанд ганцхан өнгийн код заасан ч өнөөдөр монголд байгаа материал нь юу юм, тэр нь хаанаас орж ирдэг юм, тэр нь олдохгүй бол хаана хийлгэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Мэдээж Хятад улсад хийлгэнэ.
Өнгөний кодыг хоёр гурван янзаар тогтоож өгөх юм бол монголд гар аргаар далбаа үйлдвэрлэж байгаа хүмүүс нээлттэй байх юм болов уу гэж бодож байна. Hөгөө талаас стандарт мөрдөгдөж эхлэхгүй байна.Түүнийг хэзээнээс мөрдүүлж эхлэх, мөрдүүлэхийн тулд ямар ажил хийж, ямар байгууллагуудад холбогдох ёстой юм гэсэн шаардлага гарч ирж байна.
Тиймээс стандарттай заасан өнгө будгийг гаргахын тулд зориулалтын үйлдвэртэй улс болох БНХАУ-д далбаагаа үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм. Дээр нь төрийн байгууллагууд төрийн бэлэг тэмдгийн тухай хуулийг огт хэрэгжүүлэхгүй байдгаас гадна төрийн далбаа болоод төрийн бэлэг тэмдгээ зөв ашиглаж мэддэггүй.
Тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талд байдаг соёмботой гэрэлтүүлгийн хаяг гал нь хонхон цэцэг болчихсон байх жишээтэй. Тийм учраас Монгол улсын төрийн далбааны стандартыг төрийн байгууллагуудад эхний ээлжинд мөрдүүлэх хэрэггэй. Үүнд ард иргэд хяналт тавих шаардлагатай.
Бидний хувьд өнгөний кодын зүйлүүд хэр сонголттой байгаа билээ, энэ зүйлүүдийг харгалзаж үзэлгүйгээр дэндүү нэг зүйлийг баримталж жмжиглэн хүрээг хамарсан стандарт батлагдсан юм болов уу гэж үзэж байна.
Тиймээс цаашид далбааны өнгө материалын сонголтууд, далбаны нэр төрлийг олон талаар ангилж тайлбартайгаар хийх хэрэгтэй. Мөн соёмбо гэдэг нэр сүүлийн үед утгаа алдаж бүтээгдэхүүний нэр хаяг шошго болон юу дуртайдаа ашигладаг болсон нь байж болшгүй зүйл юм.
-Бас албан ёсны бичиг баримтийг Монгол бичгээр гаргах тухай зарлиг хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч маш зөв зүйтэй зарлигууд гаргасан ч хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Тухайлбал саяхан гаргасан Монгол бичгийн тухай зарлиг дээр төрсний гэрчилгээ болон албан ёсны бичиг баримтуудыг дандаа монгол бичгээр гаргах, Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнууд гадаад уруу илгээх бичиг баримтаа НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хадмал орчуулгатайгаар бичигдсэнээр илгээгдэх ажлууд эхнээсээ хийгдсэн.
Харин ард иргэдийн дунд хэрэгжих ёстой, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, сургуулийн дипломууд солигдоогүй байна. Энэ бичиг баримтын өөрчлөлтийг бид сургалтын системд шууд халдахгүйгээр энэ ажлыг бага багаар эхлүүлж байгаа маань зөв алхам Энэ ажил долдугаар сарын нэгнээс хэрэгжих ёстой боловч одоо хүртэл эхлээгүй байгаа.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 23, 2011 10:13:57 am )
yu ve hyatad uildverlehiig horigloy gej ene hun chin yariad bsan shdee ta nar aldaatai um niitelj bgaan bishuu
-
Andrew Pelt (September 12, 2013 3:41:08 pm )
I just want to mention I am just very new to blogging and really savored this website. More than likely I’m likely to bookmark your site . You amazingly have awesome well written articles. Cheers for ***ring with us your webpage.
-
Nettikasino (September 13, 2013 9:44:00 am )
370331 549619This really is the suitable weblog for anybody who needs to seek out out about this subject. You notice so considerably its virtually laborious to argue with you (not that I genuinely would want
4 Comments