antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

Н.Энхбаярын ээлжит сенсаци буюу С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлээр туг тахина

нийтлэсэн Admin

Монгол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энх­баяр улс­тө­рийн ертөнцөд тун удах­гүй дахин дуу­лиан дэгдээхээр бол­жээ.

Түүний ХЗДХ-ийн сайд Ц.Ням­доржийн өөдөөс шидсэн чулуу амжилт муутай болсон учраас дараагийнхаа байг аль хэдийнэ онилоод эхэлчихсэн гэнэ. Тэрбээр С.Зоригийн хэргийг илрүүлж, өөрийгөө олны анхааралд өртүүлэхээр болжээ.


Өөрөөр хэлбэл энэ дайралтаараа өөрийг нь өмгөөлж, хир ч халдаахгүй байгаа Улсын баатар Э.Бат-Үүлээр туг тахих юм гэнэ. Э.Бат-Үүл гишүүн “Улстөрийн хэргээр Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гэж байгаа бол би өмгөөлөх болно” гэж саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Гэтэл өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр Н.Энхбаяр Э.Бат-Үүлээр туг тахихаар шийдсэн аж. Улстөрд мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг гэдэг марзан үгийн мөн чанарыг тэрбээр ийнхүү харуулахаар шийджээ. Бас л зайтай эр шүү.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг илрүүлэхүйц баримтуудыг улстөрийн хүрээнд тавьснаараа тэрбээр олны анхааралд дахин өртөнө гэж цээжний тооцоо хийж буй нь энэ бололтой. 2000 оны сонгуульд ялалт байгуулж, намын дарга бөгөөд Ерөнхий сайд болохдоо тэрбээр энэ хэргийг илрүүлнэ гэж Монголын ард түмэнд цонхны цаанаас чихэр долоолгон байж, эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн. Харамсалтай нь засаглалыг гартаа авч, хүчний байгууллагыг эрхшээлдээ байлгасан ч дээрх хэргийг илрүүлж чадаагүй. “500 сая төгрөг амлаад ч илрэхгүй хэрэг юм билээ” хэмээн хожмоо ярьж байснаас нь үзэхэд үнэнд гүйцэгджээ гэж бодогдохоор. Хачирхалтай нь өнөөдрийн өнцгөөс нийгэмд дэлгэх гэж буй сенсаци нь үнэний ортой л бол эрх мэдэлтэй байхдаа цуглуулсан мэдээ, материалуудаа олны өмнө дэлгэж, уснаас хуурай гарахыг тухайн үед тооцсон хэрэг гэж үзэлтэй. Дээрх хэргийг илрүүлчихээд ийнхүү нуун дарагдуулж, хожим улстөрийн хэрэгсэл болгон ашиглахаар санаархлаа гэдгийг бас хууль хяналтынхан бодолцох л ёстой. Ямартай ч Н.Энхбаяр улстөрийн алсын хараа сайтай байна шүү.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг дээрх хэрэгтэй нэр холбогдуулж, өөрийгөө улстөрийн хүрээнд дахин дуулиан дэгдээнэ гэсэн Н.Энхбаярын уг үйлдэл улстөрийн хар дэвтрийнх нь үргэлжлэл сценари хоёрдугаар бүлэг гэнэ. Тиймээс С.Зоригийн алуурчныг шууд нэрлэхгүй ч хөвөнд боосон чулуу төдийхнөөр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг сэмхэн тоншоод авахаар ийнхүү бэлдэж буй аж. Мэдээж өөрийг нь дээрх хэргийн гол сэжигтэн гэж ил цагаан хэлэхийг нь сонссон Улсын баатар Н.Энхбаярыг хэр удаан өмгөөлөх бол гэсэн сонин үзэгдэл харагдаж эхэлнэ. Магадгүй ардчилсан Монгол Улсад улстөрийн хилс хэргээр хэлмэгдүүлэлтийн эсрэг би хатуу зогсоно гэсэн Улсын баатар зүгээр суухгүй нь ойлгомжтой. Цаашдаа түүнийг өмгөөлж ярилцлага өгөх нь юу л бол. Өт хүртэл биед нь хүрэхэд арвалздаг хорвоо шүү дээ.
Уг нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж шоудахаас урьтаад өмнөх Ерөнхийлөгч нарыг аль хэдийнэ онилчихсон байжээ. Гэтэл Монголын Ардчилсан хөдөлгөөний намаас хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди нарыг шалгуулахаар АТГ-т өгөх болсноо мэдэгдсэн ч тодорхой акци нийгмийн зүгээс гарсангүй.
Үнэхээр ч гавьяаныхаа амралтад гарсан Ерөнхийлөгч нараар оролдоод дорвитой үр дүнд хүрэхгүй гэдгийг гадарласан Н.Энхбаяр “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл рүү дайрах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв бололтой. Сонирхолтой хувилбар байж болох ч төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн аллагын хэргийг илрүүлсэн мэт царайлж, нийгмийн анхаарлын төвд орох гэсэн санаархал нь олон нийтэд таалагдах эсэх нь тун эргэлзээтэй.
Ийнхүү хуучны эрх мэдлээ санагалзсан экс Ерөнхийлөгч Н.Энх­баярын хар дэвтрийн жаг­саалт Монголын улстөрч­дийг өөрийнх нь эсрэг хөдөлгөх хангалттай баримтыг 2012 оны сонгуулийн өмнө дэл­гүүлэх шинжтэй. Магадгүй түүнийг аялдан дагалдагчдын хувьд таатай алга ташмаар үйлдлүүд ч эргээд улстөрийн тайзнаа тавьсан хор нь хожим биеэр нь гүйхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө амьд улстөрийн үхдэл болгон хувиргах вий.
Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car