Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангийн Ерөнхий эмч, ахлах дэслэгч Б.Дарханбат “Амарсайханд эмчилээ хийж болохгүй гэсэн чиг үүрэг дээрээс өгсөн” гэж талийгаачийн ар гэрийнхэнд хэлсэн байдаг. Талийгаачийн ар гэр “Гадаад дотоодын эмнэлгийн байнгын эмчилгээ, асаргаа, хяналтад байдаг наад хүний чинь амь нас дээсэн дөрөөн дээр байна” гэхэд ийм хариулт өгсөн байх юм. Д.Амарсайханы эрүүл мэнд муу байгаа гэдгийг эмч битгий хэл жирийн хүн ч ойлгохоор нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт, өвчтний түүхийг өмгөөлөгч нь өгчээ. Ийм дүгнэлт байсаар байтал 461 дүгээр ангийн эмч нарт татгалзах ямар шалтгаан байсан юм бэ. Талийгаачийг эмчлэхгүй байх, “үхүүлэх” сонирхол хуулийнханд байсан гэмээр.
АТГ-ын зүгээс Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханыг батлан даалтад гарган гадуур байцаасан байдаг аж. Тэгээд хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ё.Цогтзандан цагдан хорих шийдвэр гаргахдаа “Цагдан хорих461 дүгээр хорих дотроо эмнэлэгтэй. Тэнд эмчлүүлэх боломжтой” гэсэн хариуг өмгөөлөгчид өгсөн байдаг.
Ингээд цагдан хоригдсон Д.Амарсайхан өмгөөлөгчөөрөө дамжуулан 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэх хүсэлтээ илэрхийлж эхэлсэн ч “Боломжгүй” гэсэн хариу авч байжээ.
Хөл дээрээ тогтож чадахгүй, өвчиндөө шаналсан тэрээр уулзалтын өрөөнд ухаан алдсан. Хорих ангийн эмч нар тариа хийгээд яаралтай түргэн тусламжийн 103 дуудсан байдаг. Тэр 103 нь цагийн дараа очсон юм билээ. Уг нь “Цагдан хорих ангийн эмнэлэг өөрийн унаагаар эмнэлэгт хүргэнэ” гэсэн дотоод журамтай.
Гэтэл яагаад 103 дуудаж цаг алдав гэсэн асуулт гарч ирнэ. Баянгол дүүргийн цагдаа прокурор, эмч нар задлан хийсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг эд эсийн шинжилгээ хийх аж. “Биеийн байдал муу” гэсэн талийгаачийн хүсэлтийг үл тоон эмчлэхээс татгалзсан 461 дүгээр хорих ангийн Ерөнхий эмч Б.Дарханбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (May 15, 2014 7:32:43 pm )
Хэн гэгч дарангуйлагч дээрээс нь бүү эмчил гэж үүрэгдсэнийг л хэлчих,тэгээд л болоо,ер нь хичнээн хэрэгтэн байлаа ч гэсэн хүнийг эмчлэхгүй байна гэдэг бол маш харгис,ёстой хууль бус асуудал,хорихын эмчид үүрэг өгөгдсөн ч гэсэн эмчлэхгүй байх эрхгүй,тангараг өргөсөн эмч хүн,шаардлагатай бол тэр үүрэг өгсөн этгээдийн дээд даргад энэ тухай мэдэгдээд эмчилгээг хийх үүрэгтэй шүүдээ.
1 Comment