Үндэсний Статистикийн хорооноос улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулан гаргажээ. Энэ сарын 14-ны байдлаар мах, гурил, будаа, төмс, хүнсний ногооны үнэ өмнөх сараасаа 2.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өсчээ.
Үүнээс махны дундаж үнийн тухайд, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.1 хувь, үхрийн ястай мах 3.4 хувь, адууны мах 3 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 2.1 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өссөн бол бусад махны үнэ өөрчлөлтгүй байгааг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.
Ингээд энэ сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8655 төгрөг, үхрийн цул мах 10695 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байна.
Гурилын үнэ энэ сард өмнөх сарынхаас өссөн дүн гарчээ. Тухайлбал, иргэдийн хүнсэндээ ихэвчлэн дээд зээргийн савласан гурил өмнөх сарынхаас 2.6 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.7 хувиар, харин 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 10.6 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 6.6 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4 хувиар тус тус өссөн байна.
Тэгвэл будаа, элсэн чихрийн дундаж үнийг сонирхвол, энэ сарын 14-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурсан бол элсэн чихэр өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байгаа аж.
Мөн төмс, хүнсний ногооны дундаж үнэ дээрх хугацаанд байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 4.6 хувиар өсч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.