НҮБ-ын санаачилгаар 1993 оноос энэхүү өдрийг тэмдэглэх болжээ. Нийгмийн бие бүрэлдэхүүн болох иргэний төлөвшил гэр бүлээс ихээхэн шалтгаалдаг. Тиймээс ирээдүйн иргэн буюу хувь хүнийг бойжуулан, өсгөх гэр бүлийн орчин нь таатай, аливаа хүчирхийлэлгүй, эрүүл уур амьсгал бүрдүүлсэн байх ёстой гэдгийг НҮБ онцлон тэмдэглэжээ.
1930 Америк бүсгүй Эллен Черч 82 жилийн тэртээх энэ өдөр онгоцны бүхээгийн ажилтан буюу стюардесс болж, СанФранциско- Шайенн (Вайоминг муж) чиглэлд нисчээ. Айова мужийн нэгэн эмнэлэгт сувилагч байсан тэрбээр дэлхийн хэмжээнд анхны стюардесс болсноороо онцлог. Түүнтэй хамт 25 хүртэлх насны долоон сувилагч бүсгүй мэргэжлээ сольж, стюардесс болсон гэдэг. Тухайн үед стюардессийн цалин 125 ам.доллар байжээ. Дэлхийн II дайны үед Эллен Черч эмнэлгийн онгоцны сувилагчаар ажиллаж, онцгой гавьяа байгуулсан аж. Түүний төрсөн хот Крескогийн онгоцны буудлыг Черчийн нэрээр нэрлэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.