Ард түмний дунд “тогдгор” хэмээн нэрлэгддэг гавьяат жүжигчин Д.Галсантогтох, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун нар өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн бүх сумдаар үзэгчидтэйгээ аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Тус аймагт хийсэн аялан тоглолтонд Л.Энх-Амгалан гишүүн хамтарсан юм. Тэгвэл гавьяатууд маань С.Бямбацогт гшгүүнтэй хамтран Ховд аймагт аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд тус аймгийн бүх сумдаар явж үзэгчидтэйгээ өөрсдийн уран бүтээлээрээ учран золгох юм байна. Манай урлаг соёлынхон хөдөө орон нутагт тэр бүр аялан тоглолт хийхээ болиод байгаа энэ цаг үед МУГЖ Д.Галсантогтох, Л.Чаминчулуун нарын хамтын аялан тоглолтоо хийж яваа нь орон нутгийн иргэд зон олныг ихэд баярлуулж яваа юм. Монгол улсынхаа бахархал болсон хоёр гавьяатуудтайгаа хамтран ажиллаж хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийхэд туслалцаа үзүүлж яваа УИХ гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарт ч нутгийн зон олон талархаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.