antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2014 1 comment

Төгсөлтийн баярыг архигүй тэмдэглэнэ

нийтлэсэн Admin

Сургууль цэцэрлэг, их дээд сургуулиудын төгсөлтийн баярууд болсоор байгаа энэ үед Нийслэлийн Засаг дарга “Төгсөлтийн баярын үеэр авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай”  захирамж  гаргалаа.

Тэрхүү захирамжийн дагуу дараах арга хэмжээнүүдийг үүрэг болгожээ. Тухайбал

-Оюутан, сурагчдыг архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан  сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулж, машинт болон явган  эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг нийслэлийн Цагдаагийн газарт

honhniibayar-Төгсөлтийн баярыг их, дээд сургуулиудад “Архигүй”, ерөнхий боловсролын сургуулиудад “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар, их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад
-Уг баярыг зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хурааж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч,  гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, удирдлагуудад хариуцлага тооцохыг нийслэлийн Боловсролын газарт
-Оюутан, сурагчдыг болзошгүй аюул, осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Монголын Оюутны холбоо”, “Монголын  Сурагчдын холбоо”  зэрэг  байгууллагуудтай   хамтран зочид буудал болон  хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазад шалгалт хийж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газарт
-Их дээд сургуулийн оюутнуудын төгсөлтийн баярыг архи согтууруулах ундаагүйгээр зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Монголын Оюутны  холбоотой хамтран нэгдсэн журмаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг  Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, арга  хэмжээний үеэр хэв журам сахиулж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар даалгасан байна.
-Төгсөлтийн баярын үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д төгсөгчдийн нэрэмжит мод суулгах газрыг тусгайлан гаргаж, ногоон төгөл, эко орчин  бүрдүүлэхийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиргаа, их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн  захирлуудад үүрэгдлээ.
Мөн энэ захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазын удирдлагуудад  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Архидан  согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг  анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИНзочинзочин (May 14, 2014 4:53:18 pm )

    архигүй тэмдэглэж ЯГ ХАРАГДААЧ

antalya rent a car