Нэгэнт Монгол Улс цаазаар авах ялыг халчихсан болохоор алуурчин хэдэн ч хүнийг зэрлэгээр хороох болжээ
Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-нд шилжих шөнө 19-20 насны хоёр охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан.
Талийгаачдын цогцсыг хэрэг гарснаас хойш нэг хоногийн дараа буюу энэ сарын 8-нд тус дүүргийн Хар хошуу гэх уулнаас олсон байна.
Тодруулбал алуурчин тэднийг хөнөөснийхөө дараа нэгнийх нь толгойг биенээс нь салгаж, нөгөөгийнх нь нүүрийг хүн танихын аргагүй болтол нь зэрэмдэглээд цогцсуудыг уулын орой дээр овооны хажууханд чулуугаар булсан байжээ.
Хар хошуу уулын ойр хавийн иргэд айдаст автжээ
Манай сурвалжлах хэсэг өчигдөр хэргийн газрыг зорьсон юм. Охидын амийг нь хөнөөсөн газар болох Баянзүрх дүүргийн IX хороо, Шар хадны эцсийн буудалд ирлээ. Эцсийн буудлаас цааш 300 орчим метрийн зайд Хар хошуу уул харагдах аж.
Оршин суугчдын ярьж байгаагаар энд арван хэдэн жилийн өмнө ганц, хоёрхон хашаа хатгаастай байсан байна. Гэтэл жилээс жилд иргэд хаяа дэрлэн буусаар эдүгээ бүхэл бүтэн хороолол бий болжээ.
Харин талийгаач охидын зэрэмдэглэсэн цогцос олдсон Хар хошуу уул хэзээний догшин лус савдагтай гэнэ. Учир нь энэхүү ууланд их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг олноор нь авч ирж буудаж хороодог байжээ.
Манай сурвалжлах баг явсаар уулын орой дээр гарлаа. Талийгаач охидын цогцсыг булсан газарт ирэхэд хадаг яндар болсон овооны хажуу талыг ухаад хаячихсан байв.
Иргэд ухсан нүхийг булах аядаж, арц хүж уугуулсан бололтой. Овооноос доош 50 хүрэхгүй метр алхаад айлын хашаа тулах аж. Хэдий тийм ч тэрүүхэн хавьд эзэнгүй байшин, гэр байна уу гэлтэй ганц ч хүн харагдахгүй нэг л эл хуль. Гадны хүнд уулын салхи хүртэл хүнийрхэж, хүйтэн хөндий санагдаж байхад ийм аймшигт хэрэг гарсны дараа иргэд ихээхэн айдас, түгшүүртэй амьдарч байгаа нь лавтай.
Үүнийг батлах шиг “Бурхан минь, шөнө оройн цагаар эмэгтэй хүн ганцаараа явахад аюултай болж. Хэн яаж ч мэдэх нь” гэж ярих хүн олон таарав.
Иргэд энэхүү аймшигт хэргийн талаар “Яаж ч бодсон энэ хэргийг ганц хүн үйлдсэн гэхэд итгэмээргүй. Хэчнээн архи ууж согтуурсан байлаа ч үе тэнгийнхээ хоёр охиныг хөнөөж, нэгнийх нь толгойг биенээс нь салгаж, нөгөөгийнх нь нүүрийг хүн танихын аргагүй болгоно гэдэг боломжгүй” гэж ярьж байлаа.
Түүнчлэн талийгаачдын нэгнийх нь толгойг уулын хойд энгэрт байх айлын жорлонгоос олсон тухай ч хэлж байв.
Хохирогчид амиа алдахаасаа өмнө “Давсны булаг” дэлгүүрээр үйлчлүүлжээ
Бидэнд олдсон мэдээллээр хэрэг гардаг өдөр талийгаач Б, Х болон сэжигтэн И нар хотын төвийн нэгэн бааранд архидан согтуурчээ. Улмаар энэ сарын 7-нд шилжих шөнө 00:00 цагийн үед хэрэг гарсан газар болох Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах сэжигтэн З-гийнд ирж хоол идсэн байна.
Ингээд сэжигтэн И гэгч хохирогч Б, Х нарыг дагуулан гарч, Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Хар хошуу гэх нэртэй ууланд дахин архи ууцгаажээ. Ингэхдээ уг архиа уулын ойролцоо үйл ажиллагаагаа явуулдаг “Давсны булаг” гэх дэлгүүрээс худалдаж авсан байна.
Төд удалгүй тэд хоорондоо маргалдаж, улмаар хохирогчдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн болох нь сэжигтэн И-гийн мэдүүлэг, хэргийн газраас олдсон эд мөрийн баримтаар тогтоогдсон аж. Хохирогч, сэжигтэн нар нь өмнө нь бие биенээ таньдаггүй байсан бөгөөд сэжигтэн З-гээр дамжуулж хэрэг болдог өдөр танилцсан болох нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ.
Бид буцах замдаа “Давсны булаг” дэлгүүрийн худалдагчтай уулзаж хэргийн талаар тодруулах гэсэн ч “Цагдаа нар ирээд камерийн бичлэг үзээд явсан. Мөрдөн байцаалт явагдаж байгаа болохоор ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй гэж хэлсэн” гээд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Хэргийн газарт гурван удаа үзлэг хийжээ
Энэхүү аймшигт хэрэг гарсан талаар цагдаагийнхан энэ сарын 8-ны 20:00 цагийн үед дуудлага авчээ.
Ингээд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хэргийн газрын үзлэгийг нийт гурван удаа хийж эд мөрийн баримтаар 61 эд зүйлийг баримтжуулан авч, хэргийн материалд хавсаргажээ. Ингээд хохирогчид болон сэжигтэн нарыг хэн болохыг нь тогтоосон байна.
Хохирогч Б нь 1994 онд төрсөн, Өвөрхангай аймгийн харьяат. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй. Хохирогч Х нь мөн л бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй. 1994 онд Ховд аймагт төржээ.
Сэжигтэн И нь 1991 онд төрсөн, Өвөрхангай аймгийн харьяат, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй. Өнгөрсөн 2012 оны тавдугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс нэг сарын баривчлах ялаар шийтгүүлж байжээ.
Харин сэжигтэн З нь 1990 онд төрсөн. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж.
Одоогоор эл хэрэгт И, З нарыг сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
Харин нэг хохирогчийнх нь толгой өнөөг хэр нь олдоогүй байгаа талаар цагдаагийн байгууллагаас хэлж байна.
Нэгэнт Монгол Улс цаазаар авах ялыг халчихсан болохоор алуурчин хэдэн ч хүнийг зэрлэгээр хороосон дээд тал нь 25 жилийн ял авч байна.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ганаа (May 13, 2014 10:57:47 am )
ёоооооооооооооёооооооооооооо
яасан балиар заваан харгис балмад адгууснууд вэ? алаач. цаазаар аваач. цаазын ялыг сэргээх хэрэгтэй байна. улс төрийн хэргээр цаазаар авах ялыг халах нь зүйтэй. харин иймэрхүү зэрлэг танхай бузрын харгис хэрэгтнүүдийг олон түмний нүдэн дээр цаазлах хэрэгтэй. тэнэг элбэгдорж өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж цаазын ялыг халсан. муу новш. өөрийнх нь хүүхдүүдийн толгойг таслаж албал юу гэх бол доо. -
ss (May 13, 2014 12:58:59 pm )
elbegdorjid tolgoinuudig ni avaachij uguh heregtei tegeed ene aimshigt araatnuudig dahin dahin tolgoig ni ileed baig
-
Эли (May 13, 2014 4:33:33 pm )
За энэ ч харин хэцүү юм даа. Ийм өөдгүй юмнууд яаж амьд явдаг юм болоо сэтгэл гэж алга . Аймшгийн юмаа муухай араатангууд байна.
-
a (May 13, 2014 5:40:38 pm )
ohid minee shoniin neg jargalaas bolj amigui boloh gejdee ter aluurchid uneheer davarchi bna hun alaad bgaa humuusiig tsaazaldgui yumaa gehed nasaar horij ui laig ne uuruuleechee
-
Зочин (May 13, 2014 10:21:03 pm )
Цаазалж амархан үхүүлэх хэрэггүй,насаар нь гянданд тарчаах нь зөв шүү.
-
Хөдөөний бүдүүлэг юмнууд (May 14, 2014 9:58:27 am )
хүн алж байна хөдөөнийхөн, замын бөглөрөл хөдөөнийхөн, архи хэн ууж байна хөдөөнийхөн, нийгэмд хэн гай болж байна хөдөөнийхөн, хулгай дээрэм, хүчин бусармаг хэрэг хөдөөнийхөн, хятадуудаас биш хөдөөнийхөнөөс айж байна. боловсрол, соёлын хэн гутааж байна хөдөөнийхөн. Хөдөөнийхэн ажилч хийж чаддаггүй, УИХурлынхан ихэнхэн хөдөөнийхөн. зайлаачээ бид нар амьдармаар байна. Та нар хөдөөнөө амьдар бид нар цаашаа явах хэрэгтэй байна.
-
sookoo (May 14, 2014 10:16:46 am )
alaach tolgoig n Elbegdorjid avaachij tushaa
-
хотын эргүү (May 14, 2014 12:13:53 pm )
Чи өөрөө хужаагаас хоолоо чирж ирээд гудар. Битгий салхинд гарна нэрээр хөдөө яваад үзээрэй. Чиний хамаатан садан хөдөө байдаг байх. Авчирсан мах шөл цагаан идээг нь амаа олохгүй гудардаг биз. Хоолны хордлого болоод нарийнтаж үхээрэй. Хотынхон өөрснөө хүнд дандаа буруу юмыг нь зааж өгдөг шүү дээ. Элбэгдоржийн хамаатан гуай.
8 Comments