antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 2 comments

Хүнсний гол нэрийн барааны үнэ өссөөр байна

нийтлэсэн Admin

hunsҮндэсний Статистикийн газраас долоо хоног бүр хүнсний гол нэрийн барааны үнэд судалгаа хийдэг. Сүүлийн саруудад тэрхүү судалгааны дүн байнга өсөлттэй гарах болсон бөгөөд энэ сарын 7-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхтай  харьцуулбал 2.2 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.
Долоо хоногийн өсөлтөд дараах хүнсний бүтээгдэхүүн голлох нөлөө үзүүлжээ. Үүнд:
-Хонины ястай мах 1.0 хувь,
-Үхрийн ястай махны үнэ 0.8 хувь,
-1-р зэргийн гурил 1.2 хувь
-Байцаа, лууван, сонгино тус бүр 0.4 хувь
-Манжингийн үнэ 0.3 хувь
-Савласан сүүний үнэ 0.2 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн энэ сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8675 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв гэж Үндэсний статистикийн газраас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ard tumnii tuluulul (May 12, 2014 2:12:17 pm )

    STATISTIKIIN GAZAR GEJ SHAL HUDLAA MDEE GARGADAG HUGIIN AMITAD UMAA. aduur arch une sudalddaggui, alban tsalgaan dotroo suuj bgaad l une ted eden huviar nemegdsengeed hudlaa too taviad bhiimaa, mongolchuud mal aj ahuin oron bj mahaa ch avch idej chadahgui bn, man guril nigiinii une arai denduu bn, busad ahuin heregleenii oo tsaas shudnii oo savan vok geed buh l umnii une 30-5- huvi nemegdeed baigaag olj harchihaad bichvel amidrald arai l oir bah boluu, tur zasag uniin bodlogoo gartaa avmaar umaa, tsalin tetgever urnuus urnii hoorond aihad yaj ard tumnii amidral uudluhiin be, altanhuyag novsh zailbal taarna. amidral meddeggui UIH tarah heregtei shdee hunsniihee heregtseeg hangaj chadahgui baihad dahiad l uniin huurugdul, uynaas bolov geheer dollar ussuntei holboj yarih um, ta nar ard tumenteigee adil deguurees buunii tuvuus hunsee avdaggui tusgai ongotsoor gadaadaas hunsee avdag bolohoor arga ch ugui biz ee

  • зочин (May 24, 2014 8:32:06 am )

    дүр эсгэсэн ардчлалын эдийн засгийн бодлого бодлого бол шуллага мөлжлөг ардчлал гэж солиорч дүр эсгэдэг МАН АН хоёрыг 2016 оны сонгуулиар монголын төрөөс зайлуулж нам ярьж сэм хувилддагыг нь зогсоогоосой билээ

antalya rent a car