Хууль хяналтынхан хохирогч болдог жишиг тогтлоо
Г.Буяндорж гэх нэр 1999 оноос залилан мэхэлсэн, татвараас зайлсхийсэн, хуурамч архи үйлдвэрлэсэн зэрэг асуудлуудтай хамт сонсогдож эхэлсэн. Тухайн үед хууль хяналтын байгууллагууд хужир шүүг нь тунгаан “өвчин эмгэг”-ийг нь эмчилсэн бол өдийд ийм хол явахгүй байсан болов уу. Энэ он жилүүдэд түүний арга барил улам нарийсч мэргэжлийн түвшинд хүрсэн харагдана. Сүүлдээ шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар түүний өгөөшинд өртөн ажил амьдралгүй болж эхэлсэн байдаг.
Ингээд нэгэн баримт сөхье. 2008 онд Г.Буяндорж шар айраг, архины хуурамч шошго, онцгой албан татварын тэмдэгт оруулж ирсэн хэргээр баригдсан аж.
Асуудал ингэж эхэлсэн байдаг. Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба “Ноёд” группыг 277 сая 188 мянган төгрөгийн онцгой албан татвараас зайлсхийсэн үндэслэлээр шалгасан аж. Цагдаа нар шалгах явцдаа их хэмжээний хуурамч архины шошго, онцгой албан татварын тэмдэгт хураан авчээ.
Цагдаа нар ийнхүү “Ноёд” группыг бужигнуулж байхад Г.Буяндорж нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нартаа нэгэн үүрэг өгчээ. Тэрээр “Ямар ч хамаагүй аргаар цагдаад хураалгасан архины шошго, онцгой албан татварын тэмдэгтийг олж ир” гэсэн байгаа юм. “Ноёд” группын нягтлан бодогчид Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нартай харилцаа тогтоож чаджээ.
Нэг дорын улсад үүнээс амархан зүйл байгаагүй биз. Энэ үед Г.Буяндорж дээрх хоёр цагдаад авлига өгөх санааг сэдсэн байдаг. Захирлаасаа үүрэг чиглэл авсан нягтлангууд 10 сая төгрөгийн авлигыг мөрдөн байцаагч, хошууч Д.Саруул, ахмад Д.Бямбадорж нарт өгчээ. Энэ үед Г.Буяндоржийн заавраар “Ноёд” группын харуул хамгаалалтын дарга Д.Мөнзул бичлэг хийсэн байдаг.
Ямартай ч цагдаагийн ажилтнууд 10 саяын авлига аваад 18 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг нь буцаан өгчээ. Үүнээс хойш нэг их удалгүй цагдаагийн ажилтнууд авлига авсан гэх асуудал босч иржээ. Прокурорын мөрдөн байцаах албаны ажилтнуудын гарт Д.Мөнхзулын хийсэн бичлэг орсон аж. Тэр бичлэг ямар замаар орсон нь сонин. Г.Буяндорж өгсөн үү гэх хардлага ч байдаг. Харуул хамгаалалтын албаны даргаар ажилладаг Д.Мөнхзул “Ноёд” группын зарим нэг нууц материалууд манай гэрт хадгалагдаж байсан. Цагдаа нар манай гэрийг нэгжихдээ тэр бичлэгийг олсон. Гэхдээ мэдэж байсан юм билээ” гэжээ.
Тэр бичлэгийг Г.Буяндорж, Д.Мөнхзул хоёр мэдэж байсан ч цагдаа нар санамсаргүйгээр олсон гэдэг нь үнэмшилгүй. Нягтлан бодогч нарын хувьд авлига өгсөн, авсан хоёулаа асуудалд холбогддог учраас ам ангайх учиргүй байв. Ямартай ч авлига өгсөн хэргээр “Ноёд” группын захирал Г.Буяндорж, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг, харуул хамгаалалтын албаны дарга Д.Мөнхзул, авсан гэдэг үндэслэлээр цагдаагийн ахмад Д.Бямбадорж, хошууч Д.Саруул нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Урт удаан үргэлжилсэн мөрдөн байцаалт дээр Г.Буяндорж “Би нягтлан бодогч нарыг цагдаад авлига өгөхийг үүрэг болгоогүй. Тэгээд ч би танихгүй цагдаад юу боллоо гэж мөнгө өгөх вэ” гэсэн байдаг. Нягтлан бодогч нар “Захирлын тушаалаар цагдаа нарт мөнгө аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн боловч шүүх, цагдаагийнхан хүлээн авсангүй. Хамгийн гол нь Г.Буяндорж гадаадаас утсаар ярьж үүрэг өгсөн болохоор ул мөр үлдээгүй байдаг.
Харуул хамгаалалтын албаны дарга Д.Мөнхзул “Захирал Г.Буяндоржийн заавраар бичлэг хийсэн нь үнэн. Харин манай гэрийг нэгжсэн цагдаа нар “Бичлэгтэй хуурцаг гаргаад ир” гээд байсан юм. Тэгэхээр хуурцаг байгааг мэдэж байсан” хэмээн мэдүүлжээ. Ингээд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх Г.Буяндоржийг хэрэгт холбогдолгүй хэмээн үзсэн. Харин нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар 5.6 жил хорихоор зүйлчилжээ.
Шүүхээс Д.Бямбадорж, Д.Саруул нарт таван жилийн хорих ял оноож, 10 сая төгрөг хураан авах шийдвэр гарчээ. Нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг, харуул хамгаалалтын албаны дарга Д.Мөнхзул өршөөлийн хуульд хамрагдан ял шийтгэлгүй салсан байдаг юм билээ. Эдгээр хүмүүс захирлынхаа өгсөн үүргийг биелүүлсэн болохоос биш авлига өгсөн гол эзэн биш байв. Хууль хяналтынхан гол буруутанг хайгаад олоогүй .Ядахдаа хуурамч онцгой албан татварын тэмдэгт ашигласан, олж ирсэн гэдэг үндэслэлээр торгож болно доо.
Энэ шүүх хурлын дараахан хэвлэлүүдэд “Ноёд группын захирал Г.Буяндорж удаа дараа залилан, татвараас зайлсхийсэн хэрэгт холбогддог ч уснаас хуурай гардаг” хэмээн нэгэн дуугаар бичсэн нь нэгийг хэлнэ. Яг үнэндээ бол Г.Буяндоржийн нэр дээр “Ноёд” групп битгий хэл нэг ч компани байхгүй. Тэр архины үйлдвэр ч ялгаагүй. Тэгэхээр шүүх цагдаагийнханд Г.Буяндорж огт хамааралгүй нэгэн мэт харагдсан байж болох. Тэгэхээр залилан мэхлэх арга барилд Г.Буяндорж улам мэргэшсэн гэдгийг илтгэж байгаа юм.
Г.Буяндоржийн шунал шингэсэн 18 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтээс болж дөрвөн хүн гэмт хэрэгтэн хэмээн цоллуулж ажил амьдралгүй болжээ. Түүний тавьсан урхинд гүйгээд орчихсон цагдаагийн хоёр ажилтан насаараа харамсаад барахгүй үйл лайд дайрагдсан биз. 1999 оноос эхлэн Г.Буяндорж олон хүний амьдралаар тоглосон зам мөртэй. Тэр болгонд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, цагдаа, шүүхийн шүүгч нарын гараар могой бариулсан байдаг.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай найз нөхдийн харилцаа эхлээд үүсгэдэг.Дараа нь тэд нарыг хууль бус зүйлдээ ашигладаг гэхэд болно. Өдгөө Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн дарга Л.Энхтайван, Мандал сумын хоёрдугаар шүүхийн шүүгч н.Хэрлэн нар авлига авч Г.Буяндоржид бусдын өмчийг шилжүүлсэн асуудалд орооцолдоод байгаа юм. Улаанбаатар хотод байгаа бусдыг өмчийг Сэлэнгэ аймгийн сум дундын шүүгч нар Г.Буяндоржид шилжүүлсэн нь хэнд ч харсан хууль бус гэдэг нь ойлгомжтой юм.
Мөн хэд хэдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Г.Буяндоржийн захиалгаар бусдын өмчийг булаасан хэрэгт холбогдсон. Зарим нь бүр шоронд сууж байгаа юм билээ. Нэг талаараа хууль хяналтын байгууллагын ажилтнууд Г.Буяндоржоос авлига авч гэмт хэрэгт холбогдоод байгаа мэт харагдавч заль мэхэнд унаад байгаа хэрэг. Олон жил бэлтгэгдсэн тамирчин гэдэг шиг Г.Буяндорж хууль хяналтынхнаар тоглоод гаршжээ. Өр авлагатай хүмүүс яваад очингуут хоосон халаасаа үзүүлнэ. Шүүхээр далайлгаж байгаад авъя гэхээр Г.Буяндоржийн нэр дээр нэг ч аж ахуйн нэгж байхгүй.
Овоо тахилга, алдарт бөхчүүл, урлагийн одод, МАН-ын бага хурал, хандив тусламжийн цаана жинхэнэ дүр төрхөө нууцлаж байдаг эрхэм бол Г.Буяндорж билээ. Түүнийг яагаад бичээд эхлэв гэх гайхаж магадгүй. Тэрбээр 1999 оноос эхлэн олон арван хүний амьдралаар тоглочихоод юу ч болоогүй мэт алхаж явна. Бүр сүүлдээ Г.Буяндорж шалгаж байсан хууль хяналтынхан хүртэл хохирогч болчихдог болсон учраас дээрх явдлуудыг сануулаад байгаа ухаантай юм.
Үргэлжлэл бий…
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
novshnuud (May 09, 2014 10:10:25 am )
sain shalgax l xeregtei avgai in yum medej l bga daa
-
Мгл (May 09, 2014 10:34:21 am )
Гэмт хэрэгтнууд нам дагаж дархлаатай явдагыг зогсоох цаг болсон. Энэ луйварчин хорин жил ман дагаж хулгай хииж хамгааллуулаа Одоо хахууль авч амжаагуй хуулиинхан зов шииднэ биздээ
-
1900-1973 (May 09, 2014 10:36:55 am )
Та авто тээвэр болон авто машинтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асууж лавлаарай.
-
Зочин (May 09, 2014 10:53:17 am )
Хэ, хэ, хэ, хи, хи, хи, ха, ха, ха, Монголын баячууд гэх этгээдүүд бүгд нэг иймэрхүү… Тэд заллин хийсэн, хулгайлсан, луйвардсан, банк цөлмөсөн, улсын төсвийн хөрөнгө мөнгөөр найрласан, садар эмстэй зууралдсан, хүчин хийсэн ч гэх шиг… гээд хар паян ихтэй дээ. ХҮЧИРХЭГ ЭРС ХЭЗЭЭ Ч ИЙМ БАЙДАГГҮЙГ САНУУЛАХ ЮУН…
-
muugii (May 09, 2014 11:00:50 am )
ULS ORONOO geh MONGOL HUN bna u IIM BAIDALAARAA GADAADIIN HOOL BOLNO DOO…………………..
-
Дулмаа (May 09, 2014 11:01:23 am )
Ямар муухай хүн бэ ,дуучин Ариунаа энийг нь мэддэггүй биш л баймаар.Нүдээ аниад л явж байдаг байхдаа.
-
ах (May 09, 2014 11:31:43 am )
МАН-ЫНХАН бүгд адилхан луйварчид, аливаа луйварчдыг аль нэг намын хамгаалалтаас гаргаж чөлөөтэй шалгах боломжоор хангагдаагүй цагт энэ хэвээрээ л байна даа… ард түмэээн
-
zochin. (May 09, 2014 11:35:02 am )
TEMUUJING huuliinhnii omno uuchlalt hus gej soliorogchidod yu bodogdoj baina daa. Buyndorj sain baina . Hurandaa huuliinhnii unen nuur tsaraig haruulj chadsan baina. Eniig chin l huuli erh zuin shinchlelteer taslan zogsooh geed huuchin muusain hurandaa hushuuchiig tseverleh geheer yuaj eserguutsen gutgen doromjilj baigaag ard tumen mini medetsgee medertsgee. TEMUUJIN shinchlel 2 urgeljleh heregtei.
-
zochin (May 09, 2014 11:45:57 am )
Хөөрхий дөө сайхан дуучин ийм хүний үнэргүй юмтай суучих гэж дээ
-
Anonymous (May 09, 2014 11:50:11 am )
Ариунаа, Буяндорж нар Энхбаярыг хөл алдан дагаж гүйдэг байсан. Энэ нь Буяагийнхаа булхай луйврыг аргалах гэсэн санаатай байсан нь мэдээж хэрэг. Ариунаагийн нөлөө их байгаа.
-
үнэн (May 09, 2014 11:59:12 am )
үнэхээр өөрийнх нэр дээр ямар ч аж ахуйн нэгж бүртгэлгүй юм билээ татварын албанд ноед групп гэсэн бүртгэл байхгүй аймаар луйварчин ичнэ гэж байдаггүй нээрээ сайхан дуучнаа өрөвдсөн шүү үнэхээр мэргэжлийн луйварчин юм билээ
-
зочин (May 09, 2014 12:04:04 pm )
ариунаа мэддэг байлгүйдээ
-
UNEN UG (May 09, 2014 12:55:08 pm )
Зочин яг үнэг бичжээ сэтгэгдэл нэг байна.ХҮЧИРХЭГ ЭРС ХЭЗЭЭ Ч ИЙМ БАЙДАГГҮЙГ САНУУЛАХ ЮУН…
-
Anonymous (May 09, 2014 1:05:46 pm )
Буяндорж Нүгэлдорж болжээ. Жинхэнэ эр хүн хэзээ ч бусдыг хохироож луйвар хийхгүй дээ. Ариунаа түүний хамтрагч шүү дээ, яг үнэндээ бол
-
hun (May 09, 2014 1:13:45 pm )
uheed ogooch muu ym
-
dorj (May 09, 2014 1:45:14 pm )
Aryunaa ard tumnii ner barij uilj duulj hulgaich nohroo omoorch yavdag uiliin urtei avgai daa.Nugel Nudeer chine garna daa.Hezee ch sain yavahgui.
-
ЦЭЦГЭЭ (May 09, 2014 5:50:07 pm )
Ариунаа мдэхийн дээдээр мэддэг юм билээ.Далдуур йим үйлдэл рүү хатгаад эрэлт хэрэгцээгээ хангаад байна уу? гэсэн хардлага төрдөгийг нуугаад яахав. Зарим хүмүүс , тэр дундаа гавъяат шиг атаач биш.
Харин үнэн юм гэж байдаг бол гадаад төрхөөхөө жүжиглэж бусдыг хуурах замаар нэр төр хөөмөөргүй байгаа юм.Ингэж олсон нэр төрөөрөө, эрхтэн дархтаныг буруу замаар ашиглах, олноор уярааж , өөрийгөө өвдүүлэх аргад гаршсан бас нэгэн залигч эм бар төрөхвий гэж шуудхан хэлье. Түүний зовлонг зөв ойлгох гэж оролдвол, тэр Буяндоржоор хийлгэсэн намчилж, түүний шаардлагаар ямарч хамаагүй аргаар юуч хийж мэдэх хүн дээ. -
маа (May 09, 2014 9:05:35 pm )
нүгэл нүдээрээ гарна гэдэг дээ Ариунаа атаач,жөтөөч,түүний үеэл Оюунбилэг нэгэн ярилцлагандаа Ариунаа хүн муутай гэж ярьсан нь бий.Оюунбилэг бол ухаалаг эмэгтэй хүний нандин чанартай сайхан дуучин бүсгүй шүү. Сарааг дандаа муулж байдаг олиггүй новшийн хүүхэн шүү .
-
zochin (May 09, 2014 9:45:38 pm )
yamaa shig orilohoos uur svidtei duuchin bish shvv dee,buyandorjiin hiisen bvh luivar,zaliliand ariunaa hamtragch n munuus mun,eniig chin l temvvjin shinechlene gd bgaa yum shvv dee,harin baasanhvv,uyanga,battsogt,bayanselenge ene 4 tolgoi niileed gants n.enkhbayariin khemjeend khvrekhgvi yum daa,ter bayanselengiin bj bgaa,sorvi battsogtiin bolovsrolgvi bgaa,baasanhvvgiin yum oilgohgvi muiharlaj bgaa,uyangiin hudal yarih vnendee hereggvi amitad daa chaavaas gj yum bodoh tsag bln shvv mongolchuudaa tsaana delhiin bvh ornuud bidnii budilj novshirch,hereldej,1000 ejvvdvvdiig uiluulj bgaag harj bn shvv.zohisgvi vg helleg oroogvi gedegt bat bn.unshitsgaa yum bodotsgoo.
-
-
Эрлэг (May 09, 2014 10:02:48 pm )
Ариунааг ТВ гээр гаргахаа болиоч. Ичиж ухээсэй
-
азаа (May 09, 2014 11:00:20 pm )
хэлэх юм алга даа үнэхээр муу хүн юм нүгэл нь нүдээрээ гарах байлгүй дээ ариунаа ч бараг хохирогч байж магадгүй…
-
кк (May 10, 2014 9:43:28 am )
Ариунаа дэлдэн луйварчныхаа шаасан мөнгөөр л идэж ууж яваа биз,УМБГ-ын үүдэнд том цүнх тэвэрчихээд хүн амьтан тосч гүйж уулзаад л байсан,авилгадчих санаатай л хоролмаатаж яваа биз
-
gegeegege (May 10, 2014 11:05:40 am )
ariunA ADILHAN L LUWIRCHIN BGAASHTEI NEG GERT UCHNUU JIL BGAA HUMUS ARIUNAA HOYR HUHED EHNERTEI HACHIN MATAR TSARAITAI YUMTAI SUUJ BSAN GEHER TER UYD HEN BSAN NI OILGOMJTOI. OLIGTOI ZALUU TOHGUIL BSAB BNA
-
zocin (May 10, 2014 1:10:37 pm )
muu amid yawhaar sain yh gedegdee,ariunaa czi emegtei hyn eh hyn iim olon hyniig luibardyylaad bas er nuhree umeereed yawaad baihuu,eswel cagaandaa garsan em yy,hamtdaa hytlelceed baih estoi gazaraa ocbol taarna,olon hyniig amidralaar togloson hymyys yr hyyhdyydni sainaa yzehgyidee,ta2iig bas minii tanil amerikt hyn hulhidaad baahAN $iigni awaad zygtsan gej baina lee,mun taarsan szynaltangyyd be
-
hgv (May 10, 2014 6:16:39 pm )
бүх юм ойлгомжтой байн шдээ шууд хохмрсон хүмүүсийн хохирлийг эхний ээлжинд барагдууж дараагийн айлд нь насаар нь хорих хэрэгтэй
-
zochij (May 11, 2014 3:48:27 am )
yamar aimaar ger bul ve ARIUYNA icheech ehnerene yum chine bugdiig medej bgaa shuudee yaj huuhduudiinhee nuuriig haraj bna aa iim ger bulees bolood huuhed hohirch bgaa shuudee aav eejiigene hun bur luivarchin geheer
-
би (May 19, 2014 9:41:12 pm )
Эхний хүмүүс төрийн хүний үүрэгээ гүйцэтгээгүй учир хохирчээ. Хохь нь. Төрийн хэрэгт үнэнч зүтгэ. Танд одоо гавьяа ноогдоогүй ч та үхэхдээ төрд үнэнч зүтгэж урваагүй өөрөөрөө бахархаж сэтгэлдээ гуниггүй амар байх болно. Төрийн үнэнч албан хаагчид Буяндорж мэтийнхэнийг хэзээ нэг цагт гишгэх газаргүй болгоно.Ариунаа ч гэсэн хамтрагч л гэдэг нь тодорхой ш дээ. Хатан ухаантай нь үнэн бол аль хэдийн хохирогчид олон болохоос өмнө зогсоох байсан ш дээ.Шуналтай болохоороо өөрийгөө хатан ухаантай бусад монголчууд тэнэг гэсэн шиг юм бодоод эргүүтэж түмний ухаан, нүдийг шалдан хаан шиг хаалтай гэж сэтгээд алиагаа алдаж яваа байх. хөөрхий дөө.. Гэгээрмээр юм.
27 Comments