antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 6 comments

Нансалмааг ”янхан” болгов

нийтлэсэн Admin

Өчигдөр орой олон сарын өмнөөс яригдаж эхэлсэн “Учиртай гурав” уран сайхны кино нээлтээ хийлээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Үйлийн гурван толгой” /Ц.Дамдинсүрэнгийн засч найруулснаар биш. Д.Нацагдоржийн бичсэнээр/ зохиолоос сэдэвлэсэн тус кино нь орчин үе болон хуучин нийгэм хоёрыг сүлснээрээ онцлог аж.
Хоёр өөр нийгэмд, хоёр өөр цаг үед хайр өрнөж буй хайр сэтгэл, ерөөс хүн хүндээ хандах хандлага  хэрхэн өөрчлөгдсөнийг уг киногоор харуулжээ.
Д.Нацагдоржийн хамгийн шилдэг бүтээлийн нэг  хэмээн хэлэгддэг “Учиртай гурван толгой” цомнолыг дэлгэцийн бүтээл болгон амилуулахдаа Балган, Хоролмаа, Юндэн, Нансалмаа дөрвийг зэрэг дэв, царай зүс байр байдал, хувцаслалт зэрэг бүхий л зүйлийг нь эн тэнцүү түвшинд гаргаж өгснөөрөө онцлог байв. Балган ноёныг дөч гарсан сахалтай хөгшин эр хэмээн төсөөлж ирсэн сэтгэлгээг энэ бүтээл бага ч атугай өөрчилж эх зохиолд гарснаар буулгасан нь сайшаалтай байлаа.
Хуучин цагт бүсгүй хүн хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалыг үл харгалзан хайртай хүндээ эцсийн мөчөө хүртэл үнэнч байдаг байсныг кинонд харуулдаг. Тухайлбал сүйт хархүү Юндэнгээ хүрээнээс ирэхийг нь хүлээж суусан Нансалмаа зангийн хүүд богтлогдож ирдэг. Нансалмааг хүмүүс торгонд хөлбөрч, тосоор гулгиж байгаа тул жаргалтай байна хэмээн бодох авч хөөрхий бүсгүй хайрт Юндэн нь нь ирж авахыг хүлээсээр байгаад уулзахын өмнөхөн Хоролмаагийн гарт амь эрсэддэг.
Харин орчин цагт бүсгүй хүний хайр сэтгэлдээ хандах хандлага эрс өөр дорд түвшинд хүрснийг үзүүлжээ. Аман дээрээ би чамд хайртай гэх авч ар хударгаар нь өөр бусад хүмүүстэй явалдаж ерөөс бүсгүй хүний ариун журам гэж үгүй болсныг дэлгэн харуулдаг.
Үнэнч хайр, журамт бүсгүйн бэлгэ тэмдэг болон хэлэлцэгдэж ирсэн Нансалмааг “Учиртай гурав”-ын уран бүтээлчид янхан болгон үзүүлсэн нь ямар учиртай байв.
С.Буд

www.niigem.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 23, 2011 3:12:29 am )

    Ta boyo mn sait aar zochlood uzeerei tanid amijilt husey

  • Anonymous (November 23, 2011 4:47:23 am )

    hehe. odoogiin huuhnuud ch ayultai shuu

  • Anonymous (November 23, 2011 5:26:00 am )

    Sainaa ta sain togloson bnale.oshooihiig hiigeerei! tanid amjilt husei! ta saihan huuhen shuu! nansalmaa durdee uneheer ih tohirson bnale

  • Anonymous (November 24, 2011 12:04:54 am )

    uzej baij l helie dee, tegeed tiim sonin yum hiicheed nairuulagch ni teriig anzaaarch meddegui yumu haashaa yum be? Oorsdiih ni setgelgee yanhan shig boltson bolohoor yanhan gedgiig engiin oilgolt gej bodson yum bailguide.

  • Anonymous (November 24, 2011 6:31:39 am )

    Sain togloson bnale ene Sainaa gegch busgui! bayar hurgey!

  • Anonymous (November 24, 2011 6:34:23 am )

    chi shuu,chinii daraa bi shuu gej

antalya rent a car