antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2011 Comments are off

Дуучин BX: Хөгшин, залуу гэлтгүй “Dougie” хийцгээе!

нийтлэсэн Admin

Флаш” хамтлагийн Бэбэтэй хамтарсан “Хаана байна” дуугаараа хамгийн сүүлд сонсогчидтойгоо уулзсан дуучин BX дахин нэг шинэ уран бүтээл өлгийджээ. “Dogue хийе” нэртэй уран бүтээл нь түүний тун удахгүй гаргах гэж буй гурав дахь бие даасан “Зөв бай” цомогт нь багтсан байна. Дээрх дуу нь баруунд дэлгэрээд буй “Dogue” бүжгийн тухай дуу аж. Дууны үгийг өөрөө зохиосон бол аялгуу болон хөгжмийг нь Оки хийж гүйцэтгэсэн байна. Харин клип нь “Wanted” энтертайнмэнт дээр хийгдэж байгаа аж. Дуучин BX-тэй шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.  

– Шинэхэн уран бүтээл чинь тун сонин, содон юм билээ. Яагаад бүжгийн тухай дуу хийхэр болов?

– Юуны өмнө Inet.mn сайтынхаа уншигчидтай дахин уулзахад таатай байна. Цомогт багтсан сингл дуунуудаас хамгийн түрүүнд “Dougie хийе” гэж дуугаа саяхнаас цацаж эхлээд байна. Энэ дуу баруунд шинээр дэлгэрээд буй Dougie бүжгийн тухай юм. Монгол залууст маань энэ бүжиг таалагдвал Dougie-ийг сонирхон сурч, бүжиглээсэй, нэгдээсэй гэж хүссэн юм. Тийм учраас эхлээд дууг нь гаргасан. Ингээд энэ дууны талаар болон бүжгийн тухай товчхон танилцуулсан бичлэгийг хийж, Youtube-д тавьсан. Клипийг “Wanted” энтертайнмэнтийнхэн хийж байна. 100 хувь график ашигласан клип. Нэлээд хүч, хөдөлмөр зарж байгаа.

– Харин цомгийн тухайд?

– Нэлээн удаан хугацаанд ярьсан “Зөв бай” цомгийн маань танилцуулах ажил одооноос явагдаж байна. Энэ цомгийг гаргахдаа дуучин Сонор, Бэбэ, TG, Quiza, Маралжингоо зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Нийт 18 дуунаас бүрдэх энэ цомгоор “Зөв бай” гэдгийг л олон талаас нь өгүүлэхийг хичээсэн.

-Та бүжгийн шинэ урсгалыг монгол залууст сурталчилж, уриална гэлээ. Мэдээж өөрөө Dougie бүжиглэж чаддаг байх шаардлагатай байх?

– Тийм ээ. Эхлээд “Dougie хийе” гэж дуулахаасаа өмнө өөрөө энэ бүжгийн талаар тодорхой хэмжээнд мэдээлэл цуглуулах хэрэгтэй болсон. 1980-аад онд Doug E.Fresh гэж репперийн нэрээр “Dougie” бүжгийн нэр үссэн гэдгийг олж мэдсэн. Энэ хүн одоо ч байдаг. 2007 онд Даллас хотын реппер Lil Wil гэж залуу “My Dougie” реп гэж дуу гаргасан байдаг. Харин одоо буюу 2009 оноос хойш “Cali Swag District” хамтлагаас эхлээд өнөө цагийн Chris Brown хүртэл уран бүтээлээрээ дамжуулан энэ бүжгийг их сурталчилж байгаа. Ингээд монгол залуучууд ч гэсэн энэ бүжгийг сурч, дэлхий нийтийн нэгэн соёлыг сурч, тэдэнтэй хамт алхаасай гэж бодсон юм. Миний ажигласнаар монголын 70,80-аад оны үеийн хүмүүсийн бүжиглэж байсан бүжиг Dougie-той нэлээд ойр байх шиг санагдсан. Магадгүй залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд энэ дуу маань тусалж болох юм. Манайд Dougie бүжиглэдэг хамтлагууд олон гарч ирж байна. Энэ дууны клипэнд хоёр ч хамтлаг бүжиглэсэн. Энэ ажил маань цааш өргөжиж, залуусын дунд Dougie бүжгийн тэмцээн, уралдааныг зохиох санаа байгаа. Миний бүжиглэсний тухайд, хэрхэн бүжиглэснийг клипнээс олж хараарай. Мэдээж дагнаж суралцах хэрэгтэй болсон. Их энгийн бүжиг л дээ. Хүнд элемент ч багатай.

– “Dougie хийе” дээр таны стиль, имиж хэрхэн өөрчлөгдсөн бол? 

– Dougie бүжиглэцгээе гэж уриалж байгаа ч цаана нь BX-ийн шинэ имижийг гүн харуулсан. Ер нь RnB болон хип хоп дуунууд тухайн уран бүтээлчийнхээ өнгө төрх, стиль имижийг тод харуулахыг шаардаж байдаг. Миний шинэ уран бүтээлийг даган тодорхойлогдож байгаа хамгийн гоё гангараа “Snap back” малгай, скиний жийнс, Jordan болон Nike-ийн пүүз, кетүүд, “Super sun” алтан гялгар гуятай нүдний шил, шивээс. Энэ бүх зүйлүүд “Dougie хийе” дуунаас харагдах болов уу. Дууны тухайд 88 гэдэг темп, хэмжээгээр хийгдсэн. Харин BX-ийн Dougie ямар байх вэ гэвэл хөгжим, үгээр дамжиж илэрхийлэгдэнэ. Энэ л миний Dougie хэлбэр, хэв маяг гэж ойлгож болно.

– Энэ дуу гараад удаагүй байхад, хулгайн дуу гэсэн яриа гарсан байсан?

– Хэмжээ адил болохоор төстэй сонсогдож магадгүй. Ер нь монголд хулгайн дууны асуудал байхаа больсон. Дөнгөж уран бүтээл эхэлж байгаа, сонирхлын түвшинд дуу хийдэг хүмүүс л аяыг хулгайлдаг байх. Бидний хувьд хулгайн уран бүтээл хийх нь маш зохимжгүй. Мэдээж Dougie гэхээр хүмүүс их, бага хэмжээгээр мэдэх байх. Санаа явж байна уу ч гэж ойлгож болох юм. Энэ зүгээр л бүжгийн шинэ төрөл, бүжгийн шинэ соёл, давалгаа юм. Нэг үгээр хэлбэл мода л юм даа. Үүнийг л монголд дэлгэрүүлэх гэж ийм дуу хийсэн. Хөгжим болон аранжровшикийг Оки хийсэн. Харин шүлгэн дээр өөрөө ажилласан. “Thirty soft” гэж реп хөгжмийн дуугаралт байдаг. Энэ нь шингэн хөгжмийн хурдтай цохилт, хэмжээ юм. Энэ дуугаралтан дээр л Dougie бүжиглэцгээе гэсэн санаатай.

– Таныг зарим хүмүүс хэт европжоод байна гэж бодох вий дээ?

– Манай зарим уран бүтээлчид хэт монгол хэв шинжийг агуулсан уран бүтээл хийж байна. Мэдээж энэ нь нийгэмд хэрэгтэй. Үндэсний соёл, өв уламжлал, омогшлыг орчин үеийн хөгжимдөө нийцүүлэн шингээх хэрэгтэй. Гэхдээ туульширч болохгүй. Нөгөө талд нь дэлхийд гарч ирж байгаа бүх зүйлтэй залуус маань зэрэг л алхах хэрэгтэй гэж боддог. Урлагт сайн хувьсаж чаддаг хүн л энэ тогоонд удаан хугацаанд амьдардаг болов уу. Намайг яг ямар стильтэй юм гэж олон хүн асуудаг. Сонсогчид урлагийнхныг анх гарч ирж байсан уур амьсгалаар нь төсөөлөөд байдаг. Донжийг нь тааруулж, шинэлэг байх хэрэгтэй. Уран бүтээлийн хувьд ч адил. Гэхдээ аль болох уян хатан байхыг хичээдэг. Монгол хэв шинж ч үнэртсэн дуу гаргах болно. Шинэ цомогт ээжийн тухай дуу багтаж байгаа. Энэ дуугаа эмээдээ зориулсан. Мөн уянгын, хайрын дуунууд ч бий.

Ер нь дэлхий нийтэд хөгжмийн чиг хандлага хурдтай хөгжиж бас хувьсч байна. Одоо барууны хөгжмийн зах зээл хаана эрэлттэй байна гэхээр клуб тал руугаа болчихсон. Ийм болчихсон болохоор уран бүтэээлчид нь ч тэр тэр талыг баримталж, бүжиглэх зориулалттай, хурдан темптэй дуунууд ихээр хийх болж. Харин нөгөө хэсэг нь нийтэд, ард түмэнд зориулсан дуу хийдэг.

Жинхэнэ хип хоп гэдэг тухайн гарч ирсэн үедээ л оргилж байсан байх. RnB дуучид хип хоп руу хальтарч байхад репперүүд нь поп, транс дуунууд хийх жишээтэй. Нэг үгээр хэлбэл хаа сайгүй арилжааны хэв шинж рүү шилжиж байна гэсэн үг.

– Өөр сонин хачин юу байна даа? 

– “BX” энтертайнментийг нээж байгаа. Клип болон ПР, сурталчилгааны талруугаа ажиллана. Юу ч гэсэн эхлээд өөрийнхөө ажлуудыг хийж дуусгая. Дараа нь бусад хүмүүсийн ажлыг хийх хэмжээнд ажиллах болно. Мөн он гарахаас өмнө тоглолт хийх бодол байна.

– Баярлалаа. Шинэ уран бүтээлээр эргэн уулзацгаая.

– Тэгэлгүй яахав. Төгсгөлд нь хөгшин, залуу, гэрт, гадаа, клуб гээд хаана ч хамаагүй Dougie хийе гэж уриалмаар байна. Чөлөөт цагаа гоё өнгөрөөцгөөе.

Ярилцсан: Ц.Зэндмэнэ-Эрдэнэ/www.INET.mn

 

 

Үг: Bx

Ая: Оки

“Dougie хийе”

Энэ thirty sound дээр бүгдээрээ Dougie хийе /4/

Энэ thirty sound дээр бүгдээрээ Dougie хийе

 

Дөрвөн мөчөө хөдөлгөөд түүний дараа бүсэлхий

Sub бөмбөрийн чичиргээнд

Савж унатлаа Dougie хийе

Хөл гар, толгой, хүзүү чамд байвал түүний хий

Гадаа гэр, гудамж, клуб хаана ч байсан түүнийг хий

Snap back hats скини жийнс Nike air Jordan

Үнэн сак харагдаж байна

Хүзүүн дээр gold chain

Super sunglasses Francis Ciccio hand made брэнд өө

Графит таттоо энэ миний type өө

Old school fashion ханадаггүй кайф өө

Бүгдээрээ Dougie хийе

 

Дахилт:

Яадгийн яадгийн ингээд хийхэд яадаг юм

Ингэж Dougie хийдэг юм

Энэ thirty sound дээр бүгдээрээ Dougie хийе /4/

 

Oh damn  нэг зүйл байна

Энэ бүжгийг хийхэд нээрээ нэмэх зүйл байна

Энэ бол Dougie

Хэмнэл thirty

Биеэ барилгүйгээр баруун, зүүн тийш

Алив хамт нис

Хүн төрөлхтөн нэгэн зүйлийг олж нээсэн найз минь

Чамайг хөдөлгөх хөдөлгүүрийг чанга дээр нь тавь

Байрлал сайтай газар хялбархан аргаар хий

Зардал, чирэгдэл бололгүйгээр

Хавь ойрын хүмүүсийн

Харшил, дургүйг хөдөлгөлгүйгээр

Хөгжмийн шидэнд илбэдүүлэн

Хөл гараа савлуулан

Хийх дуртай хөдөлгөөнөө

Хамт цугтаа бүгдийг хий

Харьж байгаад тухтай хий

Алтан тархит булган сүүлт сармагчинг дагаад

Бүгдээрээ Dougie хийе

 

Дахилт:

Яадгийн яадгийн ингээд хийхэд яадаг юм

Ингэж Dougie хийдэг юм

Энэ thirty sound дээр бүгдээрээ Dougie хийе /4/

 

 

Өргөлт хэмнэл зүрх хэлж өгнө

Өөрөө бэлэн байх нь чухал

Сэдэр мэдэр дотоод увидасаа

Мэдэр, тэмтэр энэхүү хөгжмийг

Хуруу бүхэн тусдаа оршино

Үе болгон тусдаа хөдөлнө

Биен дээрээ бүжгийг оруул

Энэ thirty sound дээр


Дахилт:

Яадгийн яадгийн ингээд хийхэд яадаг юм

Ингэж Dougie хийдэг юм

Энэ thirty sound дээр бүгдээрээ Dougie хийе /4/

 

This is my swag

This is my track

Энэ хөгжим догь ш дээ

Хэмнэл дээр нь цогино ш дээ

Хотлоороо хоёр тийш

Хөгжмөө сонсоод бүжиглэнэ ш дээ

Яадгийн яадгийн ингээд хийхэд яадаг юм

Ингэж Dougie хийдэг юм

BX

You khow what it is

Big bang

Okey


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car