09:00 цагаас Нийслэлийн цэрэг татлагын комиссын хурал НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 325044, 91040607
09:00-14:00 цагаас “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал СЭЗДС дээр зохион байгуулагдана. Эрдэм шинжилгээний хуралд Филиппин, ОХУ, Монголын судлаачид оролцож бүртгэл, санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар хэлэлцэнэ. СЭЗДС А-313 тоот.
11:00 цагаас Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө хүндэтгэлийн тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа зарлалаа.
11:00 цагаас“Ахмадууд улс төрийн золиос болсон нь” сэдвээр Монголын ахмадын чөлөөт холбооноос МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагаас Монголын залуучуудын холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагаас Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын уртын дуучин Бат-Өлзийн Мөнхбаатарын “Талын морьтны дуун” уран бүтээлийн бие даасан тоглолтынхоо талаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Уртын дуу болон ардын богино дууг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг тоглолтонд АЖ н.Нэргүй, УГЖ н.Ариунбаатар, СГЗ Д.Цоодол, Түмэн эх чуулгын уран бүтээлчид, “Тэнгэр аялгуу” хамтлаг оролцох гэнэ.
12:30 цагаас “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас АТГ-ын үйл ажиллагааг эсэргүүцэж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагаас Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Монгол Улсын гавьяат багш Цамбын Түвшинтөгсийн “Монголын хүүхдийн хөдөлгөөнд зориулсан 50 жил” сэдэвт бага хурал, уулзалт Багшийн сургуулийн хурлын танхимд болно. Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийттэй харилцах хэлтэс. Утас: 62263101, 97077026, 97077008
16:00 цагаас Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх “Эрдэм” клубээс зохион байгуулж буй “Монгол дахь хотжилт: Үйл явц ба төлөв байдал” сэдэвт уулзалт ярилцлага ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын /СТӨ- Б корпус 3 давхарт/ чуулганы танхимд болно. Илтгэгчээр Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Социологийн секторын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэг оролцоно. Утас 99045949
Холбоотой мэдээ
Comments are closed.