Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Соёмбо толгойд түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 5 сарын 5-ны 16 цаг 14 минутанд иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг 16 цаг 21 минутанд хүрэлцэн очиж шуурхай ажиллаж унтраасан байна. Гал 3,5 га орчим газрыг хамарчээ. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Oogii (May 07, 2014 10:26:29 am )
Соёмбо толгойд гэчээд юун шатааж байгаа дугуйны зураг тавиад тэнэгтээд байгаан сэтгүүлчээ
1 Comment