“Морьтон Монгол залуус“ ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Морьтон Монгол” төслийн багийнхан өнөөдөр “Монгол нюьс” мэдээллийн төвд төслийнхөө талаар танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. “Морьтон Монгол” төсөл нь 2014 оны 5 сарын 9-нд “Цонжин болдог” цогцолборт нээлтээ хийн Өмнөговь аймгийн Шивээ-хүрэнгийн боомтоос аялалынхаа гарааг эхлүүлэхээр болжээ.
Тэд Монгол орноо мориор тойрон явах бөгөөд нийт 8538 км аялахаар төлөвлөөд байгаа аж. Аялал Монгол Улсын 16 аймаг, нийт 100 гаруй сум суурин газрын нутгаар дамнан үргэлжилж, Өмнөговь аймгийн Шивээ-хүрэнгийн боомтод хүрснээр дуусах юм байна. Түүнчлэн Монгол хүн, монгол адуу хоёрын тэсвэр хатуужил, залууст эх орноо хайрлах, эх түүхээрээ бахархах сэтгэлгээг төрүүлэх, монгол уламжлал, зан заншил, ахуй амьдрал, өв соёл зэрэг монгол хэмээх тодотголтой бүгдийг аялалын явцад харуулах нь төслийн гол зорилго юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.