antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Хүний амь хөнөөсөн хэрэгтэн Өршөөлийн хуулиар суллагджээ

нийтлэсэн Admin

Төрсөн дүүгээ машинаараа дайрч гэмтээн, хажууд нь байсан хүнийг хөнөөсөн гэх хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө гарчээ. Прокуророос яллагдагч Б.Энхжаргал танхайн сэдэлтээр, хоёроос дээш хүнийг, нийтэд аюултай онц харгис, хэрцгий аргаар бусдын амийг хөнөөсөн, мөн дүүгээ санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Энхжаргалд 15 жил хорих ял оноосон байдаг. Онц хэрцгийгээр хүний амийг хөнөөсөн хэрэгт ял сонсч, давж заалдах шатны шүүхээр орж суллагдсан Б.Энхжаргал, Г.Нямдэлгэр нарт холбогдох хавтаст хэргийг сөхөхөд ийм байна.

Б.Энхжаргал өөрийн нөхөр, хүүхэд, төрсөн дүүгийн хамт 2007 оны долдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн I хороо, Толгойтод бага дүүгийндээ очжээ. Тэд дүү охин, хүргэн хоёрынхоо өрх тусгаарласныг тэмдэглэхээр гэрт нь очиж, архи ууцгаасан байна. Улмаар найрлагсад бүгд согтож, зарим нь хоорондоо маргалджээ. Б.Энхжаргалын хоёр дүү, хүргэн нь хохирогч Э-тэй маргалдсан байна. Хохирогч Э-ийн хоёр ах ч маргаанд оролцсон гэнэ. Тухайн үед Б.Энхжаргал маргаанд оролцоогүйг гэрчүүд мэдүүлсэн аж. Харин тэрбээр “Хүүхэд уйлаад байгаа учраас гэртээ харимаар байна” гэж нөхөртөө хэлжээ. Ингээд нөхөр нь харихаар болж хашааны хаалга онгойлгож, машинаа гаргах гэж байжээ. Энэ үед Б.Энхжаргал машинд сууж байсан аж. Гэтэл дүү, хүргэн хоёр нь бусадтай маргалдаад байхаар Б.Энхжаргалын нөхөр салгахаар очсон байжээ. Энэ үед Б.Энхжаргал машинаа жолоодож, хашаанаас гарах гэж байхдаа дүү, дүүтэйгээ маргалдаж байсан хүнийг мөргөсөн аж. Тухайн үед хохирогч “Делика” маркийн машинтайгаа эм авахаар явж байхад нь Б.Энхжаргалын хүргэн Г.Нямдэлгэр түүнийг хоргоон хэрүүл өдсөнөөр маргаан эхэлсэн байж. Болсон явдал товчхондоо ийм.

Анхан шатны шүүхийн улсын яллагч нь шүүгдэгч Б.Энхжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр “Митсубиши лансер” маркийн 79-68 УБА маркийн автомашинаараа дүү, дүүтэйгээ маргалдаж байсан Э нарыг санаатай дайрч, онц хэрцгий аргаар хохирогчийг ойр дотных нь хүмүүсийн дэргэд хөнөөсөн, мөн дүүгийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан. Мөн хүргэн Г.Нямдэлгэрийг нь талийгаачтай хэрүүл өдөж, танхайрсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Ингээд анхан шатны шүүх Б.Энхжаргалыг танхайн сэдэлтээр, онц хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож 15 жил нэг сар хорих ял оноосон юм билээ. Мөн Г.Нямдэлгэрт бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж гурван жил, зургаан сар хорих ял оноосон хэдий ч түүнд оногдуулсан ялыг тэнсэн харгалзах болгосон аж.

Харин ялтан Б.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Би согтуугаар, санамсар болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Намайг санаатайгаар, танхайн сэдэлтээр энэ хэргийг үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэжээ. Мөн өмгөөлөгч нь “Б.Энхжаргал хэргийн газраас 30-40 метрийн зайд согтуу байсан. Маргаанд оролцоогүй. Харин хүүхдээ аваад машинаа жолоодож харих гэж явах замдаа санамсаргүйгээр хүнийг дайрсан. Б.Энхжаргал талийгаачийг хөнөөх субъектив санаа зорилго агуулсан нь тогтоогдоогүй” хэмээн гомдолдоо бичжээ. Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахыг өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо дурджээ.

Нийслэлийн шүүх хэргийг хэлэлцээд “Б.Энхжаргал санаатайгаар, онц хэрцгийгээр хүн алсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй” гэсэн байна. Тиймээс хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж согтуугаар машин жолоодож, болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар таван жил хорих ял оноожээ. Түүнд оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж сулласан байна. Харин Г.Нямдэлгэр танхайрсан нь тогтоогдсон учир тэнсэн харгалзах ялыг нь хэвээр үлдээхээр болжээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car