antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

“Чатын эмээ”-гийн хэрэг сайтуудад халдварлаж байна

нийтлэсэн Admin

Эзэн нь тодорхойгүй мэдээлэл нийтлэгдэх учиргүй Хэдэн жилийн өмнө 80 гаруй настай эмээ чатын зараар улбаалан захиалгат аллага үйлдсэн хэрэгт холбогдож билээ. Тухайн үедээ ганц нэг чатыг хаасан байх. Бас нийгэмд аюул учруулж мэдэх, эсвэл садар самуунд уруу татсан мэдээллийг хэвлэл мэдээллээр гаргахыг хориглосон шийдвэр ч гаргасан гэсэн. Харамсалтай нь өнөөдөр ч гэсэн цөөнгүй телевиз, богино долгионы радиогоор нүүр улаймаар, айдас төрүүлмээр зар, мессеж гарсаар л байх юм билээ. Жишээ нь онгон охид байна хүрээд ир насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татаж байна гэж ойлгогдоно гэхээс эхлээд, 18- 25 насны царайлаг охидыг гадаадад өндөр цалинтай ажилд зуучлана бараг л биеийг нь үнэлүүлнэ гэсэнтэй ялгаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүнтэй нас харгалзахгүй танилцана, юу ч хийсэн яахав, биеэ үнэлнэ гэж шууд хэлж байнаа даа, захиалгаар мөрдлөгө явуулна Үндсэн Хуулийн заалтыг зөрчиж байгаа биз мэтчилэн хөврөнө.

Алдаг оногхон таны мессежийг гаргах боломжгүй гэсэн хариулт гарах нь бий. Телевиз, сонинд нэг иймэрхүү хагас дутуу хязгаарлалттай. Гэхдээ л төлбөртэй гэх нэрийн дор юу ч бичиж, нийтэлж болдог нэг жишиг байсаар л. Сонгууль дөхөөд ирэхээр улам ч нэмэгдэх маягтай гээч. Саявтархан “УИХ-ын гишүүдийн сонорт хүргэх анхааруулга” гэж мундаг сүртэй материалыг МҮХАҮТ Монголын худалдаа аж үйлдвэрийн Танхим гэсэн нэрээр хэд хэдэн сонинд гаргав. Бас сонины тойм уншдаг телевизүүд ч цацаад амжсан. Тус танхимын дарга Дэмбэрэл л сонгууль нэр дэвших санаатай иймэрхүү “пи ар” хийж байгаа болов уу л гэсэн таамаглал дэвшээд байлаа. Ер нь тиймэрхүү жишиг тогтсон шүү дээ. Тухайлбал гурав дөрвөн жил таг байсан Үйлдвэрчний эвлэл гэнэт л хөдөлмөрчин олондоо хайр зарлаад, жагсаал цуглаан зохиогоод унасан бол, УИХ-ын ийм гишүүн байдаг билүү гэхээр цөөнгүй эрхмүүд хэл орон юу ч хамаагүй бурж, хэл орон хөдөө гадаагүй тууз хайчлах нь элбэгшсэн. Тэдний л нэг биз гэтэл өчигдөр нөгөө МҮХАҮТ-ын зүгээс бид ийм анхааруулга гаргаагүй хэмээн хариу мэдэгдэл гаргасан байна. Хэвлэлүүд өөрсдөө зохиогоод анхааруулга гаргаагүй нь ойлгомжтой. Хэн хаанаас уг анхааруулгыг өгсөн нь тодорхой байх нь мэдээж. Гэтэл няцаасан мэдэгдэлдээ тэр тухай огт дурдаагүйгээс үзвэл анхааруулгыг гаргасан нөхөд танхим дотор нь байсан болов уу гэлтэй. Үнэхээр л танхимынх нь эсрэг байр суурь бүхий зүйл гаргасан гэж үзэж байгаа бол зөвхөн харамсаад өнгөрөөж болно гэж үү. Үүний өмнөхөн “Эм Си Эс”-ийн захирал Оджаргалыг Ерөнхий сайд болгоё гэсэн уриалга ч юм уу мөн л төлбөртэй нийтлэгдсэн. Маргааш нь зарим сонины редакци ийм материал нийтлүүлсэндээ хүлцэл өчөөд хэд хэдэн ажилтандаа арга хэмжээ авснаа зарласан байна лээ. Хэн гэгч нөхөр тэр гоомой санаатай л хийсэн үйлдэл байж таарна мэдээлэл цацсан нь тодорхойгүй үлдсэн.

Сайдууд шиг л авирладаг сайтууд

Манай өнөөдрийн нөхцөлд юу ч хийсэн болдог дархан эрхтэй, тусгай хамгаалалтай нөхөд бол төрийн түшээд гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Тэр дотроо УИХ-ын гишүүн бөгөөд төрийн сайдуудын дээр зөвхөн хөх тэнгэр л байх. Тэд хүссэнээ л хийж болно. УИХ өөрөө ч хүчрэхээ больсон. Бүр сүүлдээ давраад чуулгандаа “тааваараа суух” болсон гэсэн. Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчим ч тэдэнд хамаагүй. Саяхан нэг сонинд нэг сайдын ярилцлага гарсан байна лээ. Тэрээр “ …би ямар шүүх хуралд суух ёстой гээд Засгийн Газрын хурал тасалж, УИХ-ын чуулганаас чөлөө авах юм уу … “ гэж. Ингэж л үздэг улс. Тийм болохоор сайтуудыг сайдуудтай зүйрлэсэн хэрэг л дээ. Сайтад юу ч тавьсан болно. Ялангуяа хэн нэгнийг гүтгэх, гутаан доромжлох бол сайтад л тавихад болоо. Сайтууд бүгд л нэг нэгнээсээ мэдээлэл хуулж тавих учир богино хугацаанд олон хүнд хүрч бүр хил даваад алга болж өгнө. Сонин, телевизтэй адилхан нэг удаа, сайндаа давталттай хоёр гараад мартагдахгүй. Хэдэн сар жилээр ч хамаагүй хадгалагдаад л байж болдог.

Жишээ нь УИХ-ын гишүүн … гар утсандаа нууц амрагтайгаа эвгүй байдалтай авахуулсан бичлэгээ хадгалж яваад эхнэртээ баригджээ” гэх шар мэдээ аль гурван жилийн өмнө тавигдсан нь одоо ч байж л байх. Үүний цаана бас нэг төрлийн бизнес цэцэглээд байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл өөрийнхөө тухай бичигдсэн ноцтой материалыг арилгуулахын тулд багагүй мөнгө төлдөг юм байна. Зах зээлийн жам гээд орхиж болмооргүй.

Нэрээ нууцлах нь булхайгаа хэлсэнтэй л адил

Өөр нэг тохиолдлыг дурдсуу. Сонгууль хаяанд ирчихээд байхад Ардчилсан Нам сураггүй мэт болж, МАН-ын хөнжилд орлоо гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа. Тэгтэл УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын ширүүхэн ярилцлага сонинд гараадахав. Гол нь АН-ын дарга ажиллахгүй байгааг онцолж, солих цаг болсон тухай дурдсан нь олон хүний санаанд нийлж, бас цөөнгүй нөхдийн цөсийг хөөргөн аазгайг нь хөдөлгөсөн бололтой. Ажиглаад байвал эрх барьж буй хоёр нам МАНАН гэж нэрлэх болсон дотроо хагаралдах тусам өдөөх зорилгоор дунд нь яс хаягчид олзуурхаад эхэлсэн нь анзаарагдана. Нэгэнт л сөргөлдөж , бас удахгүй өрсөлдөх болохоор буруутгах аргагүй мэт. Гэхдээ л иймэрхүү байдлаар яс хаялт нь олшроод ирэхээр хэн хаанаас шидээд байгаа нь тодроод байх шиг. Олшроод гэсний учир нь “ МАН дотроос дөрвөн ч нам шинээр тасран гарах гэж байгаа тухай нэг сонинд бичээд, нэг намыг нь уг намын ЕНБДарга Хүрэлсүх, нөгөөг нь залуучуудын холбооны удирдлагууд нь сэмхэн тохиролцож буй мэтээр дурдсан байсан. Үүнтэй бараг зэрэг шахам АН-ын ҮЗХ дотроо МоАХ бүлгийг толгойлдог УИХ-ын гишүүн, сайд Х.Баттулгын эсрэг нийтлэл бичээд дор нь АН-ын гишүүн Алтанхуяг гэчихэж. Мэдээж намын дарга Алтанхуяг биш нь ойлгомжтой. Энэ бүгдтэй зэрэгцээд “Залуу ком” гэх сайтад мөн л Х.Баттулгыг элдвээр муулсан нэг нийтлэл гарсан юм байна. Амралтын өдрийн орой утас дуугарлаа. Дугаар нууцлагдсан. Авбал “Чи амьд юм уу. Чамайг үхсэн болов уу л гэж ойлгоод” гэдэг юм. Яагаад гэсэн чинь “Залуу ком” сайтад чиний бичсэн нийтлэл гарсан байна. Тэгээд л… гээд утсаа тасалчихав. Нөгөө сайтад нь орж үзлээ.

“Дон Женко” гэсэн гарчигтай уг нийтлэл Х.Баттулгын тухай бичсэн байна. Төгсгөлд нь Шаабаабар гэсэн автор тавьчихаж. Уг нийтлэлийг уншсан хүмүүс хараал зүхэл урсгасан гэж тоймгүй. Бүгд над руу чиглэсэн гээч. Ганц нэг нь Баабар руу хандсан байна лээ. Утасдсан хүн энэ бүгдийг үзээд санаа нь зовж сэрэмжлүүлсэн үү, эсвэл хохь чинь болно шүү хэмээн анхааруулга өгсөн үү бүү мэд. Ганц хоёр жишээг л дурдлаа. Ерөнхийдөө иймэрхүү жишиг газар авсан нь үнэн. Шинжлэх ухаан техникийн ололтыг хүлээн зөвшөөрөхөөс яахав. Гэхдээ л аливаа юманд хэмжээ хязгаар, хяналт шалгалт гэж байдаг. “Чатын эмээ”-гийн хэрэг давтагдах ч юм билүү. Хэн дуртай нь сайт нээж болох л доо. Цаас мөнгөнд хэмнэлттэй, хурдан түгдэг, удаан хадгалагддаг гээд дээр дурдсан сайн талууд олон. Гэхдээ л нэрээ нууцалж бичих нь цаанаа булхай агуулдаг. Нэр хаяг тодорхой биш бол нийтлэхгүй байх зарчим бүх сонин хэвлэлд баримтлагддаг гэдгийг мартаж боломгүй. Сонгуульд оноо авах сонирхолдоо хөтлөгдсөн нөхөд л чулуу шидээд байна уу даа. Иймэрхүү чулуу голдуу л эргээд толгой дээр нь унадаг байх шүү.

 

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car