Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2014.05.02/ 11.00 цагт хуралдаж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх/ -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.