antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2014 Comments are off

Автобусны зарим чиглэлд өөрчлөлт орлоо

нийтлэсэн Admin

niitiin teeverБНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламжын хөрөнгөөр “Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийнажлыг явуулж байна. Энэхүү замын ажилтай холбогдуулан өчигдөрийн 22.00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11-р хорооллын уулзвар хоорондболонСэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хаагаад байна. Тиймээс тухайн замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний заримчиглэлд өөрчлөлт орлоо.
Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээний М:7, М:9 чиглэлүүд 2014 оны 4 дүгээр сарын 29-ны орой 22:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ШУТИС-ийнуулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явах болМ:7 чиглэл буцахдаа Их сургуулийн гудамжаар явна. М:6, М:7, М:9, М:10, М:15, М:35, М:44 маршрутын том оврын автобуснууд нь ШУТИС-ийнуулзвараас баруун гар тиийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явж үндсэн маршрутдаа орно.
Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны орой 22:00 цагаас 05 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний М:5, М:7, М:8, М:9, М:11, М:16, М:18, М:26, М:33, М:51, М:56б, чиглэлүүдийгМУБИС-иасхойш Бага тойруугын замаар яваад Ерөнхий сайд А.Амарын гудамж буюу СТӨ-ний арын замаар явахаар, М:14, М:21, М:55, ХО:Шаргаморьт, ХО:Налайх, ХО:Городок, ХО:Ургахнаран хороолол, ХО:Хужирбулан чиглэлүүдийг Их сургуулийн гудамж буюу Чингисийн талбайн баруун талын замаар явахаар түр хугацааны төлөвлөлт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car