antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2014 1 comment

“Нүхт тур”, “МИАТ” ХК-иас жилд гурван тэрбум төгрөг “залгидаг”

нийтлэсэн Admin

s“Нүхт тур”-ээс бид хоолны үйлчилгээгээ авах гэхээр тэд шүүхдээд ялчихдаг

“МИАТ” ХК-ийн Ка­те­ринг нь зорчигчдод ая­­лалын хоол хүнс ний­лүү­лэх үйл­чилгээг өөрс­­­дөө хийвэл жилд 1.1 тэр­­­бум төг­рөг хэмнэх бо­ломж­­той гэж албаны эх сур­­­валжууд мэ­дээлсэн.

Гэтэл бүтэн таван жи­лийн турш дангаараа мо­нополь байдлыг хад­галсаар ирсэн Д.Хоржав захиралтай “Нүхт тур” ХХК жилдээ гур­ван тэрбум төгрөгийг “МИАТ”-ээс сул авдаг юм байна.

Тодруулбал 2009 онд ме­нежментийн хувьчлалаар тус компани зорчигчдод зо­риулсан хоол хүнс бэлтгэх ажлыг авч байжээ. Гэхдээ энэхүү гэрээг анх “МИАТ”-ийн захирал асан Ч.Орхон “Нүхт тур” компанитай гэ­рээ хийж байсан бол одоо­­гийн захирал Г.Жаргал­сай­хан ч энэхүү гэрээг өнөөг хүртэл хийсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл 2009 оны долоодугаар сарын 23-ны өдөр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн Катеринг төвийн удирдах үйл ажиллагааг удирд­лагын гэрээгээр гүй­цэт­­гүүлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд хоёр жи­­лийн хугацаатайгаар бай­гуулсан аж.

Хамгийн гол нь эл гэ­рээг байгуулахдаа ком­па­нийн төлөөлөн удирдах зөв­­лөлийн хурлаар эцэс­лэн хэ­­лэлцүүлж шийдвэр­лүү­­лээгүй байсан нь хоёр жи­лийн өмнө хийгдсэн шал­галтаар тогтоогдсон байна.

Товчхондоо “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2009 оны найм­дугаар сарын 5-ны өд­­рийн хуралдаанаар хэ­­лэл­цэж, эдийн засгийн тоо­­цоо, судалгааг хангалт­гүй байна гэж үзээд дараа­гийн хуралдаанаар дахин хэ­лэл­цүүлэхээр буцаажээ. Гэтэл уг асуудлыг хэ­лэл­цү­ү­­лэх үед удирдлагын гэ­рээ байгуулагдсан байсан гэж компанийн ТУЗ-ийн хур­­лаар дахин хэлэлцээгүй аж.

Уг нь компанийн ту­хай хуулийн 88.1-д “их хэм­жээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удир­дах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн ху­рал санал нэгтэйгээр гар­гана”. Мөн “МИАТ” ХК-ийн дүрмийн 7.9.1-д “ТУЗ нь “МИАТ” ХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүт­цийг батлах”-аар заасныг тус тус зөрчиж байжээ.

Мөн 2009 оны долоо­ду­­гаар сарын 24-ний өдөр 09/139А тоот шийдвэрээр “агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх ту­хай” гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хоо­ронд бай­гуулжээ.

Энэ нь “бэлтгэн ний­лүү­лэх гэрээ” юм. Ямар­тай ч “Нүхт тур” ХХК аль засгийн үед монополь бай­саар ирснийг дээрх удирд­лагын гэрээ болон бэлтгэн нийлүүлэх гэрээнүүд нотлоод өгч буй хэрэг.

Түүнчлэн Зам тээврийн яамны Тө­рийн нарийн бичгийн дар­га Б.Батзаяа “МИАТ” ком­­­панид хандан нэгэн шаард­­лага хүргүүлжээ. Уг шаард­­лага нь “Нүхт тур” компа­­нитай байгуулсан гэ­рээг цуцлах, хууль хянал­­­тын байгууллагаар шал­­гуулах байсан аж. Уг шал­­галтаар “Нүхт тур” ком­пани “МИАТ” компанид шах­сан бараа бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн үнээс эрс өндөр байсан аж.
Товчхондоо “МИАТ” ХК, “Нүхт тур” компанитай гэ­рээ байгуулахдаа хууль дү­рэм зөрчиж байж энэхүү гэрээнүүдийг байгуулсан гэж ойлгож болохоор бай­на. Мэдээж “Нүхт тур” ком­­­панийн жилд авдаг гур­ван тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Тиймээс “МИАТ” ХК, “Нүхт тур” хоё­­рын хооронд түншлэлийг хэн гэгч ноёнтон ийм удаан хуга­цааны турш барьж ирэв гэдэг нь сонирхол татах зүй­лийн нэг.

Бас нэг сонирхол та­тах зүйл гэвэл өөрийн гэсэн байргүй “Нүхт тур” компа­нийн ашиг орлого хэдэн тэр­бумаар өсдөг аж.

Бид дахин ялагдахгүйн тулд тэдний тухай бараг л хар данс цуглуулж байгаа

Албаны эх сурвалж хэ­лэх­дээ ““МИАТ” ХК нь 1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бү­хий барилга барьж ашиг­лалтад оруулсан. Энэ нь олон улсын нислэгээр зор­чигчдийн хоолыг өөрсдөө бэлтгэх цехтэй болсон гэсэн үг.

2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худал­даа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажил­лаж байсан. Харин 2002 онд “МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтыг өөрч­илж аж ахуйн тоо­цоон дээр ажиллуулж 13.2 сая төгрөгийн ашигтай ажил­ласан байдаг.

Ингээд 2006 он хүртэл бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг охин компани байсныг буцаан өөрчилж “МИАТ” ХК-ийн Катеринг төв гэсэн хэлтсийн зохион байгуулалтад оруулсан, 2008 онд катерингийн төвд “МИАТ” ХК 790 сая төг­рөгийн хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл шинэч­лэл, агуулах, хөргөх хөлдөөх байгууламжийг ши­нээр барьсан.

Уг нь бид өөрсдөө энэхүү катеринг үйлчилгээг цааш аваад явах бүрэн боломж байсан юм билээ. Тухайн үеийн дарга нар энэ ажлыг ямар шийдэлд хүрч хувьчлал явуулсныг бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ онд “Нүхт тур” компанийн гэрээ дуусч байгаа.

Тиймээс бид менежмен­тийн гэрээгээ дүгнэж алдаа оноогоо ярилцана гэсэн үг. Хамгийн асуудалтай нь “Нүхт тур”-ээс бид хоолны үйлчилгээгээ авах гэхээр тэд шүүхдээд ялчихдаг.

Тиймээс бид дахин ялагдахгүйн тулд тэдний тухай бараг л хар данс шахуу юм цуглуулж байж гэрээгээ цуцлах арга хэмжээ авна шүү дээ” гэлээ. Юутай ч албаны хүн тус компанийн хоолны амт чанар маш муу байдаг гэдэгтэй санал нэг байсныг хэлэх нь зүйн хэрэг байх.

Түүнчлэн зорчигчид “Нүхт тур”-ын хоолноос хорд­­­лоо гэж гомдол гаргадаг. Хамгийн гол нь хоолонд хордсон хүмүүс таваас дээш байсан тохиолдолд хордлого авсан гэж үздэг аж.

Өөрөөр хэлбэл нэг хүн тус компанийн хоолноос хордсон бол “хохь” чинь гэж хэлж байгаатай агаар нэг юм.
Хэдийгээр энд нэг хүн хордсон мэт харагдаж байгаа боловч цаад утгаараа тухайн хүний эрүүл мэндэд сөр­гөөр нөлөөлж эдийн за­сагт нь хүртэл гарз гарч бай­на гэдгийг тус ком­пани ойлгохгүй байгаа нь харам­салтай хэмээн албаны хүн хэлж байсан юм.
Эндээс нэг зүйлийг ажиг­­лахад “МИАТ” ХК дан­­гаараа катерингийн үйл­­­­­чилгээгээ хийгээд явах бү­­рэн боломж нь байсаар бай­­тал яагаад “Нүхт тур”-д өгөх болов гэдэг нь сонирхол татдаг.

Энэ бүхний эцэст “МИАТ” ХК болон “Нүхт тур” компанийн энэхүү хачир­­халтай гэрээнүүдийг АТГ шалгаж үзвэл сан­хүү­гийн нэлээд зөрчлийг ил­рүү­лэх магадлалтай хэмээн хэд хэдэн эх сурвалжууд хэлж байсан юм.

Үргэлжлэл бий..

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Азжаргал (April 30, 2014 9:06:46 pm )

    MИАТ Монголын хэмжээнд байхгүй тэнгэрлэг сайхан компани, та бүхэндээ амжилт хүсье.

antalya rent a car