Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихсээд байгаа. Энэ нь жолооч болон эцэг эхийн анхаарал болгоожгүй байдалтай шууд холбоотой юм. Тэгвэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөнгөж хөлд ороод алхаж буй хүүхдийг орцныхоо үүдээр явж байхад нь Н гэгч машинаараа дайрч амь насанд нь хүрсэн ноцтой осол гарчээ.
Жолооч эмэгтэй ардаа хүүхэд байгааг хараад сандрахдаа тормозоо биш хаазаа буруу гишгэж осол гаргасан гэнэ. Хүү ослын дараа амьсгаатай байсан ч эмнэлэгт хүрэх замдаа нас барсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ajaa (April 30, 2014 10:40:00 am )
dairuulsan huuhed haramsaltai bn,gehdee dairuulj baih ued asran hamgaalagch n haa bsan yum.ortsnihoo uudend huuhed mulhuulj bdag ter hun munuu?yamar ch eh etseg huuhdee mashin zamaas buu hel hunii huld dairuulahvii gej harj hamgaaldag,tiimdee ch uls 2nas hurtel n harj asar gej ehed n mungu ugdug sar bur.huuhdee gazar tavichihaad angaij suuhaar nyalh uree tevreed suuj bgui yumuu teneg l bn.
-
Зочин (April 30, 2014 2:56:20 pm )
Харамсалтай хэрэг гарчээ. Жолооч нараа анхаарал болгоомжоо дээшлүүлээчээ.
2 Comments