Ч.Тунгалаг гэх эмэгтэйн ярилцлагыг энэ удаа хүргэж байна. Түүний бага хүү өнгөрсөн оны наймдугаар сард авто машины осолд орсон гэнэ.
Үүнээс болж хүү нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж, асаргаа сувилгаа шаардагдах болжээ. Ослоос авсан бэртэл нь хүүг байнга зовоох болсон талаар бүсгүй ярьж, хүүг нь дайрсан жолоочийг хаацайлсан шүүх эмнэлгийн дүгнэлт гараад буйг өгүүлсэн юм. Харин хэргийн эзэн нь “Номадс” сүлжээ рестораны захирал гэх Д.Дэжид гэдэг эмэгтэй аж.
“Номадс” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч нь Есөнмөнх гэгч байдаг бөгөөд “Би чамд хайртай-2” уран сайхны киног продюссерлэснээр зарим хүмүүс мэднэ.
-Хүү чинь хэзээ осолд орсон юм бэ?
-Өнгөрсөн оны наймдугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед “Номадс” сүлжээ рестораны захирал гэх Д.Дэжид гэдэг хүний эзэмшлийн “H.CRV” маркийн 40-91 УНГ улсын дугаартай автомашинд мөргүүлсэн юм.
Д.Дэжид өөрөө тухайн үед машинаа жолоодож яваад нэгдүгээр хорооллын арвантавдугаар хорооны 20-р байрны хойд замд “Зогс хүүхэд” гэсэн анхааруулах тэмдэг байсаар байхад харалгүйгээр миний хүү 13 настай Дашравжих овогтой Эрмүүнийг мөргөсөн.
Миний хүү машинд мөргүүлснээсээ болоод есөн метр орчим газар шидэгдэж осолд орсон юм. Тэгэхээр анхааруулах тэмдэгтэй газар Д.Дэжид хурдтай явсан бололтой юм билээ. Хүүг минь дайрчихаад машинаасаа буухгүй суугаад байсан гэсэн. Тэгэхээр нь ачаа салхилуулаад явж байсан нэг настан “Машиных нь цонхыг тогшиж, Чи хүүхэд дайрчихлаа, бууж очиж хараач” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд өнөө настангаас зугтах гэж оролдсон юм уу, эсвэл маргасан бололтой. Тэр жолооч Д.Дэжид настаны хацрыг нь самардсан байдаг. Осол болсныг бид мэдээд хүүгээ яах вэ гээд сандралдаж байхад Д.Дэжид “Би хөдөө явах ёстой, чухал ажилтай” гээд яваад өгсөн.
-Тэгээд юу болсон юм бэ?
-Миний хүү осолд ороод дөнгөж Гэмтэл согог, судлалын үндэсний төвд очиход тус эмнэлгийн эмч Мөнхбаатар “Та нар хувийн эмнэлэг рүү оч, эсвэл гэртээ харь, хэвтүүлэх ор байхгүй гэсэн”. Тэгээд бид “Авецина” нэртэй хувийн эмнэлэгт хэвтсэн. 20 гаруй хоноход олигтой эмчилгээ хүүд минь хийгээгүй. Ингээд Гэмтлийн эмнэлэгт хүүгээ хэвтүүлсэн. Хүүгийн минь ослоос болж авсан гэмтлийг тогтоохоор шүүх эмнэлгээс хүн ирж үзэхгүй байсан. Хэд хэдэн удаа хэлсэн ч шүүх эмнэлгийнхэн тоогоогүй. Сүүлдээ хэл ам хийж байж 11 хоногийн дараа Туяа гэж эмч томилсон гэдэг сураг гарсан. Гэтэл Эрдэмболор гэгч залуу оронд нь ирсэн. Тэр гэмтлийн зэргийг дутуу гаргасан гэж би боддог. Эрдэмболорыг орж ирээд хүүг үзэж байхад араас нь Д.Дэжид орж ирээд нэг ундаа оруулж өгөөд гарсан. Хажууд байсан хүүхдүүдийг болохоор шүүх эмнэлгийн эмч нар бараг 1-2 хоноод л ирж үзэж байсан.
-Нэг ёсондоо та Д.Дэжид гэгч эмэгтэй албаар шүүх эмнэлгийнхнийг удаасан гэх гээд байна уу?
-Шүүх эмнэлгийн эмч нарыг удаах ажлыг Д.Дэжид зохион байгуулсан байх магадлалтай гэж би харддаг. Үнэхээр хүчтэний өмнө хүчгүй нь мөхөсддөг юм билээ. Аргаа бараад энэ талаар би хэвлэлд хандлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтүүлэхэд гэмтлийн эмч нар “Шууд хагалгаанд орох хүүхдийг оройтож авчирлаа” гэж намайг зэмлэсэн.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Өнгөрсөн оны есдүгээр сарын 10-ны өдрийн 11385 тоот, мөн энэ оны аравдугаар сарын 29-ны өдрийн 799 тоот шинжээчийн дүгнэлтээр миний хүү Д.Эрмүүний биед “…зүүн атгаал ясны өсөлтийн бүсийн зөрөөтэй битүү хугарал, баруун шаант ясны дээд хэсгийн далд хугаралт, баруун дунд чөмөгний өсөлтийн бүсийн гэмтэл, өвдөгний үеийн холбоосны язралт, шөрмөсний суналт, доод уруул эрүүний оочны хэсэгт няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний хугаралт, баруун сарвуу, шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун чихний гуравдугаар зэргийн сонсголын бууралт” гэсэн дүгнэлт гарсан.
Хүүхдийн бие тааруу байсан учир би аравдугаар сарын 29-ний өдрийн 799 тоот шинжээчийн дүгнэлт гарсны дараа Тайланд улсын Бумрунград эмнэлэг рүү хүүхдээ авч очиж үзүүлж үзлэг, шинжилгээ хийлгэхэд Д.Эрмүүн нь ”баруун мэдрэхүй-мэдрэлийн сонсгол алдсан, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал гэсэн онош шинээр илэрсэн. Д.Эрмүүний баруун, зүүн чихний сонсгол алдалт, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал үүссэн хэсэгт хамаарах шинжээчийн дүгнэлт гаргуулахаар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шатны шүүхийн шүүгч Б.Батболорт хандсан. Учир нь Д.Эрмүүний хууль ёсны төлөөлөгч учраас өмгөөлөгч авч, манай өмгөөлөгч бид хоёр шүүх хуралдааны явцад дээрх хүсэлтийг гаргасан юм. Шүүх хүсэлтийг хүлээж авсан.
-Шүүхээс захирамж гарган дахин нэмэлт шинжилгээ хийлгэсэн юм байна. Хариу нь юу гэж гарсан бэ?
-ШШҮХ-гийн Шүүх эмнэлэг рүү таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. ШШҮХ-гийн Шүүх эмнэлэгт хохирогч бидний зүгээс Д.Эрмүүний биед учруулсан гэмтлийн талаарх үзлэгт хамаарах бүхий л баримтууд, өвчний түүх, анх төрснөөс хойшхи үзлэгийн харуулсан иргэний эрүүл мэндийн дэвтэр, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүүх эмнэлгийн санал болгосноор энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр “ЭМЖЖ”ЧХХ клиник амбулаториор эмчлүүлэгсдийн картад нь уг бичлэгийн тайлал хийлгэсэн зэрэг бүхий л баримтуудыг гарган өгсөн. Өмгөөлөгчийн хамт дарга, дэд дарга нартай нь уулзан, шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвөөр, шударгаар гаргаж өгөхийг хүсээд урьд нь дүгнэлтийг дутуу, шударга бусаар гаргадаг талаар нь анхааруулсан.
“ЭМЖЖ” ЧХХ клиник сонсгол сэргээх төвд Д.Эрмүүнд чихний сонсголын бичлэг хийлгэн, амбулаториор эмчлүүлэгсдийн картад нь уг бичлэгийн тайлал хийлгэхэд миний хүү Д.Эрмүүний баруун чих сонсохгүй болсон. Зүүн чих 60-75 хувийн сонсгол алдсан талаар бичсэн. Тийм байхад Д.Эрмүүний баруун чихний сонсголгүй болсон, мөн зүүн чихний сонгсол буурсан зэрэг нь гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт шүүхэд ирүүлсэн. Энэ нь зориуд миний хүүг мөргөсөн Д.Дэжидийн хэргийг хүндрүүлэхгүй гэсэн нөхцөл байдалтай холбож ойлгож байгаа.
-Яагаад, та Д.Дэжид гэдэг хүнийг л зүгээр хардаж яриад байгаа юм биш үү?
-Миний хүүгийн биед учирсан гэмтлийн зэрэг хүнд гарвал Д.Дэжидийн хэргийн зүйлчлэл хүндрэх юм. Иймд шинжээч эмч нар шинжээчдийн дүгнэлтэд Д.Эрмүүний сонсгол алдалтанд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэсэн байх магадлалтай юм. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 189/385 тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох заавар”-т зааснаар хүний хоёр чихний сонсгол 100 хувь алдалт, нэг чих бүтэн сонсгол алдсан, нөгөө чих 65 хувиас дээш сонсгол алдсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг юм билээ. Иймд ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын энэ оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн миний хүү Дашравжихийн Эрмүүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон 156 тоот дүгнэлт гаргахдаа Д.Эрмүүний сонсгол алдалтын талаар зориуд санаатайгаар “ . . . гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дагуу холбогдох баримтыг судлан шалгаж, шүүх эмнэлгийн шинжээч эмч нарт хариуцлага тооцож өгнө үү гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьсан.
-Та шүүх эмнэлгийнхэн хүүгийн тань гэмтлийг дутуу тогтоосон гэж яаж мэдэж байгаа юм бэ?
-Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар аливаа гэмтлийн зэргийг тогтоохдоо шударга бусаар ажилладаг, санаатайгаар буруу гаргадаг, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг талаар иргэд ярьж байхыг олон удаа сонсож байсан. Гэвч би энэ бүхэнд төдийлөн итгэдэггүй байлаа. Гэтэл өөрийн амьдралд тохиолдох үед тэдний шударга бус үйлдэл улаан цайм гэдгийг мэдэрдэг юм билээ. Цагаан дээр хараар бичсэн номон дээр байгаа гэмтлийн зэргийг зориуд мушгин, илт гэмтэл учирсан асуудлыг булзааруулж гэмтлийн зэрэг тогтоохгүй байгаад гомдолтой байгаа юм.
-Гэмтлийн хор хөнөөл хожим гардаг гэдэг. Магадгүй хүүг тань үзэж байхад сонсголоо алдсан шинж тэмдэг илрээгүй байж болох юм?
-Би дээрх шинжээч эмч нарын үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэж байна. Иймд тэднийг зохих газраар шалгуулах хүсэлтэй байгаа. Миний хүү Д. Эрмүүний гэмтлийг тогтоох таван удаа хийсэн шинжээчийн дүгнэлт гарахад бүрэн тогтоогдоогүй. Энэ тухай удаа дараа хэлж анхааруулсаар байтал шинжээчийн дүгнэлт урьдын адил гардаг. Түүнчлэн шүүх шинжээчийн гаргасан дутуу дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх үндэслэл болж байгаа юм. Анхан шатны шүүх Д.Дэжидэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл миний хүү ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орлоо. Хичээл дээрээ сууж байгаад татаж унадаг болсон. Одоо дахиад ямар өвчин хүүд минь илрэхийг мэдэхгүй байна. Хүү минь бүжиглэдэг авьяастай, сурлаг хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлдэг хүүхэд байсан.
-Хамгийн сүүлд хүүгийн тань биед ямар зовиур илэрсэн бэ?
-Энэ сарын 11-ний өдөр Эрмүүнээ сургууль дээрээ байхдаа ухаан алдаж унасан. Ухаан оронгуутаа сургуулийн эмчид “Ээж маань эмнэлэгт эмчлүүлж байгаа битгий хэлээрэй санаа зовчихно, аав гадаадад байгаа” гэж хэлсэн байна. Гэтэл тайландын эмч нар хүүг минь цаашдаа унаж, тусдаг болохыг үгүйсгэхгүй гэж хэлж байсан. Тэр нь үнэн болж таарч байх шиг байна.
-Д.Дэжид гэдэг хүн та нарт туслалцаа үзүүлсэн үү?
-Эмчилгээний зардал гэж нийт 15 сая гаруй төгрөг өгсөн. Ганц ч удаа хүүгийн минь бие асуугаагүй ч мөнгө шаардлагатай байна гэж хэлэхээр өгч байсан. Гэхдээ энэ хүнд би маш их гомдож байгаа.
-Тэр хүн туслаад яваад байгаа юм биш үү?
-Би одоо хүүгээ гадаадад сайн эмчлүүлээд авчихмаар байна. Гэтэл сүүлийн үед ажилгүй байгаа, мөнгө алга гээд байна. Гар утас руу нь залгахаар утсаа авахгүй. Хаа нэг авахаараа” Надад мөнгө алга” гэж хэлдэг. Эв эрүүл саруул байсан хүүг минь тахир дутуу болгочихоод энэ хүн ядаж ирээд уулзах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй зугтаад байдаг болсон. Хүүгийн минь эрүүл мэнд мөнгөөр хэмжигдэхгүй. Сонсголын эрхтнээ бүрэн алдсан, өсөлтийн зоонд авсан гэмтлийн улмаас ирээдүйд эрүүл мэндийн хувьд хэр хэмжээний хохирол гарч ирэхийг таах аргагүй. Дахиж хүүд ямар шинэ гэмтэл гарч ирэх, өсөлтөнд нь хэр нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа. Үүнийг олон улсын болоод Монгол Улсын эмч нар тодорхойлж байна. Тэр хүнээс би мөнгө нэхэхгүй байхын ч арга алга. Хүүгээ харах бүрт харамсаж би ч сэтгэл санаагаар унаж явна.
Эх сурвалж: www.mongolcomments.mn
Холбоотой мэдээ
-
zulaa (April 25, 2014 2:38:10 am )
hi? naad urchger awgai hcien odoo ooroo huuhedgui awgai yumuu h****a ayum,hunii saihna eruul uriig dairj haychad yasan setgel n oddogui awgai we. joloo barij chaddagui yum bol yah gej mashin unaj *****tdeg baa,deerees tenger burhan harj bga shd e,naad awgai hcien ooroo tarchilj eswel ooriin n ur huuhed tarchilah l bolno shde ,uneheer aldaa gargasan yum bol uurgee ****etgeed huuhdiig n sain anhaaraad emchluuleed ohgui yadag hunii unergui hodoo tsarailsan awgai we.heleh muu ug oldohgui ba uchraas tsaraig n helchlee ,sorry. ene horwoo delhii deeer huuhed owtgoj zowoono gedeg bol ***lal,baij bolomgui zuil shuu awgai ,,,
-
uneniig helegch (April 25, 2014 9:43:20 am )
manai shuuh tsagdaa mungutei tanil taltai hunii tald uilcheldeg gedeg ni yg unen shdee ene avgai uuruu ur huuhedgui yum bhdaa
-
100 % (April 25, 2014 10:33:44 am )
БОЛЬЁ ОО
-
irgen (April 25, 2014 10:51:04 am )
ymar baliar ****** bee sain haraad avaarai humuuseee
-
Zovhin (April 25, 2014 11:32:31 am )
Dejid guai hund yu ungu tuuiniigee Buchaaj avdag yum shuu
-
Anonymous (April 25, 2014 11:33:05 am )
hvn dairch gemteechiheed tulbur munguu uguhgvi hvmvvs ba ted nariig yaj ch chaddaggvi zvgeer yvuulaad ba. ugdug yliig n vvrvvleed garah yostoi tulburiig n uguud yvbal hen hendee heregtei.
-
bobo (April 25, 2014 1:19:30 pm )
Ene Nomad s geed restaurent estoi ***iin hooltoi, tegeed muuhai unetei ym bilee,,,,!
-
zochin (April 25, 2014 2:17:27 pm )
ymar muuhai hun ve uuriinh ni huuhed tegsen bol yah yum ve
-
zochin (April 25, 2014 4:46:42 pm )
BALIAR YASHKAA AWGAI WE
-
zochin (April 25, 2014 4:48:40 pm )
Ene awgai uuruu udahgui muugaa uznee zaawal irdeg yum
-
10 (April 25, 2014 8:11:10 pm )
daanch dee yaj setgel amar yavdag bna xoid nasand ni irxel bolno doo viliin lai irdeg l uym shv
-
Zochinzochin (April 26, 2014 1:07:59 am )
Novshiig horoo*****
-
irged (April 26, 2014 4:30:54 am )
buudaach ene *****iig
-
dj (April 26, 2014 9:03:20 am )
Янхан эмч нарын ал руу нь арматур ******
-
иргэдnjutynjutynjuty (April 26, 2014 11:57:49 am )
Харин ч боломжын мөнгө өгсөн байна шүүдээ,13 настай хүүхэд гэдэг чинь дүрмийн ********длага хангах субект,заавал жолоо барьж явсан хүн 100% буруудах албагүй,цагдаагийнхан шалгасан хэрэг байна,ийм юмыг нэг их сүр бадруулаж орон даяар зарлах хэрэг байхгүй,албаны шугамаар гомдолоо гаргаад шалгуулчих л асуудал байнаөдаа.
-
hariu irnee (May 02, 2014 2:35:31 am )
yooyo ene buzar avgaig uuriig ni tamlah yumsan bi l bsan bol trubagaar tarhiig ni haga tsohih blaa hunii nyalh uriig nasaar ni eremdeg bolgochihood sanaa zovdoggui yaj untaj idej chadaj bnaa buzar gichii tamd unaasai
-
umuuruud bgaa novshoo (May 02, 2014 2:37:16 am )
Dejid avgai chinii ur huuhdiig dairaad iim bolgoson bol chi zugeer geed unguruuh baisan uu ? taarsan hognuudaa hamtdaa hariugaa avaarai
-
-
зүчин зоин (May 01, 2014 3:44:49 pm )
Дэжид гэдэг авгайн талд бүх газар үйлчилсэн байна шүү дээ мөнгөтэй хүнд хууль үйлчилэхүй гэдэг чин үнэн юм байна Тэмүүжин сайдаа одоо Энэ Эрмүүн гэдэг хүүд туслаж холбогдох газарт яаж хандвал болох талаар туславал яасан юм бэ хэрвээ жирийн иргэн ийм аваар осол хийвэл дуусаа шууд эрүү үүсэж сүржигнээд хуулийнхан нэг их ажилтай хүмүүс болно доо ард түмнийхээ төлөө шударга хууль үйлчлүүлнэ гээд байгаа ерөнхийлөгч гэсэн доод хүмүүстэй сануулж сайхан сэтгэл гаргаж ард түмнийхээ төлөө үйлчилвэл яасан юм бэ
-
авлига (May 04, 2014 7:05:26 am )
Мөнгөтэй хүн болохоор хуулийнхан энэ авгайд үйлчилж байна. Манай хуулийнхан нэг юманд их анхаарах хэрэгтэй. МӨНГӨ өгсөн хүн чинь дараа нь би ингэж аргалсан шүү гээд яриад явдаг юм шүү. Тэр бүү хэл яаж мөнгө өгсөн бүх үе шатыг ОНИГОО ярьж байгаа адил бахдалтайгаар ярина шүү. АТГ – иргэдийн хооронд явагддаг ярианд анхаарвал мөн ч олон авлигын хэрэг ил болно шүү
-
haraalch (May 04, 2014 1:26:40 pm )
dejid abgai mashintaiga onholdoj vhesei vr hvvhed ni mashind dairuulasai dejid awgai hurdan tamd ochosoi
20 Comments