Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 23-28 хэм, Хараа, Туул голын саваар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.