УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан Косово улсад болсон ганц хүний жүжгийн наадмаас “Grand Prix” хэмээх шагнал хүртжээ. Энэхүү наадамд Оросын зохиолч Нина Мазурийн зохиол “Эдит Пиаф” моно жүжгээр оролцсон бөгөөд жүжгийн найруулагчаар Б.Баатар ажилласан юм.
Тэрээр жүжигчин бүсгүй маань хэлэхдээ “Сэтгэл маш өндөр байна. Санасан зорьсондоо хүрлээ. Бидэнтэй хамт байж биднийг ямагт дэмжиж байсан та бүхэндээ баярлаж байна. Юуны өмнө энэ жүжгийг хийж өгсөн Б.Баатар найруулагчдаа баярлалаа” гэлээ.
Жүжигчин Ц.Баясгалан нь 1997 оноос эхлэн УДЭТ-т жүжигчнээр ажиллаж буй бөгөөд “Нууц амраг чинь болъё”, “Хайрын виз”, “Шар тэнгисийн тарчлаан”, “Парисын дарь эхийн сүм”, “Солиотой жүжиг”, “Домогт Ану хатан”, “Эсрэг дурлал” зэрэг 50 гаруй гол болон туслах дүрийг бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Холбоотой мэдээ
-
19001973 (April 23, 2014 2:09:17 pm )
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол… Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
-
Anonymous (April 23, 2014 2:10:14 pm )
Мундаг юм аа амжилт хүсье Чадалтай жүжигчин шүү.
-
ajaa (April 23, 2014 3:35:07 pm )
amjilt husie,juji****n gedeg eneshdee.balin hamart otgonjargal hunii dur bulaaj avaad bsan,odoo ichij bgaa bgui
3 Comments