УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэг хэсэг цоо шинэ “Бенз S-500” машинаа твиттер хуудаснаа гайхуулж твиттерчдийн атаархалыг багагүй хүргээд авсан билээ. Түүний авсан “Бенз-500” үйлдвэрээсээ 86,400 ам.доллараар гардаг. Харин зах зээл дээр 92,0 ам.доллараар буюу 156 сая төгрөгөөр зарагддаг гэж байгаа. Бенз S-65-MG загварын хувьд үйлдвэрээсээ 197 мянган ам.доллараар гарч, зах зээлд 297 мянган ам.доллараар борлогддог. Хатагтай гишүүн маань шинэхэн машиндаа их л сэтгэл хангалуун баахан магтаад атсан нь саяхан. Гэтэл түүний гайхуулаад байсан үнэтэй машин нь “Хөрөнгө орлогын мэдүүлэгт” багтах нь битгий хэл сураг нь ч байсангүй. Гишүүдийн дунд “Бенз Л.Эрдэнэчимэг” хочтой, нөгөө гайхуулаад байсан үнэтэй машин нь гэнэт алга болсон нь бас л гайхмаар шүү. Хамгийн хачирхалтай инээд хүрмээр зүйл нь мань бүсгүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ямар ч машингүй хэмээсэн байгаа юм даа. Энэхүү хөрөнгөө нууж хаасан мэдүүлэгт итгэх хүн хэр байх бол доо…
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 21, 2014 1:52:33 pm )
Xoshin s***iin toglolt xiisen ym bnaildaa
-
Anonymous (April 21, 2014 3:39:14 pm )
Zailaach
2 Comments