Улс төрд өнөөдөр нэг ч хүн дээл өмсдөггүй мөртөө “дан дээл, давхар дээл” гэж үглэн, дээл тайлахын тухайд ам булаалдан ярьж байна. Дээл тоодоггүй дээдсүүдэд монгол сайхан дээл минь юунд дараа болж, ямар гэм хийчихээв? Энд улс төр, аль нэгэн нам, хэн нэгэн хүн гэдэг нь огт сонин биш. “Эцэг өвгөдийнхөө үлдээсэн өв соёлоо сэргээе, тарж бутарсан улс орноо нэгтгэе, энэ сайхан Монгол оронд сайхан амьдрах ёстой” гэж уриалаад би дээлээ өмсөж, таарсан хүн болгондоо “дээлээ өмсөөч ээ” гэж захиж яваа. Монголын өвөг дээдсийн үлдээсэн хамгийн том өв соёлоороо оролдож, хууль яриад суух эрх хэнд ч байхгүй. Өөрсдийн хутгасан заваан жанхуундаа Монголын өв соёлыг хутгаж, Монгол дээл тайлахын тухайд сурталчилхаа больцгоо. Нэг хэсэг нь гарахаараа нөгөө хэсгээ татаж унагаадаг тэр олиггүй юмны чинь орон зайд монголчууд өөрсдийнхөө бор зүрхээрээ амьдраад явж байгаа. Бидэнд омогших омогшил, түүхэн цаг хугацаа, туулж өнгөрүүлсэн өв соёл байх ёстой. Нэг нэгээр нь гадны улсад өгч, алдаж байгаа шигээ та нар монгол дээлийг тайлахын тухай ярихаа боль. Үүнийг ярьж байгаа бүх дээдэс ичих хэрэгтэй.
Өнөөдөр та хэн болчихоод монгол хүн бүрийн цусанд нь, ясанд нь хадгалаатай байгаа ариун сайхан, тансаг өв соёл, дээлийг нь тайлуулах гэж улайраад байгаа юм бэ? Та нар ингэж үндэсний бахархалаараа улс төр хийхгүй ээ. Энэний эсрэг Жавхлан тэмцэх болно. Би өнөөдөр эмзэглэж, бухимдаж, орон нутагтаа хийж байсан тоглолтоо хүртэл цуцлаад хүрч ирлээ. Жавхлан өнөөдөр өөрийнхөө төлөө тэмцээгүй. Монголын өв соёл, алаг дарам газрын төлөө тэмцэж, түмэн олныхоо дуу хоолой нь болж яваа шүү. “МУ-н ерөнхийлөгчийн гаргасан саналаар” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байна. Миний хувьд, залуу хүний хувьд, монгол хүний хувьд би МУ-н ерөнхийлөгчид гомдож байна. Арай өөр нэр олоод өгчихөж болоогүй юм уу? Монгол хүнийг дэлхийд илэрхийлэгч, хамгийн том илэрхийлэл болсон энэ онцлогоо тайлахын тухай ярих юм бол Монгол үлдэх үү? Өнөөдөр үндэсний аюулгүй байдал, эрх ашиг хөндөгдөж байна. “Хэн нэгэн сайдаа хийхээ болих нь уу, их хурлын гишүүнээ болих нь уу?” энэ надад огт хамаагүй.
Яагаад энийгээ албан ёсны нэрээр нь явуулж болдоггүй юм бэ? “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэж үгтэй. Монгол улсын ерөнхийлөгчийг албан ёсоор Монголын төр түмнээс уучлал гуйхыг би хүсэж байна. Монголын өвгөдийн үлдээсэн энэ их том өв соёлыг тайлуулахын тухайд устгахын тухайд ярьсныхаа төлөө ичих хэрэгтэй. Түүнээс биш давхар ажлын тухай би энд хөндөж яриагүй. МАН-н нөхдүүд Чингис хааны талбай дээр жагсаал цуглаан зохион байгууллаа. Хэн нь жагсаж, хэн нь гэрээ барьж, хэн нь өлсгөлөнгөө зарлах нь над огт хамаагүй.
Тэртэй тэргүй хаврын хаварт монголчууд дандаа муудалцдагаас хойш. Гэхдээ МАН-н нөхдүүд ямар муухай дээл өмсөө вэ? Тэдэнд бүгдэнд нь наадмаар өмсдөг гоёл байгаа шүү дээ. Хэнээс ч илүү үйтэн хуар, хэнээс ч илүү үнэтэй балбын торгон дээл байдаг байлгүй дээ. Хэний өмнө хэнийг доромжлох гээд байгаа юм бэ? Монголын мянга мянган залуус бид та нарын энэ үйлдэлд харамсаж байна. Тэнд буриад дээл хүртэл өмссөн байна. Өнөөдөр буриадууд шиг их хэлмэгдсэн омогтон ястан Монголд байхгүй.
Яагаад өнөөдөр тэгтлээ их хэлмэгдэж, тэгтлээ их зүдэрсэн буриад хүмүүсийн дээлийг өмсөж зогсож байгаа юм бэ? “Монголоо нэгтгэж, монголчуудыг сайхан амьдруулна” гээд байсан хүмүүс үндэстэн ястнаар нь доромжилж, улс төр хийж байна. Дэлхий биднийг харж байгаа. Тэр өдөр эзэн хааны талбай дээр явж байсан гадны хүн “Та нар баяжаад, өөрийнхөө үндэсний хувцаснаас татгалзаж байгаа юм уу?” гэж асуусан байна. Гадны хүнд ингэж л харагдаж байна.
Монголын үндэсний өв соёлоороо хоорондоо “дайтах” гэж байгаа бол бид зогсоож чадна шүү. Чамин тансаг ур хийцтэй буриад түмний өв соёлыг доромжилсныхоо төлөө МАН-н нөхдүүд та нар буриад ахан дүүсээс албан ёсоор уучлалт гуй. 2014 оны 4 дүгээр сарын 17 ны Пүрэв гарагийн өглөөний 9 цагаас Чингис хааны талбайдаа би Монголын бүх залуучууд, Монгол эх орондоо хайртай, өв соёлдоо хайртай бүх монгол хүмүүсийг дээлтэйгээ ирэхийг уриалж байнаа. Бид монгол дээлээ тайлахын тухай биш, өмсөхийн тухай ярьцгаана. Монгол түмний их өв соёл, 37 алтан ургийн их хаадуудын үе, үедээ өмсөж эдэлж ирсэн алтан цадигт үндэсний сайхан дээл хувцсаа бид хамгаална. Монгол хүн дээлээ тайлдаггүй харин өмсдөг юм.
Холбоотой мэдээ
-
ukkklhudalchs oronRardD (April 16, 2014 4:33:17 pm )
ene uruuguu ih uhaantai geed bodchison yu m bhda duuga duuladl yavj baival boloo yum bishu
-
guest (April 16, 2014 9:22:38 pm )
chi laazaa ushigluud ****** yavj bail da
-
-
халуун сэтгэл (April 16, 2014 4:42:10 pm )
Маш зөв . Монгол хүн амны билигээр их билигшээдэг ард түмэн. Ямар тэнэгүүд нь ийм ******хай зүйлийг ярьж чадаж байна аа. Мөн зүгээр дээл тайлах гэдэг үг гэж бодож сэтгэж сүртэй юм гэж байгаа байх. Энэ үнэндээ тийм биш. монгол хүн омогших бахархах зүйл маш их байсан. Өвөг дээдэс минь ч үүнийг мэдэж бидэнд сургадаг байсан. Ихэс дээдсийн сургаалийг уландаа гишгэж өнөөдрийн хэдэн авилгаар олсон халтар төгрөгөндөө эрдсэн **********нүүд л ийм үзэлтэй байна. Үүнийг доншуурлан өнгийгчид дэвэргэж байна.
-
ZOCHIN (April 17, 2014 10:29:12 am )
ENE MASH ZOV. BID NART INGEJ ZOV TALAAC NI XELJ OGDOG XVN BGYI. DEMJIJ BNA.
-
-
зочин (April 16, 2014 4:43:40 pm )
монгол хүн бүр үүнийг бодох хэрэгтэй . Харин энэ газар шороонд төрөөгүй, эцэг эх, элгэн саднаа үл хүндлэгчид л эсрэг зүйл бичих бол уу
-
мн (April 16, 2014 5:18:40 pm )
Ман гэсэн нэрийн доор голоо зогоож байгаа үмхий ө л ө г ч и н хэнийч х о ш н о г ы г долооход бэлэн байгаа адгийн ********нууд минээ зүгээр л з а й лж үз . Та нар монголд юу хийж гийгүүлээ вээ, та нар баяжиж таргалж ханаагүй ****** заайййлйй
-
Оюунэрдэнэ /гуталчин/ (April 16, 2014 6:04:00 pm )
Маш зөв сайхан санаа гаргажээ. Бид чинь улаан залаат Монголчууд шүү дээ. Дэмжиж байна. Бие биенээ ******лж, ********өө ухалцахаас өөр ямар ажил Монголд бий болов оо. Хийсэн гэх, хийсэн болж жүжиг тавьсан хүмүүс минь одоо больцгооё. Бие биенээ хайрлая. Бид Монголоороо үлднэ.
-
Айсуй (April 16, 2014 6:36:33 pm )
Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог юм. Жавхлан минь будаач будаач гэхээр сахалаа будахын үлгэр бүү үзүүл. Монгол дээл тайлах тухай биш нөгөө талаар Монгол хүн дээл давхарлаж өмсдөгүй юм харин ууж, хүрэм, дах давхрладаг юм шүү дээ. Тэгээд ч МАН ын нөхдүүд төр барьж байхдаа үзэн ядаад байгаа давхар албан ту******лаасаа яагаад татгалзаагүй юм гэдэг асуудлыг хөндвөл зөв л дөө. Жавхлан дүү минь аливаа юм хитэрхээрээ хор болдог дүүгийн сайхан санаа базаахгүй тийшээ мөлт үсрэх гээд байна шүү анхаар. Улс төр хийх санаатай бол ийм шальдир бульдар зүйлээр коко авах гэж бүү оролд эвгүй юм.
-
Nayntai (April 16, 2014 8:12:15 pm )
mash zuv uhaantai huu yu ch hiisen bi demjine
-
bataaa (April 16, 2014 8:27:47 pm )
mash zow uhaatei bn demjij bna shuu
-
hartsaga (April 16, 2014 9:09:42 pm )
ene yagaad uvchin n sederchihev ee?em n duussan yum bolov uu?ovoo ur***** huuguud reiting n usuud ard tumen am saitai bsan em n duuschihsan yum bolov u?yaj ter uudag emiig n olj ugch ene solio uvchniig n zogsooh ve?
-
100 % (April 16, 2014 9:12:43 pm )
ЗӨВ ШҮҮ
-
hartsaga (April 16, 2014 9:16:05 pm )
zugeer l duugaa duulaad muruuruu amidar.urdahi 76n luivarchinaa yay gej baihad chi bas yu ve?chamd zohihgui.ehner huuhdee chireed muruuruu huuree argalaad l yvbal barav.
-
unshigch (April 16, 2014 11:49:33 pm )
Bas l neg ulsiin ih hural gej tejeeliin tseg ruu temuulegch zugeer duugaal duulaad yavhad hangalttai tsatgalan bga bizdee? Ih hurald urlagiinhanii duu hooloi dutagdaj bna gej javhlan batsaan negentee *****tej bilee.Esgii hiih gazar javhaa batsaan heregguiee gej…
-
ankhaa (April 17, 2014 12:33:23 am )
Mongoliin tuluu tsohiloh zurhtei cham shig zaluus ulam olon boloosoi.
-
mongol (April 17, 2014 12:50:24 am )
mongol hvn bvr deelee hamgaaliya deelee umsie
-
munhbayar (April 17, 2014 5:21:55 am )
ene Javhlan huu jaahnaar barahgui nileen sumtai ***** gar bndaa bichsen ymnii utgiin sain oilgoj baij amaa neegeechee durakaa.Tarhi tolgoindoo Vi***in ***huulahgui bol ym oilgoj huleej avahaa bolitson ym bish uu.Javhlan onigoo onigoo onigoo.
-
munhbayar (April 17, 2014 5:25:46 am )
deel omsohgui bol mongol bish bolchihdog ymuu ****** garvee yaasan odoo baitlaa hunii omsoh zuuhiig ene odoo zaah ni l dee
-
munhbayar (April 17, 2014 5:34:56 am )
ENE ERGUU MALIIIG EMLEGT HEBTUULEECHEE, OLON NIITIIN DUND BUU YAVUULAAD BAIGAACHEE, NEG UDUR NAADAH CHINE BAS ZASGIIN GAZARLUU BUU BARIAD IRVEL YAH YM BE, BUMBUG BARIAD IRVEL YAH YM BE, ARDCHILAL GEDEG CHINE, MEDRELIIN UVCHTUNGUUD, YUCH HAMAAGUI HIIJ YARIJ, SOLIORLOOCH, BOLNO GEED OILGOCHIHSON BAINA SHDEE, NAAAAD ERGUUUUU MALLLLL CHINE
-
bodol (April 17, 2014 8:47:53 am )
MAN-nhan yneheer argaa barj bga yum bhda. neg ih myndag hymyys. MAN erh barij bhdaa yls oronoo doroityylj oorsdoo hagartlaa bayajaad hylgai bylhai ni ilreed ehelheer yu ch hiihees bytsahaa baijee. Ard tymen yu ch oilgodoggyi yu ch meddeggyi gej bodoj bgaa yum bhdaa. Mongoliin ard tymen heterhii hyleetstei handaj bgaag ni yum medehgyidee dyygyi bna gej bodoj bga yum bna l daa. Tiim bishee. Tevcheer ni baragddag ye bdag yum shy. Tevcheer ni baragdaj bosohod ni hoorond ni myydaltsyylaad oort ashigtaigaar odoon hatgaj oorsdoo bairaa ***taaj ard tymnii tatvariin mongoor ordon bosgoj tyreeslej bga bizde. Neg namd tiim tom bair barih hereg yu bnaa. Eooe yneheer ***** bnaa heleh yg ch alga.
-
-
Anonymous (April 17, 2014 8:43:06 am )
Zov demjij bna
-
huduu hvn (April 17, 2014 10:38:35 am )
demjij bnoo mongol deeliig vnen s***lood hayaj bnlee heden nuhur mongol deel bol vndesnii soyol shv de gadni hvmvvs deelees tatgalzaj bn gj haragdhaar muuhai nawsgar deelentser umsuud chuluudaj bsan shde
-
Mgl (April 17, 2014 12:54:42 pm )
Danjaaduudaa pidjaakaa tlaad band****taigaa guitsgee, ta nart deel ymarch gem buruu hiigeegui,
-
naraa (April 17, 2014 4:26:23 pm )
Жавхланг дэмжиж байна.Зөв үйл ажил хийж байна.Дан ажил,давхар ажил л гэж ярина биз.Дан дээл,давхар дээл гэж ярих ямар хэрэг байна.
-
ҮНЭН ҮГ (April 20, 2014 6:47:50 pm )
С.Жавхланг дэмжиж байна, дээлнээс өөр санаа төрөөгүй л юм байхдаа.
Давхар дээл ярьсан мөртлөө дээлээ тайлхаар европ хувцастай байж харагдсан хэнийг доромжилж байгаа юм, ямар санааг харуулна вэ. Монгол үндэсний бахархлыг улс төр мэт балиар юмтайгаа холихгүй баймаар юм. Ерөнхийлөгч монгол бол монголын ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй шүү.Дээр нь сэтгэгдэл бичиж байгаа монгол сэтгэлтэй хүмүүс криллээр бичиж байгаарай
25 Comments