Өмнөд Солонгосын Инчионоос Чежү арлыг зорьж явсан 477 зорчигчтой усан онгоц осолдож, хоёр хүн нас баран 107 хүн ор сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээлэв. Өглөөнөөс хойш үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд 368 хүнийг уснаас гаргаж авсан байна. Нийт зорчигчдын 325 нь сургуулийнхаа шугамаар аялахаар явсан сурагчид байжээ. Эдгээр сурагчид нь Сөүлээс өмнөд хэсэгт 40 километрийн зайд орших Ансан ахлах сургуулийнх аж.

Бюнпүн арлаас 20 километрийн зайтай осолдсон тус усан онгоцноос өглөөний 08:58 минутанд ослын дохио ирсэн юм. Онгоц хөмрөгдсөн шалтгаан одоо болтол тодорхойгүй байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо өсч болзошгүй байгаа аж. Аврах ажиллагаанд C-130 цэргийн онгоц, 10 нисдэг тэрэг, завьнуудыг илгээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.