АН-д итгэх итгэл 54 хувь
АН дангаараа анх удаа нийт санаа бодлын талбарын талаас илүү буюу 54 хувийн итгэл цуглуулав. Маргааш сонгууль болвол сонгогчдын дээрх хувийг АН-д саналаа өгөхөө илэрхийлжээ.
МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 18 жилийн өмнө 1996 оны УИХ-ын сонгуулийн өмнө 50 орчим хувийн рейтингтэй байсан юм. 50-иас илүү хувьтай гарсан тохиолдол 1992 оноос хойших Монголын улстөрд 2000, 2004, 2007 онд одоогийн МАН-ын хувьд гарч байсан үзүүлэлт. АН-ын хувьд анх удаагийн тохиолдол.
Бүтээгч хуримтлуулагч биш хэрэглэгч байж ирсэн, эдийн засгийн олон жилийн хур үр дагавар өнөөдөр илүү мэдрэгдэж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унасан, хөрөнгө оруулагчдаа удаа дараа хууль гарган хөөчихсөн, долларын ханш өсч, төгрөг суларсан хүндхэн цаг үед итгэл цугларсан хэвээр байгаа нь илүү чанартай, илүү үнэ цэнтэй.
Асуудал бэрхшээл, хүндрэлийг аргацаах, хойшлуулах, нуух биш ил тод болгох, шийдэх, даван туулах хүсэл зориг, няцаж тойруулдаггүй шулуун мэдэгдлүүд, байр суурь, Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, ард түмнээс сонсох, ойрхон байх нээлттэй засаглалын үр дүн. Намын дарга, Ерөнхий сайдын хувь хүнд нь чиглэсэн, дэмжлэг хүлээж байгаа үйл ажиллагааг нь үгүйсгэх шүүмжлэх, “хар пиар” их байхын хэрээр АН-д илүү их итгэл цуглаж байна.
Нүүрс, экспорт илт буурсан эдийн засгийн бэрхшээлтэй байгаа ч 11 аймгийн оношилгооны төв, аймгуудыг холбосон зам, түгжрэлийг бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, Монголдоо бүтээж эхэлсэн гол түлхүүр үйл ажиллагаа, шинэчлэлийн явцын үр дүнд өгсөн олон нийтийн үнэлгээ юм.
МАН-ын уналт үргэлжилж байна
29.8 хувь хүрэхгүй хувьтай гарсан нь МАН-ын уналт зогсохгүй үргэлжилж байгааг нотлов. Дээрх хувь бол МАН-ын гишүүд, тэдгээртэй шууд холбоотой дэмжигчдийн хувь хэмжээ. Сонгуулийн хувь заяаг шийдвэрлэгч олонх болсон, аль нэг талыг хатуу баримталдаггүй сонгогчид МАН-д итгэхгүй байна. Хүчтэй шүүмжлэгчийн байр сууринаас, улстөрийн идэвхтэй акциудыг бэлтгэн зохион байгуулж байгаа ч нэгэнт алдагдсан итгэлийг буцаан дуудах нь маш хэцүү. Авлига, хүнд суртал, баян хоосны ялгаа, ажилгүйдэл, ядуурал, түүний тусгал архидалт, гэмт хэрэг, утаа, түгжрэл, газар олголт зэрэг нийгэм, эдийн засгийн болон хувь хүн айл өрхийн асуудал олон жилийн хуримтлагдсан бэрхшээлийг МАН өөртөө тээгч, нэр хүнд, үйл ажиллагаанд нь салшгүй шинж чанар болсон хэвээр байна.
МАН-ын нүүр царай, үзэл санааг нь тээгчид өөрсдөө тэр бүхнийг тээгч илэрхийлэгчид юм. “Муу нэрийг хусавч арилахгүй”, “Нэр хугарахаар яс хугар” гэх ардын оюун санаанд үе дамжин шингэсэн үгс энэ нөхцөл байдлыг хамгийн оновчтой илэрхийлнэ.
Өөрсдөө шинэ нийгэмд 20 гаруй жил, цаашилбал 90 гаруй жил эрх барихдаа энэ бүхнийг шийдэж, ажлаа хийгээгүй байж өнөөдөр гэнэт олж харсан юм шиг шүүмжилдэг нь МАН-ын уналтыг үргэлжлүүлсээр байх, энгийн ойлгомжтой зөрчил хямрал болж байна.
Засгийн газрын шинэчлэлийг шүүмжилсэнээр МАН рейтингээ өсгөхгүй, шинэчлэлийн эсрэг хүчин болсоор байхын оронд нам, үнэт зүйлс, нүүр царай, удирдлага, бүтцээ дорвитой шинэчлэх, магадгүй цоо шинээр зохион байгуулагдах нөхцөл байдал хангалттай үүссэн байна. Аль ч салбарын ямар ч брэнд нэр хүндэд насны хязгаар гэж зүй тогтол байдаг, давагдашгүй хүчин зүйлтэй МАН хэдийнээ учирсан байх магадлалтай.
МАН гол түшиг тулгуур болсон орон нутагт ч АН-аас 6.1 хувийн рейтингээр хоцорч, хүн амын тал нь оршин суудаг нийслэлд гурав дахин бага итгэл авчээ. МАН-ыг хуваагч МАХН-ын рейтингийг шууд нийлүүлж нийлбэрийг нь гаргах зарчмын хувьд буруу ч нийлээд 41.2 хувьтай гарсан байна.
Засгийн газрын үйл ажиллагаа
Гадаад, дотоод, олон жилийн туршид хуримтлагдсан хүчин зүйлсээс шалтгаалсан эдийн засгийн тодорхой хүндрэл гарч байгаа ч даван туулж, бодитой шийдэхийг оролдож байгаа Засгийн газарт өгсөн үнэлгээ муугүй байна. Их сайн, сайн болон муу, маш муу гэсэн үнэлгээ ойролцоо, хэвийн гэсэн дундаж үнэлэлт 45.7 хувьтай гарсан байна.
Уламжлал ёсоор ажилгүйдэл хамгийн тулгамсдан асуудлаар 31.1 хувьтай гарсан, үнийн өсөлтөөс ихээр нэрлэгдсэн нь бэлэнчлэх, халамжлуулах биш ажил хийж бүтээж даван туулна гэсэн хүсэл зориг их байгааг нотолж байна. Дээрх асуудлуудыг хамгийн сайн шийдэж чадах нам гэж АН-ыг 22.4 хувиар нэрлэсэн байхад МАН 10 хувьтай хоёр дахин бага үзүүлэлт гарчээ. Тулгамдсан асуудлуудыг шийдэх чадвартай гэж АН-ыг МАН-аас илүү олон хувиар нэрлэсэн байна.
Засгийн газрын амжилт
МАН-ын нэр хүндийн хамгийн сөрөг тал болсон авлигатай хийж буй тэмцэл шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын хамгийн том амжилт гэж олон түмэн үнэлсэн байна. Авилгажсан төсөв, объектуудын асуудлыг сөхсөнийг олон нийт дэмжсэн гэсэн үг юм.
Г.Ундрах
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (April 16, 2014 9:43:24 am )
Энэ шал худлаа судалгаа бн. Ан-ын нэр хүнд нийгэм даяар унаж байхад… Наадах чинь АН-ын мөнгө төлж г_аргасан судалгаа. Бидний тархийг угаах гэсэн тэнэглэл.
-
иргэн (April 16, 2014 10:15:31 am )
Юун судалгаа вэ Бидний амьдрал өдрөөс өдөрт доошилж байна,Цалин хүрэлцэхээ болилоо, Зээлнээс салж чадахгүй байна, Багахан бизнес маань явахаа болисон худалдан авах чадвар асар хурдацтай буурч байгааг ард түмэн бид чин арай хийж амьдарч байгааг сайд дарга нар харах цаг болжээ, 2012 оны амлалт юу болж байна, Олуулаа баяжина гэсэн,,,,,,,,,,
-
aa (April 16, 2014 10:34:54 am )
Ynen boltugai.
-
SANTAAD (April 16, 2014 12:13:31 pm )
esregeeree SANT MARALIIN ner khund unakh vii dee, kher botitoi khiisen sudalgaa yum be dee, ali beg taliig barilgui tsekh shuluun shudarga sudalgaa khiivel sain san daa
-
ЗОЛООанхаа (April 16, 2014 1:33:13 pm )
НЭГ ИЙМЭРХҮҮ СУДАЛГАА ХИЙГЭЭД 20 ЖИЛ БОЛЖ БАЙНАДАА СУМАА АХ
-
Хойд-Гойд (April 16, 2014 1:47:42 pm )
За даа 20 гаран жил ах нам данхаЙсан том улс төрч барисан, засагч барисан миниЙ ,манай амьдрал үнэхээр сайжирсан юм даач байхгүй.Харин ойрноос аж амьдрал гайгуй болж лбайна.Ядахдаа дарга нар юу хийх,юу хийсэнээ ил тод яридаг,юун болохгүй, юун болох гээд байгаач мэдэж болдог боллоо.Олон жилийн айдас, дарга нарын муйхар дарангуйлал эцэс болох шинж бүрдлээ, Шалдан үнэнийг шалдан чигээр нь ил гаргаж төсөв чухамхүү яаж зарцуулагдан алга болдог байсаныг ил болголоо шүү дээ хө.Хүүхэдүүд минь бие биенээ атаа жөтөөнөөс болж бүү ******л.Та бид бие биенээ ******лаад байхад шүлсээ гойжуулан өнгөлзөгч Луу,баавгай хоёр л үнэхээр сайн бөгөөд
манайхруу шунан дурлагчдын арми ухаан ******тай,жаахан үл мэдэгчдийгл өгшүүлэн монгол ******хай гэж **********лээд үнэхээр ******хай гэж алгаа ташин өөрийгөө егүүтгэнэм бишүү хө.Амьдрал өдөрөөс өдөрт сайжирч байна та харалдаа нүд чинь цийчхээгүй, ухаан нь сохроогүй бол монголоо, монгол хүнээ, монгол улсаа битгий ******лалдаа.Бид ямар адгуус биш.16 онд МАН ялна л биз тэр танд надад, бидэнд онцын ялгаа ерөөс байхгүй.Дэлхийн эдийн засаг хямарч БАЙНА шүү дээ.Дагаад хямраад,самраад юу гэхэв дээ.Сат-марал үнэн зөв судалгаа явуулдаг юм билээ л. -
Zocjiiii (April 16, 2014 2:44:58 pm )
Za. Bolii. Teneg bish shuu. Doromjlol heterch baina shuu
-
САНАЛ ХҮСЭЛТ (April 16, 2014 3:13:03 pm )
ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ШОРОНД ХИЙСНИЙХЭЭ ГАЙГ МАН НАМ ОДОО ДАРААЛСАН 2 СОНГУУЛДААЧ АМСАХ БИЗЭНЭ НЬ АН -Д САЙХАН ЗУУШ БОЛНО ГАРАХ ГАРЦ НЬ МАН-МАХН НЭГДЭЖ ЭНХБАЯРАА БАЙРАНДНЬ ТАВЬЖ БАЙЖЛ ХУУЧИН БАЙДАЛДАА ОРНО БИД ТЭГЖ Л БОДОЖ БАЙНА ХАРИН ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНАДАА
-
Anonymous (April 17, 2014 1:35:06 am )
AH iig demjine
-
songogch (April 17, 2014 10:41:06 am )
AN 54 huvi kkk 54 shuu kkk
10 Comments