УИХ дахь АН-ын бүлгийнхэн ээлжит хуралдааныхаа мэдээллийг өчигдөр сэтгүүлчдэд дуулгалаа. Хуралдааны үеэр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын мэдээллийг сонссон байна.
Бүлгээр хэлэлцсэн нэг чухал асуудал нь УИХ-ын түвшинд хөрөнгө оруулалтыг нь царцаасан 243 төсөл арга хэмжээ аж. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон аж. Улмаар дээрх царцаасан хөрөнгө оруулалтын ажлуудыг хэд, хэд ангилж энэ онд зайлшгүй хийгдэх ёстойг нь 2014 оны төсвийн тодотголд хөрөнгийг суулгах, зураг төсөл нь бэлэн болсон ч гүйцэтгэгч компани нь шалгараагүй ажлыг ирэх жил рүү шилжүүлэх, ажил эхлээд зогсчихсон, барилга барьж байгаад компани нь олдохгүй болчихсон, гүйцэтгэл нь чанаргүй, стандартыг зөрчсөн, тэр ч байтугай мөнгийг нь аваад алга болсон “найдваргүй түнш”-үүдийн жагсаалтыг гаргах ёстой хэмээн үзсэн байна.
Түүнчлэн тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хамтын тэтгэврийн тухай хууль энэ долоодугаар сард хаврын чуулган завсарлах үеэр батлагдах байх. Зарим хүний яриад байгаа шиг 2014 оны төсөв энэ хуультай холбоотойгоор ямар ч төсөв хийгдэхгүй. Энэ хуулийн санхүүжилт дараа жилийн төсөвт суухаар төлөвлөгдөөд явна.
Харин зарим гишүүний ярьж байгаа шиг 200 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахгүй. Хэн 200 тэрбум гэдэг тэнгэрийн тоо гаргаад ирэв гэж гайхаж байгаа юм” гэлээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 10, 2014 5:12:13 pm )
Золжаргал ард түмний мэдлэг нимгэн байгааг далимдуулж аманд орсноо бурж тархи угаахаасаа ичээчээ анхнаасаа буруу бодлого явуулсан хариуц********** хүлээ
1 Comment