antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2014 1 comment

Малчид хөдөө замд мэдээлэл авах боломж бүрджээ

нийтлэсэн Admin

Still0407_00000Сэврэй сум сүүлийн жи­лүүдэд сум орон нут­­гийнхаа онцлог, нөөц бололцоог ашиг­лан олон шинэлэг зүй­лийг сумандаа нэвтрүүлж байна.

Ялангуяа төрийн үйл­чилгээг олон нийтэд хүргэх тал дээр нэлээдгүй анхаарч сумандаа телевиз, фм ажил­луулахын зэрэгцээ ИТХ-ын хуралдаанаа олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг, сар бүр мэдээллийн хуудас хэвлэдэг гээд олон зүйлийг нэрлэж болно.

Харин энэ удаа сумын иргэд, ялангуяа малчид хө­­дөө замд явахдаа мото­циклийн фм-ээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгчээ.

Сэврэй сумын хувьд су­мандаа фм байгуулаад хоёр жил гаруй хугацаа өн­гөрч байна. Харин жил га­руйн өмнөөс мотоциклийн хөг­жимтэй фм-ийг сумандаа оруулж ирсэнээр малчид ард иргэд цаг агаарын болон бусад мэдээллийг шуурхай авах боломжтой болжээ.

Энэ фм-ээр Сэврэй су­мын иргэд тал хээр газарт бол сумын төвөөсөө 60 км орчимд сонсож чаддаг гэнэ. Сэврэйчүүдийн нэвтрүүлсэн энэ шинэлэг аргыг бусад сумдынхан хэрэгжүүлэхэд боломжгүй зүйл байхгүй гэдгийг сумынхан бас хэлж байлаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 15, 2014 11:51:24 am )

    сумынхаа ЗДТГ ИТХ-ын дэргэд байгуулсан юм болуу тэгвэлч хууль зөрчиж байгаа хэрэг

antalya rent a car