antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2014 9 comments

Засаг дарга тандаа зануулан байж захидал бичлээ

нийтлэсэн Admin

140401bilegЧөлөөт сэтгүүлч н.Анхбилэг Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнд зориулж, нэгэн шүлэг тэрэлжээ. Шүлгээ өрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. Тэрээр Увс аймгийн MBC телевизэд ажиллаж байжээ.

 

Засаг дарга тандаа
Зануулан байж захидал бичлээ
“Зах”-тайгаа хэрэлдсээр
Завгүй хоёр жилийг өнгөрөөлөө
Завдсан ч ажил хийх хугацаа
За бараг л үлдсэнгүй дээ, танд
Хуучин бүхнийг шүүмжилж
Хуйгаар нь өөрчилнө гэж байсан ч
Нэг зөвлөхийг хоёр болгож
Нэжгээд орон тоо нэмсэнийг эс тооцвол
Үүдэн дэхь хүүхнээ “сайжруулснаас” өөр
“Үүр цайлгаж” гавьсангүй дээ, та минь
Төрийн албан хаагчдийн архийг хязгаарлавч
Төрсөн биеэрээ үдэшлэг дээр согтуу заларч
Шинэ жилээр олон байгууллагын охидуудаас
Шилж бүжиглэснээс өөр дээрдсэнгүй дээ, дарга минь
Авилгал бууруулна гэвч
Албан тасалгаагаа засаж
Ардчилалын компаниудыг дэмжиж
Нямаад зах барьж өгсөнөөс өөр
Нэмээд их зүйл хийсэнгүй дээ, Засаг минь
Сонин юм хэлэхэд
Сонгож зарим төрийн байгууллагаар ороход
Сонгуулийн штаб тань ажиллаад байна уу гэлтэй
Улс төрийн ажилчдаа
Улайм цайм чихлээ дээ, яахав
Уралдаж баталсан Увс хүн хөтөлбөрөө
Урж хаях нь холгүй мууллаа
Гар өргөж байснаа мартаад
Гавихгүй худлаа жүжиг тавьлаа.
Шал өөр цагийн “масктай” зургаа үзүүлээд
Шальчиганаж өглөөдөө, харин ч
Ардын дунд ажилласанаас илүү
“Наяд”-ын гадна машин тань зогсож үзэгдэх
Хэзээ ч буухгүй юм шиг нөхдийн чинь
Гүзээ нь томорч мэдэгдэх
Хийсэн ажлын сайныг ярихаас
Хэрэгжсэн үр дүнгийн мууг харахгүй
Шүүмжилсэн хүнийг
Шүүр унасан шулам гэх нь холгүй харааж
Өөрийн зөв мэт
Төрийн дээр мэт энэ зангаа
Өвлөж хэнээс аваа вэ?
Та улсын төлөө
Бусад нь улс төрждөг гэсэн
Бусармаг гүтгэлэгээ
Булааж бас хэнээс дээрэмдээ вэ?
Хурлын төлөөлөгчид чинь
Гадны гийчдийн өмнө
Гар зөрүүлдэг
Өрөөндөө мөрийтэй тоглоом тоглодог
Хуралдаа согтуу ирдэг
Хууль зөрчдөг
Таны тогтоох гэж хүссэн
Шударга ёс
Шулуун шугам чинь энэ биш байлтай
Ард түмэн сохор биш
Алдаа дутагдалаа засахгүй бол
Ахиад та нарыг сонгохгүй дээ
Арван зургаан он ч ойрхон байна даа…..Засаг дарга минь….

 

Н.Батаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Vnen vg (April 01, 2014 12:49:55 pm )

    unuugiin vneniig saihan helj anhaaraarai zasag darga mini vnen vg helsen hvnd bvv gomdooroi sain bod

  • Зочин (April 01, 2014 4:22:09 pm )

    Нээрээ яг онож шүлгэлсэн байна шүү

  • ням (April 01, 2014 5:34:13 pm )

    тийм 2016 он болохгүй юм шиг байдаг хүнийг хуулж хаяач шорон барьж байгаа тэмүүжинд хэл

    • Зочин (April 01, 2014 8:01:17 pm )

      …Үүдэн дэх хүүхнээ сайжруулсан гэж жаахан бүдүүлэгдүү үг хэрэглэж дээ. Бусад нь ч яахав. Нэг хүний асуудалд нөгөө хүнийг хавчуулан доромжилж болохгүй шүү Анхбаяраа

  • Anonymous (April 01, 2014 9:24:44 pm )

    Хөөрхийдөө ажил хийсэн дүр үзүүлж цалин авч байсан МАНы нэг бууны нохой байна АН-нам эрх авсан газар болгонд эхлээд ийм хэл ам гардаг юм аа Жишээлбэл Дорноговь аймагт 2009 онд ийм хэл ам их гарсан Одоо нам жим

  • Anonymous (April 02, 2014 12:53:33 am )

    Дорноговь ч бүүр дордсон байхаа хахаха ёстой Тодорхой бус мэддэг нөхөр байна даа Сайхан бичиж.Шүлэг ч гэх нь хаа****** вэ гэхдээ дажгүй сайхан мөр холбосон байна

  • Kkkkk (April 02, 2014 8:11:05 am )

    Ene bol setgeliin gun shookind orson zaluu kommunist bagtarlaa tailakh gej saraachsan galzuugiin temdeglel bna kkkkkk

  • kkkkk (April 04, 2014 3:08:09 pm )

    gehdee galzuugiin temdeglel gehed vnenii ortoi l yum yag bdag zvil ene shvvdee said darga naraa

  • vhsen hvvrnvvd (April 04, 2014 3:11:16 pm )

    ene vnen shvv uwsiin amidral hetsvv bolj bgashdee taksi ni 1500 boltson yumni vne osoj ayul bolj bn darga minee heleh bish hiiwel bolohson namuudiin zolios bol ard tvmen yumdaa

antalya rent a car