antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2014 Comments are off

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид бусдын эд хөрөнгийг хууль бусаар борлуулжээ

нийтлэсэн Admin

shiidver guitsetgeh alba0402Эд хөрөнгө хураах тогтоолыг Э.Ичинхорол хуурамчаар үйлдсэн
болохыг нь АТГ-аас тогтоосон

Манай редакцид Нийс­лэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр ажилтны бу­руутай үйлдлийн улмаас өнөөг хүртэл хохирч яваа иргэн Д.Отгонжаргал гэх эмэгтэй ирж, бидэнд “Эгч нь хаана хандахаа мэдэхгүй байна” хэмээн болсон явдлыг өгүүлсэн юм.
Тодруулбал дээрх эмэг­тэйн эд хөрөнгө болох таван байрыг тус алба­ны ахлах шийдвэр гүйцэт­гэгч Н.Уран­чимэг, шийд­­­вэр гүйцэтгэгч Э.Ичин­х­орол нар шийдвэр гүй­цэт­гэх ажиллагаа явуу­лахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ту­хай хуулийг ноцтой зөрчиж, гүй­цэт­гэх ажиллагааг хууль бусаар явуулжээ.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нь төлбөрт хураагдсан эд хө­­рөн­гүүдийг албадан дууд­лага худалдаагаар худалдан борлуулах гэж улайрч байгаа бол түүнд хяналт тавьж ажиллах ёстой ах­лах шийдвэр гүйцэтгэгч Н.Уран­чимэг хяналт та­вих нь бүү хэл төлбөр авагч талтай хуйвалдаж иргэн Д.Отгонжаргалд асар их хэмжээний хохирол учруу­лаад байгаа аж. Хамгийн сонирхолтой нь дээрх хоёр ажилтан эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ Монгол Улсын мэдээллийн санд огт бүртгэгдээгүй хүмүүсийг гэрчээр оролцуулжээ.

Тодруулбал шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нь 2009 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 157/01 тоот эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэр­чээр байлцсан гэх Ц.Даваа­жаргал, А.Амаржар­гал на­рыг гэрчээр оролцуулсан гэсэн үг.

Монгол Улсын мэдээллийн санд огт бүртгэлгүй хүмүүс гэрчээр оролцсон

Тиймээс иргэн Д.Отгон­жар­­гал шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхоролыг ШШГТ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Тэрбээр “Эд хөрөнгө ху­­раасан тогтоол үйлдэхдээ хөнд­лөнгийн гэрчүүдийг байлцуулаагүй, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт биечлэн очоогүй, төл­бөр төлөгч, өмчлөгч нарыг оролцуулаагүй үйлдэл нь хэт нэг талд үйлчилсэн, хувийн ашиг сонирхолтой байсан гэдэг дүгнэлтэд хүрсэн” гэж байв.

Энэ бүхний эцэст Д.Отгон­­­жар­гал хуулийн да­гуу өм­гөөлөгч авч эрхээ хамгаа­луулахаар болжээ.
Түүний хөлсөлж авсан өмгөөлөгч нь үйлчлүүлэг­чийн­хээ гомдлын маргааныг шийд­вэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад нь хүсэлт гар­гаж хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх Ц.Даваажаргал, А.Амаржаргал нарыг /хуучнаар/ Сүхбаатар дүүр­­­гийн шүүхэд гэрчээр асуулга­хаар тогтоолд дурдагдсан ор­­­шин суух хаягийн дагуу хорооны Засаг даргаас тодор­хойлт авахад дээрх хоёр хүнийг тус тусын хороон дарга нар нь огт бүртгэлгүй гэсэн албан тоотыг өгчээ.

Энэ хачирхалтай зүй­лийг сонссон өмгөөлөгч бо­лон Д.Отгонжаргал нар үү­нийг дахин тодруулж ба­тал­гаажуулахын тулд Нийслэлийн улсын бүрт­гэлийн газарт хандаж дээрх хоёр хүнийг дахин шүүлгэхэд мөн л огт бүртгэлгүй бай­­сан байна. Тэгэхээр Э.Ичин­­хорол, Н.Уранчимэг нар ямар ч бүртгэлгүй хүмүү­сийг хөндлөнгийн гэр­чээр оролцуулж хүний эд хө­рөнгийг хууль бусаар ху­раа­сан гэсэн үг.

Ингээд арга буюу Д.Отгон­жаргал өм­гөө­­лөгчийнхөө хам­­таар эд хөрөнгө хураах тогтоолыг хуурамч үйлдсэн талаар АТГ-т гомдол гар­ган шалгуу­лахад ший­двэр гүй­цэтгэгч Э.И­чинхорол дээрх тогтоолыг хуурамчаар үйлд­сэн болох нь тогтоогдсон бо­ловч эрүүгийн хэрэг үүсгэх хөөн хэ­лэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэ­хээс татгалзсан ту­хай Нийс­­лэлийн про­ку­рорын газ­рын тогтоол гар­сан бай­жээ. Өөрөөр хэлбэл НПГ-аас хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан аж.

Мөн Э.Ичинхоролтой хол­боотой дахин нэг факт гарч ирсэн бай­на. Энэ нь НШГА-ны шийдвэр гүйцэтгэх ажил­лагаа дууссан тухай 2011 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 434 тоот тогтоолыг мөн хуурамчаар үйлдсэн нь баримтаар тогтоогджээ. Учир нь Э.Ичинхорол 2011 оны наймдугаар сард хууль ёсны дагуу ажлаа хүлээлгэн өгч, жирэмсний амралтаа авчээ.

Гэтэл түүнийг байх­гүй хойгуур нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуус­сан тухай тогтоол дээр нь ахлах шийдвэр гүй­­цэт­гэгч Н.Уранчимэг “бат­лав” гэж гарын үсгээ ба­тал­­гаа­жуул­жээ. Тэгээд ч энэ тухай мэдүүлгийг Э.Ичин­хорол 2013 оны тавдугаар сарын 8-ны өдөр СБД-ийн шүүхийн иргэний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Шийд­вэр гүйцэтгэх ажиллагаа дуус­сан тухай тогтоолд би гарын үсэг зураагүй” гэж мэдүүлсэн байдаг юм.

Д.Отгонжаргал: Н.Уранчимэг, Э.Ичинхорол нар хотын “А” зэрэглэлд байрлалтай бүх орон сууцыг зах зээлийн үнээс доогуур худалдсан

Ингээд өөрийн болон ах дүү амраг садангийн нийлсэн таван байраа алдаад буй Д.Отгонжаргал “Би түрүүн тодорхой ярьсан. Тиймээс одоо нуршаад яах вэ. Ахлах шийдвэр гүй­цэт­гэгч Н.Уранчимгийн энэ мэт маш олон хууль бус үйлдлээс болж миний төл­бөрт хураагдсан таван өөр газарт байрлах 1-3 өрөө, таван орон сууцны үнийн зө­рүүнээс болж олон зуун сая төгрөгөөр хохирчихоод байна.

Хэрвээ миний төлбөл зохих төлбөрийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуул­сан бол төлбөрт хураагд­сан орон сууцнуудын зөвхөн 1-2-ыг худалдаж төлбөрийг барагдуулах бүрэн боломж байсан.
Гэтэл Н.Уранчимэг болон Э.Ичинхорол нар хотын “А” зэрэглэлд байрлалтай бүх орон сууцыг зах зээлийн үнээс маш доогуур үнэлж хуйвалдан худалдснаас болж дээрх хохирлууд гарсан. Би тухайн үед нь зах зээлийн ханшаар 1-2 орон сууцыг худалдан борлуулж төлбөрөө барагдуулья гэж хэлсэн. Тэгэхэд төлбөр авагч, ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нар таван орон сууц тавуулаа байх шаардлагатай. Салгаж зарах зөвшөөрөл өгөх бо­ломжгүй гэсэн хариуг өгснөөр өнөөдөр ийм байдалд хүрээд байна.

Хэдийгээр би өнөөдөр төлбөр төлөгч гэсэн нэрийг зүүж хуулийн өмнө ха­риуцлага хүлээж байгаа ч гэсэн Монгол Улсын үндсэн хуулиар хамгаалагдсан жи­рийн иргэн хүн биз дээ. Тиймээс ёс зүйгүй хэсэг алба хаагчдын хууль бус үйлдлээс болж жирийн иргэн хохирч болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Гэхдээ би өнөөдөр энэ асуудлыгингээд орхихгүй. Тэдний хуурамч гарын үсэг болон Монгол Улсын мэдээллийн санд огт бүртгэлгүй хүмүүсийг гэрчээр байлцуулсан нь тогтоогдсон учраас холбогдох газруудад нь хандах болно” гэлээ.

Ямартай ч төлбөр төлөгч нэрээр нь дорд үзэж хүний эд хөрөнгийг ингэж зүй бусаар хурааж авах нь төрийн албан хаагчийн ёс зүй, Монгол Улсын хууль дүрэмд хэр нийцдэг юм бол.
Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд төлбөр тө­­лөгч Д.Отгонжаргал улсад ямар ч хор хохирол учруу­лаагүй. Тэр өөрийнхөө хө­рөнгийг банк бус сан­хүү­гийн байгууллагад барьцаа хөрөнгө болгож тавьсан нэгэн. Гэтэл олон хү­ний насан туршдаа хийж хөдөл­­мөрлөж олсон энэ олон орон сууцыг Н.Уранчимэг, Э.Ичинхорол нар албан тушаалаа ашиглан бусдын эд хөрөнгийг яаж ингэж хямдхан үнэлдэг байна аа гэж хэн хүнд бодогдохоор байгаа юм.

Тиймээс тэд­ний энэ­­хүү хууль бус үйл­дэлд ШШГЕГ-ын дарга, хуран­даа Д.Ядамдорж болон хол­­богдох албаны хүмүүс ан­хааралдаа авах биз ээ. Бид дараагийнхаа дугаарт Э.Ичинхорол, Н.Уранчимэг нар хаана, хаана байрлалтай дээрх таван орон сууцыг хэрхэн хэнд яаж хямдхан худалдсан болон тэд хууль хяналтын байгууллагад ямар худал мэдээлэл гаргаж өгч байсныг нь баримттайгаар хүргэх болно.

Үргэлжлэл бий..

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car