antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2014 5 comments

Хятад ажилчдын завхрал хэрээс хэтэрлээ

нийтлэсэн Admin

china0331Монголчууд сүүлийн жи­лүүдэд бүтээн байгуу­лалтын ажилдаа гадаадаас тэр дундаа БНХАУ-аас олон тооны хүн авч ирж ажил­луулах болсон. Тэгвэл тэдгээр ажилчдын нэгнээс ХДХВ-ийн вирус илэрсэн тухай өнгөрсөн долоо хоногт нэгэн хэвлэлд бичсэн.

Тодруулбал Ховд аймагт ажиллаж байсан хятадын иргэнээс ХДХВ илэрч, түүнийг нутагт нь буцаасан хэмээн тус аймгийн албаны хүн хэлсэн байдаг.

Харин ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга “Энэ тухай мэдээлэл огт ирээгүй. Ташаа зүйл байна.” хэмээн үгүйсгэсэн байдаг.

Хэдийгээр энэ тухай мэдээллийг албан ёсоор ба­талсан болон үгүйсгэсэн албан ёсны мэдээлэл байхгүй ч олон нийтийн зүгээс гадаадаас ирж буй ажиллах хүчний дунд янз бүрийн өвчлөл байхгүй гэдэгт итгэл муутай байгаа юм. Өөрөөр хэлбэл хардлага тээсээр байна.

Монголчууд ажлын бү­­­тээмж багатай учраас зам, барилгын салбарт хя­та­дуу­дыг олноор нь авч ирж, ажиллуулдаг. Дээрх салбаруудын ид ачаалалтай буюу 4-5 дугаар сард га­даадын ажиллах хүчний тоо 48 мянгад хүрдэг тухай албаны хүмүүс хэлдэг. Уг нь аль ч орон нэг улсын иргэдийг өөрийн орны хүн амын нэг хувиас олноор оруулахыг эсэргүүцдэг.

Өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Тэгэхээр манай улсын хувьд 2.9 сая иргэнтэй учраас БНХАУ-аас 29 мян­ган хүн ажиллуулахаар ирүүл­бэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн үг.

Харамсалтай нь албан бусаар энэ тоо хэдийн хэ­тэрсэн гэж иргэд хэлдэг. Учир нь орон нутагт зам, барилгын салбарт ихэнхдээ хятадууд ажилладаг. Уг нь хуулийн дагуу бол 100 ажилтантай барилгын ком­пани гадаадын 25 ажил­чинтай байх ёстой.

Үүнтэй харьцуулаад бодоход Мон­голд 29 мянга байтугай олон хя­тад ажилчин байгаа нь то­дорхой. Хя­тад ажилчид энгийн монгол­чуудыг бай­тугай төрийн хувцас өмссөн цагдааг хэвтэрт ортол зо­дож байсан нь саяхан.

Түүгээр ч зогсохгүй орон нутагт албан бус хэд хэ­дэн эхнэртэй болчихсон, өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэж, мянга хол давсан малтай, түүнийгээ монгол хүнээр маллуулдаг эзний дүртэй хятад иргэн ч хөдөөд амьдарсаар байгаа.

Энэ мэтчилэн хятад ир­гэдийн завхрал, даврал хэ­рээс хэтэрч байгааг хууль хяналтынхан хараандаа авсан шигээ хариуцлага тооц­дог болохгүй бол мөд­хөн орон нутагт монгол иргэд эрх дураараа аялж, зугаалж чадахаа болих бо­лолтой. Авсан цалингаа юунд ч зарлагаддаггүй хя­тад ажилчдад монгол охид биеэ үнэлдэг тухай хүн бүр л ярьдаг. Үүнийг нь батлах мэт барилгын хашаа, хя­тад ажилчдын амьдардаг хотхоны үүдээр дэнгийн эрвээхий мэт эргэлддэг охид ч цөөнгүй болсон.

Энэ л үед гарсан ХДХВ-ийн вирус илэрсэн гэх дээрх мэдээлэл олныг цочир­дуу­лахаас ч аргагүй юм.
Тиймээс бид энэхүү мэ­дээллийг баттай эх сур­валжаас тодруулан, чухам аль компанийн урилгаар, хаана ажиллаж байсан аль улсын иргэн хэзээ ямар өвчнөөр нутаг буцсан зэрэг мэдээллийг эргэн хүргэх болно.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (March 31, 2014 11:19:43 am )

    гадаадын иргэний хэрэг эрхлэх газар хахуул авч хятадуудыг оруулж ирхээ болиоч тэгээгүй бол яахаараа энэ олон хятад замбараанүй орж ирж байгаа юм миний нутгийн шороонд ******хайны мөр бүү гараг гэсэн эх орончидын захиас бии шүү энэ чухал местүүдэд хүн томилохдоо нам танил тал биш жинхэнэ эх ороно гэсэн сэтгэл зүрхтэй хүний тавих хэрэгтэй

    • Anonymous (April 01, 2014 6:14:46 pm )

      uneheer saihan muruudul bnda

  • tungaa (March 31, 2014 11:55:43 am )

    mongoliin ***** arhitsid arhia uuhaa boliod ajilaa hiih heregtei ajil hiih mongol jaluutsuud oldohgui bna

  • tungaa (March 31, 2014 11:56:55 am )

    mongol jaluutsuud hed honog ajlaad menge abaad hayad yabaad egdeg shuu dee

  • Anonymous (March 31, 2014 11:13:49 pm )

    Hujaa nariig bugdiig ni gargah heregtei!!!!!!!!!!!!!!

antalya rent a car