antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 5 comments

Хан-Уул дүүрэгт 69 машин химийн хорт бодис асгажээ

нийтлэсэн Admin

Хүн төрөлхтөнийг мөхөөж буй гол дайсан бол химийн хорт бодис. Химийн хорт бодист хордсон мянга мянган иргэн

амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч үлдсэн байдаг. Энэ төрлийн бодис нь нэг талаараа ашигтай ч, нөгөө талаараа бидний амь насанд заналхийлдэг өстөн дайсан. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлийг утаа гэдэг ч үнэн чанартаа өнөөх арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглэж буй хорт бодисууд байдгийг албаныхан хэлдэг. Гэтэл өнөөх хорт бодисоор бохирлогдсон лагийг хатан Туулынхаа  ай сав газарт бул­ши­лна гэдэг хэр оновчтой шийд­вэр бол. Уг шийдвэрийг Хан-Уул дүүргийн XII хорооны оршин суугчид эсэргүүцэж буй аж.

Тус дүүргийн нутаг дэвсгэр нь бидний нэрлэж заншсан Биоком­бинат, Морингийн давааны орчимд байрладаг. Газар нутгийн хувьд нийслэлээс алслагдсан ч, хүн амын хувьд их. Энэ газарт химийн хорт бодис асгаж эхэлсэн оршин суугчдын дунд аюулын харанга дэлдэж эхэлжээ. Үүнд нутгийн оршин суугчид эсэргүүцлээ илэр­хийлэн холбогдох албан ту­шаалт­нуудад хандсан ч нэ­мэр болоогүй гэнэ. Химийн хорт бодисыг булшлах ажил  энэ сарын 12-ны өдрөөс эхэл­сэн аж.  “Харгиа” цэвэрлэх бай­гуу­­л­ам­­жийн хуримтлагдсан ла­гийг өнгөрөгч бямба гаригт  20 гаруй, ням гаригт 40 маши­ныг  асгасан байна.

Албаныхны мэдээлж байс­наар энэ сарын 28-наас эхлэн Морингийн даваа орчмын хо­гийн цэгт   хуримтлагдсан ла­гийг булна гэгдэж байсан. Гэ­тэл энэ ажлыг хугацаанаас нь өмнө эхэлж буй нь иргэдийн дунд хардлага төрүүлэхэд хүр­гэ­сэн бололтой.

Оршин суугчдын ярьж буй­гаар арьс ширний үйлдвэ­рүү­дийн бохир усан дахь хром, сульфид зэрэг хорт бодисоор бохирлогдсон лагийг булшилж буй гэнэ. Болж буй үйл явдлыг гэрчлэх нэгэн хэлэхдээ “Одоо­гийн байдлаар 69 машин лагийг асгасан. Гаднаас нь харахад цайвар саарал өнгөтэй, өмхий үнэртэй лагууд байсан. Үнэр танар гэж   дөхөхийн   аргагүй   юм билээ. Гэхдээ асгаад булшилж буйг нь ажиглавал техникийн өндөр дэвшилээр л хийж бай­гаа байх. Харин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Учир нь  үерийн усны замд асгасан болохоор иргэд хохирно гэсэн үг” гэж байв. Эсэргүүцлээ илэрхийлж буй иргэд дөрвөн асуудлын  дагуу холбогдох албан   тушаалтнуудад хандсан ч өнөөдрийг болтол нэг нь ч хариулт өгөөгүй байна. Тухайлбал, лаг асгаж буй газар нь үерийн усны далан аж. Мөн хот суурин газрын дэргэд шахуу, төрийн өмчит үйлдвэр гэгдэх “Биокомбинат” нь 500 метрийн цаана байдаг гэнэ. Ингээд ч зогсохгүй Туул голтой км хүрэхгүй зайд химийн хорт бодисыг булшилж буй. Иргэд ярихдаа “Өвлийн улиралд ч хор хөнөөл нь бага байх. Харин дулааны улиралд оршин суугчид хордоно. Усархаг бороо орохоор энэ далангаар үер урсч юу л байна түүнийг нь хамаад явчихдаг. Энэ хорт бодисууд урсахгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр өнөөх үерийн ус Туул гол руу цутгана гэсэн үг. Ингээд ч зогсохгүй улсын онцгой обьект болох газраа хордуулж байна. Энэ үйлдвэр чинь 40 сая гаруй малын эм тариаг үйлдвэрлэдэг газар. Энэ мэт ээдрээтэй олон асуудал бий” гэв.

Химийн хорт боди­сын үл­дэгдэл лагийг Биоком­бина­тад булшлах шийдвэрийг Нийс­лэ­лийн Засаг дарга, Байгаль орчны яамныхан гаргасан боло­хыг эх сурвалжууд онцолж байв. Тэд эрхэм мээрээс энэ ту­шаа­лаа эргэн харж өөр газарт булшлахыг хүсч  байгаа юм.
ИРГЭД “ХОРДОЖ” ЭХЭЛЖЭЭ

Арьс    ширний   үйлдвэрүү­дийн хаягдал гэгдэх лагийг булш­луулахгүй гэсэн иргэд тухайн газарт ээлжээр манаа хийж буй аж. Бидэнд ирсэн мэдээллээр эдгээр хүмүүсийн биед өөрчлөлт гарч эхэлжээ. Заримынх нь толгой эргэж, дотор нь муухайрдаг болсон аж. Энэ мэтээр иргэд хордож эхэлсэн нь өнөөх лаг шавартай холбоотой болохыг оршин суугчид онцолж байна. Эдгээр химийн бодисыг асгаснаар Биокомбинат, Морингийн даваа орчмын оршин суугчид хохироод зогсохгүй Өлзийт, XIV хорооныхон гээд нийс­лэлчүүд бүхэлдээ хордох юм. Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 5800 гаруй хүн ам суурьшдаг. Энэ нэг  л хорооны оршин суугчдын тоо. Тэгэхээр үүн дээр нэлээд хэдэн хорооны оршин суугчид нэмэгдэнэ гэсэн үг. Үүсээд буй нөхцөл байдлын талаар XII хорооны дарга Б.Энхсайханаас тодруулахад, “Үйлдвэрийн лагийг Морингийн давааны хогийн цэгт булшилж байгаа. Энэ газар нь Биокомбинатад км хүрэхгүй газарт байдаг.
Тэгэхээр ойр хавийн оршин суугчид хордоно гэсэн үг л дээ. Одоогийн байдлаар 69 машин лаг асгасан. Химийн хорт бодис асгах тухайгаа бидэнд урьдчилан мэдэгдээгүй байсан юм. Гэнэт л машинтай ачиж ирээд л асга гэсэн гээд бичиг үзүүлж булшилж эхэлсэн. Тухайн бичигт Хотын ерөнхий менежер Ч.Бат болон Байгаль орчны яамны мэргэжилтний гарын үсэгтэй байсан. Нийтдээ таван га газарт уг лагийг булах юм билээ. Одоогийн байдлаар эхлэл төдий л байна. Хаягдал лагийг булахдаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй юм билээ. Гэхдээ хорио цээрийн бүс газарт химийн хаягдал булна гэдэг байж боломгүй зүйл. Иргэдийн зүгээс холбогдох хүмүүст хү­сэлт тавьсан ч хариу өгөөгүй байгаа” гэлээ. Манай улсын арьс шир, ноос ноолуурын үйлд­вэр­лэлд хэрэглэгдэж буй химийн бодисууд нь ихэвчлэн хүчтэй идэмхий, түлэмтгий, исэл­дүүлэгч үйлчил­гээ­тэй, байгаль орчинд саар­маг­жуу­лалт хийлгүй хая­сан тохиол­долд хортой нөлөө үзүүлэх үйлчилгээтэй байдаг.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловс­руу­лах үйлдвэрүүдээс гарч буй хаягдлууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг аж.
ДЭЛХИЙ ДАХИНЫГ ЗАНАЛХИЙЛЭГЧ НЬ  ХОРТ БОДИСУУД

Албан ёсны мэдээгээр химийн  бодисын хордлогоор  дэлхий дахинд  жилд ойрол­цоогоор 340 мянга  орчим хүн амь насаа алддаг байна. Гэх­дээ   химийн бодисоос  болж өвдсөн, хордсон  шархадсан  хү­мүүсийн талаарх бүрэн гүйцэт мэдээ баримт хараахан га­раагүй байдаг аж. Дэлхийн ний­тийн хөгжлийн энэ хандлага манай оронд ч нөлөөлөх нь дамжиггүй юм. Манай улсад импортоор  орж ирсэн  химийн  бодисын ихэнх хувийг Уул уурхайн  салбар, Арьс шир боловсруулах үйлдвэр, оёмол, сүлжмэл эдлэлийн үйлдвэрт  ашигладаг. Одоогоос хэдхэн жилийн өмнө  нэг сая орчим химийн бодис vйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 400 сая тонн химийн бодис vйлдвэрлэж, 10 сая орчим химийн нэгдлийг танин мэдэж, 100 орчим мянган нэр төрлийн химийн бодис улс хооронд худалдаалж байгаа гэсэн тоо баримт бий. Жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр “мэндэлж” байна. Сонирхуулахад, үйлдвэрлэл, vйлчилгээ, ахуй амьдралд хэрэглэж буй химийн бодисын 5-10 мянган нэр төрөл нь хvний биед сөрөг нөлөө vзvvлдэг аж.

А.ЛХАГВАЖАВ
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ceas dama fossil (February 19, 2014 5:33:01 am )

    That is a good tip particularly to those fresh to the blogosphere. Simple but very accurate information… Thanks for ***ring this one. A must read article!

  • Mesothelioma (February 19, 2014 8:58:01 am )

    Saved as a favorite, I like your blog!

  • Viagra (February 19, 2014 9:14:22 am )

    Ultram (tramadol) s***s no physical addiction potential, and little to no psychological addiction potential. You should be fine, and experience no withdrawal effects.

  • Viagra (February 19, 2014 9:27:18 am )

    I couldn’t refrain from commenting. Exceptionally well written!

  • Reviews (February 19, 2014 11:45:17 am )

    You need to be a part of a contest for one of the finest sites on the net. I am going to recommend this site!

antalya rent a car