Сүүлийн үед ШӨХТГ-аас менежментийн гэрээгээр хувьчлагдсан төрийн өмчит газруудад шалгалт хийж нийгэмд багагүй дуулиан тарьж байгаа.
Тодруулбал “АСА” циркийн хувьчлалтай холбоотой асуудал сөхөгдсөнөөс хойш хувьчлал нэрээр бусдын гарт орж үгүй болсон улсын объектуудыг төр анхаарч эхэллээ.
Өөрөөр хэлбэл хувьчлагдсан гэх урлагийн газрууд “АСА” цирк шиг хувьчлалынхаа гэрээг зөрчсөн үү, аль эсвэл гэрээнд заасны дагуу ажиллаж байна уу гэдгийг ШӨХТГ, болон ТӨХ шалгаж эхлэхээр болсон байна.
Товчхондоо менежментийн хувьчлалаар хувьчлагдсан урлаг соёлын гурав, дөрвөн газрыг шалгаж байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Нэгийг нь онилоод нөгөөг нь зүгээр орхиж болохгүй.
Тиймээс бид бусад хувьчлагдсан газруудыг ч шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд нэрийг нь зарлах болно, одоо бол цаг нь арай биш.
Учир нь энэ нь байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим нэг нь менежментийн хувьчлалаар аваад гэрээнийхээ дагуу үүргээ сайн биелүүлж ажилласан хүмүүс ч бий. Төрөөс барьж байгаа гол бодлого бол заавал хувьчилсан газраа эргүүлээд авах гэхээсээ илүү үйл ажиллагааг нь засч залруулан хэвийн болгох шүү дээ” гэв.
Ямартай ч албаны хүний хэлж буйгаар соёлын гэх тодотголтой газруудыг шалгаж байгаа нь үнэн бололтой.
Тэгвэл “АСА” циркээс гадна олон нийт авч үлдэхийг хүссэн нэг газар нь бол яах ч аргагүй “Ард” кино театр. Тодруулбал тус кино театрыг анх 1996 онд менежментийн хувьчлалаар хувь хүний мэдэлд шилжсэн гэдгийг хүн болгон л мэднэ. Мэдээж тухайн үед хувьчлал хийхдээ тодорхой зүйлүүдийг гэрээнд заасны дагуу хувьчлал явагдсан нь ойлгомжтой.
Одоо тэгвэл тус театрт дохиолол хамгаалалтын алба, жуулчны газар, банк, бүжгийн сургалтын төв, ломбард, канон, зурагчин, нотариат, гээд ашгийн төлөөх үйлчилгээний байгууллагууд ажиллаж, эздүүд нь мөнгийг зүгээр сууж байгаад л олдог.
Тэгвэл тус кино театрыг өнөөдөр хэн гэгч ийм байдалд хүргэв гэвэл бидний сайн мэдэх Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гуай юм. Учир мэдэх хүмүүс түүнийг АН-ыг засаг барьж байх үед “Ард” кино театрыг менежментийн хувьчлалаар авсан ч үндсэн зориулалтаар нь ашиглалгүй бусад газруудад түрээсэлж, их хэмжээний ашиг олдог гэж хэлж байсан юм. Уг нь анх тус кино театрын хувьчлал явагдаж байх үед маш олон хүн хувьчилж авах саналаа өгч байсан гэдэг. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийнхэн энэ олон хүн дотроос сонголтоо хийж байгаад урлагийн хүн гэдэг утгаар нь Д.Сосорбарамд их л итгэж хувьчилуулж байсан юм билээ.
Гэтэл өөрийгөө “урлагт ээлтэй шударга нэгэн шүү би” гэж тодорхойлдог Төрийн соёрхолт өдгөө “Ард” кино театрыг ямархуу дүр зурагтай болгосныг нь найман настай балчраас наян настай буурал нь хүртэл мэдэх байх.
Уг нь менежментийн хувьчлал гэдэг нь үйл ажиллагааг нь зориулалтын дагуу ашиглаж, байгаа эд зүйлсийг нь засч сайжруулна гэсэн үг
Ер нь бол хувьчлалыг маш хуудуутай явуулсан гэдгийг албаныхан хүртэл өөрсдөө хэлж байсан. Энэ тухай ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар “Хувьчилж авсан л бол гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэх ёстой” гэж байв.
Тухайлбал “АСА” циркийг хувьчлахад ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс нь зургаахан хоног өвдөөд ирэх хооронд нь тэдний хийсэн бүтэн нэг жилийн ажлыг нь салхинд хийсгэж “АСА”-г хувьчилсан гашуун түүх ч бий. Өнөөдөр манай улсад гэмт хэргийн гаралт маш их өсч байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхлээр залууст чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй.
Тэгэхээр тэд баар цэнгээний газарт цагаа өнгөрүүлж, буруу замаар будаа тээх болсон. Тиймээс л оюутнууд өнгөрсөн жил Сүх ахын талбайд “бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэрэгтэй” байна хэмээн жагсаал зохион байгуулж байсан.
Өөрөөр хэлбэл нийслэлд нэг сая гаруй хүн амьдардаг үүний 70 орчим хувь нь залуус байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ.
Тиймээс л зарим нэг УИХ-ын гишүүд улсын төсөв хэлэлцэхэд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэхэд чиглэсэн барилга, байгууламжийг олноор нь барих хэрэгтэй хэмээн хуулийн төсөл хүртэл боловсруулж байсан.
Тиймээс Төрийн соёрхолт Д.Сосорбарамын анх хувьчилж авсан гэрээг олон нийтэд ил болгож, түүний энэхүү бусармаг үйлдлийг таслан зогсоож төрийн өмчийг төрд эргүүлэн өгөх нь зөв байх гэсэнтэй хүн болгон санал нэгдэх байх.
Ер нь бол менежментийн хувьчлал гэдэг бол зөвхөн удирдлагыг хувьд шилжүүлэхээс бус барилга байгууламжийг шилжүүлдэггүй гэдгийг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл байшин барилга нь улсын өмч хэвээрээ байгаа гэсэн үг. Юутай ч хувьчлал гэх нэрээр ашиг олж буй Со гавьяатаас “Ард” кино театраа эргүүлэн авах нь зүйн хэрэг байх.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (March 24, 2014 9:40:22 am )
юуных нь менежментийн хувьчлал байхав дээ наад ************ чинь луйвардаж авсан үүнийг шалгах хэрэгтэй тэгэхдээ нүгэл нүдээ олно гэж сагсуу ************ со нэг л өдөр булхай нь илрэх байх
-
ж (March 24, 2014 5:15:19 pm )
СО бас ч гэж ард кино театрыг нураачихлгүй байлгаад байнаа тэр хүүхэд залуучуудын театрыг менэжмэнтийн хувьчилалаар аваад зараад идсэн НЯМГАВАА гэгч хулгайчыг барьж авмаар юм даа зарсан мөнгөөрөө америк явж тансаглаж байгаа тэр хулгайч өөрөө хөдөлмөрлөж олсон биш луйвраар олсон болохоор юм болохгүй дээ зурагын харахад гэдэс нь л улам томроод байна лээ тэгж байгаад хагарах вий дээ
-
-
Anonymous (March 24, 2014 10:03:38 am )
kkk ард кино театрийн дэргэд аса цирк арай дээр харагдана, магнай шударга л юм бол ард кино театрийн менежментийн хувьчлалыг эргэж нэг хараач со ************ ямар менежмент хийсэн нь түмний нүдэн дээр тодорхой шүү дээ
-
Zochin (March 24, 2014 10:06:31 am )
Биднийг бага байхад “Од” гэдэг сайхан кинотеатр 3-р хороололд байлаа. Одоо гадаадын шашны номлолоо явуулдаг сүм болсон гэж дуулдсан. Уг нь Монгол соёл, урлагийг дэлгэрүүлдэг газар баймаар юм. ШӨХТГ энэ кинотеатрын хувьчлалын гэрээг ч мөн шалгах хэрэгтэй.
-
s (March 24, 2014 10:10:58 am )
sosorbaram gej shunaliin tuil magnai chin ard kino teatriig avaach ee chadaxgui sh de
-
Anonymous (March 24, 2014 10:23:02 am )
ard kino teatr bol ilt uil ajillagani chiglel n oorchlogdson bgashde, SO-goos ARD-g butsaaj AV
-
ГОШИН ШОГУУД (March 24, 2014 10:24:54 am )
Баян**********рын сагсуу хар наадхыг чинь луйвардаж авчаад менежментийн гэрээгээ зөрчсөн гэдэг нь тодорхой шдээ. нүдэн дээр ил юмыг дарваан магнай яаж дарагдууулахыг харъя
-
ЗОЧИНЗОЧИН (March 24, 2014 10:51:21 am )
Ард кино театрийг менежментийн хувьчлалаар хувьчилсан гэвэл хэнч ойлгохгүй,менежмент гэдэг үгийг тухай үед СОСОРБАРАМ ОЙЛГОЖ байсан юмуу?Ард кино театарийн барилага байгууламж,тэнд тавигдсан тоног төхөөрөмж,тавилагнаас эхлээд бүх зүйл бол Төрийн өмч гэдгийг ойлгож байгаа биздээ,Ард түмний соёлын төв маань ашиг хонжооны нэг хүний карманийг түнтийлгэдэг л төв болоод байна даа,хуучин хэмжээндээ нэг өдөр ч үйлчилгээг явуулж чадхаа байсан ,ИЙМ учираас жинхэн бизнес хийх чадах ухаалага хүнд түрээслүүлэх замаар шилжүүлбэл зохимжтой,ЮУНЫ ТУЛД ШУДРАГА ӨРСӨЛДӨӨНИЙ ГАЗАРТАЙ БИЛЭЭДЭЭ,ХАА ОЧИЖ МАГНАЙ ДАРГА ЗӨВ ЗҮЙЛИЙГ СӨХӨЖ ГАРГАЖ БАЙГАА БАЙНА,ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА,ИЙМЛ ХҮН ТӨРД ХЭРЭГТЭЙ,ХУВЬЧЛАЛ ҮНЭН БОДИТ БАЙДЛААР ХИЙГДЭЖ ЧАДСАН УУ? ГЭДГИЙГ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТЭД НЬ ТАВИХ АСУУДАЛ,ХУВЬЧИЛААР БАЯЖСАН ТЭР БУМТАНГУУДЫГ ГАРГАЖ ИРЭХ ЦАГ МАГНАЙ ДАРГАД НЭЭЛТЭЙ БАЙГАА ШҮҮ,ГАГЦХҮҮ ӨӨРИЙН ЧИНЬ БУЦАЖ НЯЦАШГҮЙ ,ШУДРАГА ЧИНЬ ЗОРИГ ЧИНЬ МЭДЭХ БОЛНО, БИТГИЙ НЯНЦААРАЙ,АМЖИЛТ ХҮСЬЕ,Монголын ард түмний 90% эмзэглээд,сэтгэл санаагаар гонсойгоод хувьчилаар хоосон үлдсэн шүүдээ,Хувьчилаар баясан хүмүүсийн тоог бригад,сум,аймаг ,хотоор нь тооцох цаг ирж байгаа нь жинхэн шудрага ёсоо.МАГНАЙ ДАРГАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ
-
Anonymous (March 24, 2014 10:55:45 am )
Ard, Od teatruudiig butsaaj avaad zoriulaltaar ni ashiglag heregtei
-
Irgen (March 24, 2014 10:56:28 am )
Ard, Od teatruudiig butsaaj avaad zoriulaltaar ni ashiglah heregtei
-
ард түмэн (March 24, 2014 10:57:42 am )
энэ хар барам засаг солигдохоос өмнө батүүлтэй шивнэлдэж ард кино театрийг хурдан нурааж газрыг нь өөртөө авч олон давхар байшин барихаар мөнгө цуглуулж яваа гэж найз цогтбаяр нь ам алдсан шүү .магнай ахаа анхаарлаа хандуул.
-
irgen (March 24, 2014 11:34:19 am )
hubchilal nerer absan uduruus hoishih bvh orlogiig ni ulsiin tusbiin orlogo bolgoh estoi sosorbaram absan uduruusu hoishi l chenjiin zah bolgood ehlee bizdee yagad ter hubi hvnii orlogo boloh estoi gej turiin umchiig ashiglaad heden terbumaar ni mungu olj neg turiin soerholt nertei jvje****n hvniig tur ni tejeej estoi baih gej
-
Anonymous (March 24, 2014 11:46:44 am )
ард бол менежмент ч биш ан намийг засаг баьж байхад со бас нэг дарга болчихсон байсан тэгээд зүгээр л луйвардааад авчихсан улсад мөнгө төгрөг төлөөгүй байх харин энэний хажууд цирк басчиг юм хийгээд улсад бас 1,5н тэр бумийг өгч авсан байна бас 130 аад хүн цалинжуулж нд төлдөг гэж ярьж байна магнай ялгвартай ажиллаад байгаа юмдаа
-
Зочин (March 24, 2014 11:48:50 am )
Нямгаваа гэж нөхөр ХЗТеатрыг Хаан банкинд зарчихсан биздээ. Энэ Сосорбарам бас Ард кинотеатрыг ямархуу болгосон байна. Тэрний хажууд Аса цирк чинь хөөрхий алдаг оног гэсэнч циркээ тоглоод байдаг шүү. Энэ бол Монгол төрийн 2 нүүрийг харуулсан тод жишээ.
-
Anonymous (March 24, 2014 12:05:03 pm )
Магнайг харж л байя. Ард кинотеатртай зуйрлэхэд ч Аса цирк ч бас яахвэ ороод харахад манеж нь сандалтайгаа байгаа гадны цирк ч бас тоглоод байгаа шуу Магнай. Харин Со ахын тань авсан Ард зориулалтын бусаар ажиллаж байгаа бишуу, гэхдээ менежментийнх биш гэж хэлж ******** вий дээ.
-
Guulin ulsaas (March 24, 2014 12:38:01 pm )
Hurungiin birjiig Sain***ndad baiguulj Eldev-Ochir kino teatraa neeh uu aan
-
so gawiyataa gej (March 24, 2014 12:49:45 pm )
za ta byhend ene udriin mendiig hyrgie.mun amgani bolon tyynii hamt olond chin setgeleesee ajliin amjilt hysie. odd l bid ardchilsan niigemd shydraga ajillah ynen dyr turh haragdaj bgaad talarhaj bn.ali nam gedeg talaasaa bys ajillaj bgaad yneheer ih baerlaj ih naidlaga tawij bn. ingej baijl my yls oron hugjine dewshine deeshlene. henni hamaagagi shyydl asyydliig tawij ynen uwuur ni shiidej bgaa ynen dogi bn. bi ardchilalaiig demjdeg gehdee shydraga bh eostoi.amjilt
-
Anonymous (March 24, 2014 2:22:57 pm )
unen chuu. jinhene luivarchin
-
Anonymous (March 24, 2014 2:26:17 pm )
Энхсайхан, Гончигдорж нарын ********ийг долоож байж авсан юмаа. хөөрхийг хэрэггүй зүгээр орхи. Өрөвдөлтэй амьтан
-
irgen (March 24, 2014 3:13:26 pm )
omch huvichlaliig z.enhboldig toriin omchiin horooni darga baihaas buyu ulsin uildveruudiig anh yaj huvichilsnaas ni ehelj ***lgah heregtei.tegj chadah aavin huu bna uu.ih iym garna daa.
-
ard tumen (March 24, 2014 4:04:44 pm )
umchuu odoo avnaa
-
Шударга байцгаа (March 24, 2014 4:55:22 pm )
АРД кино театрийг яаж хувьчилсан юм бэ? Менежментийн хувьчлал бол энэ театраа **********лж авах ёстой байна
-
Ураны эсрэг нэгдэцгээе (March 24, 2014 7:19:16 pm )
энэ олон барилгаа улс өөрөө түрээслээд байж болно шүү дээ. Арай дэндүү юм
-
зочин (March 24, 2014 9:12:34 pm )
аавын хүүг алга үзэлтэй биш Со сайндаа 1 сая хүрэхгүй сайн ******г мэдэх байх Давгадоржыг дэлхийн 2-3 тэрбум хүн мэдэх байх Монгол улсыг дэлхийд таниулсан хүн энэ хэл амнаас зайлж төрд 5-6 дахин нуглаад буцаагаад өгчих харин Со яах бол энэ хүн харин бүр нэг ч кино гаргаж байгаагүй шүү Магнайг одоо хэр шудрага байгаа нь харагдах байх даа
-
zochin (March 24, 2014 10:29:16 pm )
МАГНАЙ ЮУ Л ХИЙВ ГЭЖ ДЭЭ. ЯГ ҮНЭНДЭЭ ОДООГИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НАМ, ЗАСАГ НЬ АРД ТҮМНЭЭ ҮЗЭЛ БОДЛООР НЬ ЯЛГАВАРЛААД ЭХЭЛЧИХСЭН ШҮҮ ДЭЭ. ТЭГСЭН ХИРНЭЭ АРДЧИЛАЛ ГЭЖ УЛИН ДОНГОДОХЫГ ЯАНА. ТЭРНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ МАГНАЙ ӨӨРИЙГ НЬ АВАРСАН НАМЫН ЭСРЭГ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ХАРВААС ОЙЛГОМЖТОЙ. ТИЙМЭЭС Ч ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ИЛТ ОЙЛГОМЖТОЙ. УУЧЛАЛ ОЛОН ГУЙХ ТУСМАА ЧИНИЙ ХОГИЙН ТАНТАН ДОТРООС ИЛ ГАРСНЫГ АРД ТҮМЭН МЭДДЭГИЙМ Ш ДЭЭ
-
irgein (March 25, 2014 2:09:48 pm )
hairan ym olon bna cirk n cirkeeree kino teatr n teatraaraa baij boldoggvi sonin togtolcoo shvv zaawal ewdej nuraaj bdag Magnaig hewend n oruulbal mongoliin ard tvmen chinii tald bosoh bnoo magnai urag****……….
-
Тунгалаг (March 26, 2014 2:04:39 am )
Ер нь ардчилал нэрээр ард тумний омчийг цовуун цагийн зарчмаар хувааж аваад эргээд жинхэн бий болгосон ард тумнийг молжих хэрэгслэл болгосон шуу дээ хун чанар гэж байдаг шударга унен гэж бол одоо боллоо юм биш уу шудрага еронхийлогч ардчилагч нар минь
-
Бат (March 28, 2014 5:43:01 am )
Муу юманд ухаан нь илуу ******жсон ичих булчирнайгуй бэргэчин ху******с ард тумнийг бодохгуй шуу дээ оорсдоо оогшуулээд байгаа юм чинь одоо яалтай билээ
28 Comments