antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2014 1 comment

Онгоцны хэлтэрхий байж болох зүйлсийг илрүүлэв

нийтлэсэн Admin

malaiz_ongozАвстралийн Далайн аюул­гүй байдлын удирд­лагын газар хиймэл дагуу­лаас Малайзын “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байж болох зураг авч ний­­тэлсэн байна. Түүнд Перт хотоос баруун зүгт Энэт­хэгийн далайд нэг нь 24 метр орчим, нөгөө нь бараг таван метр хэмжээтэй хоёр объектын дүрс гарчээ. Австрали улс лхагва гарагаас эрэлд орол­цож эхэлсэн бө­гөөд дөрвөн онгоц эрэл хийж байна. Тиймээс энэ хэсэг рүү онго­цууд илгээсэн аж.

Гэхдээ Австралийн Ерөн­хий сайд Тони Абботт хоёр зүйлийг онгоцны хэл­тэрхий гэж батлаагүй гэд­­гийг хэлжээ. Мөн АНУ, Шинэ Зеланд улс да­лайн тэр хэсэг рүү онгоц ил­гээ­жээ. Харин цаг агаар мууд­санаас харагдах орчин хяз­гаарлагдаж, эрэл хийхэд хүндрэл учруулж байгаа гэнэ.

Онгоцнуудаас гадна Австрали, Их Британийн тэнгисийн хүчний хөлөг онгоц эрэлд оролцохоор да­лайд гарчээ. Малайзын Тээв­рийн сайдын үүрэг гүй­­цэтгэгч Хисхаммуддин Хус­сейн “Хэрвээ тэр зүйлс онгоцны хэлтэрхий мөн бол сүүл хэсгийнх байж ма­гадгүй” гэжээ. Сураггүй алга болсон онгоцыг 13 дахь хоногтоо хайж байгаа бөгөөд янз бүрийн таамаг дэв­шүүлсээр байгаа юм.
Эрлийн багууд эрэл хийх масштабыг нэмэгдүүлсэн х­эдий ч үр дүн гараагүй байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИНЭЭДМИЙН БАЯР: (March 21, 2014 10:16:19 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car