Ачилтын компаниудын нууц ноён хэн бэ
Нийслэлийн замын ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор автомашиныг ачиж журамлах ажлыг эхлүүлээд байгаа.
Гэтэл сүүлийн үед машин ачигчид олон нийтийн дургуйцлийг хүргэх боллоо. Энэ ажлыг хувийн хэвшлийн зургаан компани гүйцэтгэж байгаа бөгөөд бусдын хувийн өмчид илт санаатайгаар халдах нь ихэссэн гэж иргэд үзэж байгаа юм.
Өдөр бүр олноор ачиж байгаа нэг автомашины нэг бүрийн торгуулийн мөнгө нь 75-80 мянган төгрөг. Гэтэл энэ мөнгийг чухам юунд зарцуулдаг, улсын төсөвт хэд нь ордог нь оньсого мэт байгаа юм.
Тэгвэл бидний машиныг зөвшөөрөлгүй ачиж явдаг ямар, ямар компани байгаа тухай сонирхож үзвэл “Хас транс” “Очух”, “BMML”, “Ачит сэлэнгэ”, “Авто гранд мастер” зэрэг компани гүйцэтгэдэг юм байна. Эдгээр компаниуд бүгд хувийн хэвшлийнх. Уг компаниуд хоногт 80 орчим, ачаалал ихтэй үед 100 гаруй машин ачдаг.
Ийн ачилт хийдэг компанийн ажилчидтай уулзахад “Нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгахын тулд л ийм ажил хийж байгаа” гэж хэлж байсан. Харин иргэдийн уур цухлыг хүргээд байгаа, торгуулийн мөнгө хэнд, хаана очдог тухай мэдээлэл авах гэсэн боловч “Бид ажлаа хийж явна.
Битгий олон юм яриад бай” гэж илт дээрэнгүй харьцаж “Гранд марк-2” машиныг эзэнд нь мэдэгдэлгүйгээр ачаад явсан юм.
Уг нь Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх журам гэж байдаг юм байна. Эл журамд зааснаар удаан зогсохыг хориглосон газар, замын зорчих хэсэг дээр зогссон гэх мэт зөрчил гаргасан машиныг гэрээт компаниудын болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачигчид ачиж журмын хашаанд хүргэх үүрэгтэй аж.
Ингэхдээ Замын цагдаагийн газрын Ерөнхий жижүүрийн удирдлаган дор явуулахыг журамласан байдаг юм байна. Үүнийг энгийнээр тайлбарлахад Ерөнхий жижүүр иргэн болон цагдаагийн алба хаагчаас тухайн зөрчилтэй машины талаарх мэдээллийг хүлээж аван тэмдэглэл хөтөлсний үндсэн дээр ачигч машин явуулах ёстой. Дээрх компанийн ачигчид иргэдийн машиныг ачихдаа урьдчилан мэдэгдэхгүй, утас руу нь залгахгүй шууд ачдаг. Үүнээс болж машиндаа сууж байсан бага насны хүүхэд ачигдаад явсан тохиолдол ч гарсан.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ачилт хийж байсан “Очух” ХХК-ийн ажилчид унтаж байсан хоёр сартай хүүхдийг машинтай нь ачсан мөртлөө журамд заасны дагуу тухайн үед Замын цагдаагийн газарт ч мэдэгдэлгүй, тэмдэглэгээ ч хөтлөөгүй байсан.
Ачигчдын мөрдөх ёстой журамд “Машины жолоочийг чанга яригчаар 5-10 минут дуудсаныхаа дараа бичлэг хийсний үндсэн дээр ачилт хийнэ. Ингэхдээ машины гадна талын бүрэн бүтэн байдал, машин доторх байдлыг нэг бүрчлэн камерт бичиж баримтжуулаад, дараа нь лацдаж байж ачна” гэж заасан байдаг. Гэтэл машины хойд талын суудал дээр унтаж байгаа хүүхдийг анзаараалгүй ачсан төдийгүй энэ сарын 11-ний өдрийн 11:00 цагт “Найман шарга”-ын урд зам дээр тавьсан иргэн М-ийн автомашиныг ачихдаа дотор нь сууж байсан дөрвөн настай хүүг нь буулгаж үлдээгээд явсан байдаг. Улмаар хүү олон цагаар гадаа хүйтэнд зогссоны улмаас хатгалгаа тусч өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм билээ.
Замын ачааллыг бууруулах зорилгоор ажиллаж байгаа нь сайшаалтай ч ашгийн хойноос улайрч иргэдийг ийнхүү хохироох нь зүйд нийцэхгүй гэдэгтэй иргэд санал нэгдэх байх.
Мөн “Хас транс” компанийн ачигчид цувраад зогсож байсан “Ланд крузейр-200”, “Аксент” маркийн авто машинуудаас “Аксент”-ийг нь ачаад явах жишээтэй. Яагаад хоёр машиныг хоёуланг нь ачаагүй юм бэ гэх иргэдийн асуултад “Ланд нь даац ихтэй учраас хөнгөнийг нь бодоод “Аксент”-ийг ачсан” гэж хэлж байв.
Тэдний энэхүү үйлдлүүд нь өндөр хураамж авах гэсэн нэг төрлийн бизнес. Мэдээж энэ бизнесийг жирийн нэг Дорж, Дулмаа нар хийж чадахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл нэг компани өдөрт дунджаар хоёр сая гаруй төгрөгийн орлого олж байгаа. Гэтэл үүнээс улсын төсөвт нэг ч төгрөг тушаадаггүй гэдэг нь ч хачирхалтай юм. Үнэхээр өдөрт нэг машинаас орж байгаа 75-80 мянган төгрөгийн хэдийг нь улсад тушаадаг эсэхийг албаныхнаас асуусан ч тодорхой хариулт өгөхөөс татгалзаж бултаж байсан. Уг нь Нийслэлийн төвсөөс 12 тэрбум төгрөгөөр ачигч машинуудыг анх авч байсан юм билээ.
Гэтэл улсад нэг ч төгрөг тушаахгүй байгаа нь хэн хүний анхаарлыг өөрийн эрхгүй татаж, хардлага төрүүлэхээс аргагүй юм. Мөн иргэдийн хамгийн их шүүмжилж буй зүйл нь машиныг нь ачих үед эзэн нь гарч ирвэл газар дээр нь 70 мянган төгрөг авч, машиныг нь өгдөг журмыг компаниуд өөрсдөө хэдийн зохиочихсон. Энэ талаар Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын хэлтсийн дарга Ч.Хүрэлбаатараас асуухад “Иргэдийг баримт, нотолгоогоо бодитоор авч ирвэл тухайн компанийн гэрээг цуцална” гэсэн тайлбар өгөөд сууж байх юм.
Мөн энэ талаарх гомдол их гарч байгаа учраас хувийн компаниудыг ачилт хийлгэхгүй байх шинэ журам гаргасан юм билээ. Уг нь эл журам Хууль зүйн яамаар батлагдаж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч тодорхой шатандаа гацсан учраас хугацааны хувьд хүлээгдэж байгаа гэдгийг албаныхан хэлж байсан юм . Ямартай ч журам хэрэгжээд ирвэл бусдын машиныг хулгайч шиг зөвшөөрөлгүй авч явдаг хувийн компаниуд дураараа аашилж чадахгүй нь сайшаалтай.
Юутай ч хотын удирдлагууд “Нэг ажлаар нөгөө ажлаа унагахгүй” байхыг эрхэмлэдэг хүмүүс. Гэвч нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах санаа нь сайхан ч хувийн компаниудыг санхүүжүүлж эхэлсэн нь хардлага төрүүлж байна. Ачилт хийдэг дээрх компаниуд чухам хэний нөмөрт хөлжиж, журам хэрэгжүүлэх бус, орлогын хойноос хөөцөлдөнө вэ.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
лааз цуглуулагч (March 21, 2014 9:32:10 am )
жинхэнэ даварцан пихлуунууд. машин ачиж байсан 2 залуу гудамжинд зогсож байгаа бүх машиныг аччих юмсан гэж ярьж байхыг сонсож байсан. тэдэнд хаана зогсож байгаа нь ер хамаагүй зөвхөн ачих сонирхол нь дийлсэн нүдэнд нь машин бүр 70 мянган төгрөг болж харагддаг байна.
-
ХАРХ (March 23, 2014 9:30:55 am )
ТОРГУУЛЫ НЬ НЭМЭЭД АЧИГЧДЫГ УЛАМ ОЛШРУУР
-
-
domboo (March 21, 2014 10:14:47 am )
bugdiig mungu bolgoj hardag edniig neeree tsegtselbel yaasiinbde
-
Anonymous (March 21, 2014 10:18:39 am )
muusain *****nuud hunii yumiig achij avch yavchaad h****aa achihiigaach oligtoi heleed ogch medehgui. gurvaljingiin guurni tend och gesen yavaad ochison chini narantuuliin tend bdag ha****nd bna gj bsan hunii ajiliig alagduulsan hulgaichuud
-
ИРГЭН (March 21, 2014 10:44:38 am )
НИЙГМИЙН АЮУЛГҮЙ,СЭТГЭЛ АМАР ТАЙВАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЗӨВ АЖИЛ ХИЙЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ.ХАРИН БИТГИЙ ЯЛГАВАРЛААРАЙ.НЭГ МАШИНААС БОЛЖ ХИЧНЭЭН ХҮН БУХИМДАЖ,ХОХИРЧ БАЙГАА БИЛЭЭ ДЭЭ.
-
Anonymous (March 21, 2014 11:27:31 am )
uhernuudiin mashiniig sain achih heregtei yaadiin uursiih n buruu
-
Irgen (March 21, 2014 11:41:35 am )
Irgen gsn zochin neg achuulchaad orood ireeree harin buhimdahgui shuu
-
Irgen (March 21, 2014 11:48:42 am )
Bi ch buruu gazar zogsson bol achuulahad tatgalzah yum alga naad achigch malnuud chine oirhon tugjrel bagatai tiim gazraasaa l achij bgaa ene n zamiin tugjreliig buuruulahad yamar nuluu bhgui. Ene talaar sudalgaa baival niitleerei. Mashin unahiin utga n a tsegees b tsegt Turgen ochih getel ter gazar n zogsool bhgui ug n buruutai itgeed n tor yaliig n Irgen uurdeg ene buduuleg Bohir bodlogo oo hezee saijruulah yum be
-
Зочин (March 21, 2014 11:49:19 am )
Ачих хэрэгтэй. Үүнийг дэмжинэ…. Иргэдийн ихэнхийн эрх ашигийн төлөө дэмжинэ…..
-
монгол хүн (March 21, 2014 11:57:01 am )
энэ бол хууль бус балмад ажил********** юм. гэгээн цагаан өдрөөр гэрэлт наран дор хүний өмчийг шууд хулгайлж байгаа нь гэмт хэрэг юм. гэтэл энэ нь улаанбаатарын захиргааны зөвшөөрөлтэй гэх хулгай юм. дор хаяж “дээрэм” болгооч. “машиныг чинь авлаа” гэдгийг заавал эзэнд нь мэдэгд. зогсоол бус газарт орхисон машиныг торгох л эрх зүйн үндэс байдаг. гэтэл энэ бол даварсан гэхэд арай дэндсэн санкцинированный /зөвшөөрөгдсөн/ гэмт хэрэг болов. түргэхэн шиг өөрчилье. давхарласан төмөр зогсоолыг байгуулж болно доо. газар доогуур ч зогсоол байдаг л шүү дээ. бас албан газар, хувийн эзэмшлийн нэртэй нэртэй газруудын дэргэд асар их зай байх ч тэднийг ашиглах талаар юу ч хийхгүй байгааг юу гэж үзэх вэ? монгол хүнд хууль дүрэм яг адилхан үйлчлэх ёстой бол хөдөлгөөнд саад хийж байгаа дарга нэртүүдийн машиныг ч бас л журамлах ёстой.
-
irgen (March 21, 2014 9:16:17 pm )
mashin achilt arai heterch ba mini zogsson gazar 4 5 mashin bsn teged bi taviad 10 minutni dara garch irsn mashin achad yvsn bsn getel hahud bsn LAND zogsoj l bsn tom mashintai baychig achihgui ydarsn muu jijig mashinudig achij ba im ylga gargaj achdagn bolimoor yumaa ochij mashin avahad 1 ch tom tereg bhgui bsn ged boddo utas ru zalgad helj bo do utas tavisn bhad
-
ХАРХ (March 23, 2014 9:21:08 am )
БУСДЫН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭЖ ТУСЛАЖ БАГААГААС ГАДНА ГАЛ ЭМНЭЛЭГ ЦАГДАА ГЭЭД ДАНДАА ХҮНИЙ АМЬ НАСНЫ ТӨЛӨӨ МИНУТ СЕКУНДТЭЙ УРАЛДАЖ ЯВДАГ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ АЖИЛД МАШ ТОМ ТУС ДЭМ БОЛОХ УЧИРТАЙ Ч БАС ХАНГАЛТТАЙ ЧАДАХГҮЙ БАЙНА.ТИЙМЭЭС УЛАМ САЙЖРУУЛЖ ТӨЛБӨРИЙ НЬ ТОМ МАШИНД 150000 БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ДҮРЭМГҮЙ ТОМ ХЭНЭГГҮЙ ДҮНХҮҮ ТОЛГОЙТНУУДАД ХАТУУ ГАР ХЭРЭГТЭЙ.ЯМАРЧ АСУУДАЛГҮЙГЭЭР БАРИМТЖУУЛААД ШУУД ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.МӨН ЭНЭ ТӨРЛИЙН БИЗНЭСИЙГ ТӨРӨӨС САЙН ДЭМЖМЭЭР БАЙНА.БИД ЦАГ АЛДАХ ЁСГҮЙ.
-
-
зочин (March 21, 2014 12:02:47 pm )
монгол хүнд баярлалаа. яг үнэн. өнөөдөр хулгайлан ачна. марг****** дэлбэлнэ. тононо гэсэн үг шүү. хулгай хар мөртэйг анхаар.
-
зочин (March 21, 2014 1:13:02 pm )
Новшнуудын машиных нь бүх дугуйг цоо хатгах хэрэгтэй.
-
ХАРХ (March 23, 2014 9:25:04 am )
ТӨР ДИЙЛЭХГҮЙ БОЛ ДУГУЙГ ЦОНХЫ НЬ ХАГАЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ.
-
-
zochin (March 21, 2014 4:14:52 pm )
ene kompani arai heterch bn aa zogsooliin asuudlaa shiidberlej chaadgui bj mashiniig heterhii ulairch achihaa bolih heregtei
-
moogii (March 21, 2014 6:47:20 pm )
hotod varuu ajiltai vabah ved zogsool oldohgvi vhen hetsvv tor zasag zogsooliin asuudalaa shiidej ogohgvi baij hvnii omchind haldaj bolohgvi end mashinaa tabisan hvnii buruu baihgvi bvh alban baiguulgiin gadaa ireed mashinaa tabih gazar haisaar baigaad hamag tsag zabaa bardag mashin barisan hvnii buruu bolood baih shib dee oorsdoo huraaj absan tatbariin mongoor mini zogsooliin asuudlaa shiidchiheed daraa ni arga hemjeegee variachee
-
UNEN UG (March 21, 2014 7:34:39 pm )
mungnii tuluu ulaarsan *****nuud 4 nasrtai huuhdiig gadaa buulgaad mashin achaad bhdaa yah be hunii unergui malnuud 80000 tugrug huuhdiin aminaas c***al yum uu ARD IRGED MINI ENE MALNUUDTAI TEMTSEH TSAG BOLJEE
-
neg canal (March 21, 2014 8:07:48 pm )
Tor anhaarlaa handuulah heregtei.neleen ovsgootoi humuusiin hiigeed bga mash ashigtai luivriin biznis bolood bna.yaraltai taslan zogsoo*****.
-
neg canal (March 21, 2014 8:12:53 pm )
Ene kompaiig tsever ***lgaj ajilluulah heregtei.ogloo ert zogsool bagatai ****rdlaga ihtei emneleg.shuuh gehetiin gadaa neg n zogsoj bdag yum bishu.
-
irgen (March 21, 2014 8:15:21 pm )
Neg mashin 70,0 togrog amtashhaas bish yah be.yaraltai ***lgah heregtei
-
irgen (March 21, 2014 8:16:34 pm )
Shalgah heregtei ulairsan bna ler ene kompanuud…. Ene buduuleg uil ajil*****ga zogsoo
-
irgen (March 21, 2014 8:18:26 pm )
Eserguutsej bna hunii mashiniig achsanii toloo 70.0 ……ehleed zogsooloo shiid
-
irgen (March 21, 2014 8:20:48 pm )
Zogsoolgui ***mbaaruulj barij bga barilgaa bolij zogsooltoi boloh heregtei nen turuund.uuniig n ashiglaj yasan n ih achdag mashin yasan c hurdan oruulaad irsiim……***lga boliul
-
sanal (March 21, 2014 8:22:19 pm )
Boliochee ene achaad bga nohduud mongolchuudad taarsan une hanchaa garga…….boli…..boli
-
sanal (March 21, 2014 8:24:09 pm )
Iim ih udurt mash ih ashigtai ajilladag gee biz de tegeed yaagaad neg c togrognii tatvar tuldoggui yum be ***lgaad boliulaachee……
-
sanal (March 21, 2014 8:25:37 pm )
Ulsad toloogui bol nen yaraltai arga hemjee avaach. magnai terguutei humuus ***lga…….
-
USA-Chicago -oos бичиж байна (March 22, 2014 12:54:22 pm )
Миний монголын ард тумэн минь дурэм журамаа баримталж яв л даа Хуний машин ачна гэдэг маш будуулэг асуудал Машины шилэн дээр нь торгуулийн хуудасаа наагаад хаягаар нь нэхэмжилж болдоггуй юм болов уу
-
ХАРХ (March 23, 2014 9:28:22 am )
ИЙМ СОЁЛ МАНАЙД НЭВТЭРВЭЛ САЙН Л БАЙНА.
-
-
Anonymous (March 22, 2014 6:20:12 pm )
batuul eeee aan
-
anhaar (March 22, 2014 6:21:30 pm )
achij bolnoo vneheer zam taglaad tawitsan bol shvv dee ehleed zogsooloo shiidcheed daraa ach mongonii dontonguudaa
-
anhaar (March 22, 2014 6:22:47 pm )
hvnii ed horongond haldaj bgaa ni gemt hereg biz dee ard tvmeen
-
99107276 (March 23, 2014 5:29:07 pm )
энэ уул нь зөвөлдөө даанч манайхан бизнэс болгоод байна.
33 Comments