antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2014 9 comments

Украины офицер Крымын цэргийн баазад амиа алдсан нь шуугиан дэгдээв

нийтлэсэн Admin

240Украины Зэвсэгт хүчин “Оросын цэрэг Крымын цэр­гийн баазуудыг хяналт­даа авснаас хойш украин офицер амиа алдсан то­хиол­дол анх гарлаа” гэж мэдэгдсэн тухай ВВС мэдээл­сэн байна. Энэ хэрэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Крымын удирд­лагууд уг хойгийг нэгт­гэх баримт бичигт гарын үсэг зурсны дараахан болсон аж.

Крымыг 2014 оны гурав­дугаар сарын 18-наас ОХУ-ын улсын бүрэлдэхүүнд нэгт­гэсэн бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх шил­жилтийн үед эрх зүй, эдийн засаг, санхүүгийн асууд­луудыг нэгтгэх ажлыг хийх юм байна. Крымын нийс­лэл Симферополь хот­ноо ажиллаж байгаа ВВС-гийн сурвалжлагч Бен Браун цэргийн баазаас ав­то­мат буугаар буудсан нь сон­согдсон гэжээ. Тий­мээс Украины засаг захир­гаа цэр­гүүдийг амиа хам­гаа­­ла­хын тулд хариу гал­­лахыг зөв­шөөрсөн гэнэ. Ба­­руу­ны орнууд Крымын хой­гийг ОХУ-д нэгтгэснийг бу­руутгаж, “Их долоо” болон Ев­ро­пын Холбоо ирэх долоо хо­ногт Гааг хотод уулзахаар төлөв­лөж байна.

Болсон явдлыг нүдээр харсан гэрч нар зэвсэглэсэн эрэгтэйчүүд тээврийн хоёр хэрэгслээр Симферополь хо­тын цэргийн баазад очиж, автоматаар галласан хэмээн ВВС-гийн сэтгүүлчид хэл­жээ. Украины засаг захиргаа “Цэргийн бааз доторх цэцэр­лэгийг хамгаалж байсан офи­цер амиа алдаж, өөр нэг офицер шархадсан. Бас нэг харуул төмөр хашлага ну­рахад цохиулан толгой, хөл нь гэмтсэн” гэж мэдэгдсэн. Түүнээс гадна Оросын цэргийн дүрэмт хув­цас өмссөн эрэгтэйчүүд хэсгийн командлагчийг ол­зол­­сон гэнэ. Харин Кры­мын Батлан хамгаалах яам­ны хэвлэлийн төлөөлөгч Владислав Селезнев “Нүүрээ халхалсан зэв­сэгтэй, үл мэ­дэгдэх этгээдүүд уг халд­ла­гыг үйлдсэн” хэмээн Ройтерс агентлагт хэлсэн аж.

Харин Украины Ерөнхий сайд А.Яценюк “Улстөрийн мөргөлдөөн одоо зэвсэгт халд­лагад шилжиж байна. Оросын цэргүүд Украины зэвсэгт хүчин рүү буудаж эхэллээ. Энэ бол дайны гэмт хэрэг” гэжээ. Тэрбээр Крымыг ОХУ-д нэгтгэж бай­гааг “Олон улсын түв­шинд хийж байгаа дээрэм. Киев энэ шийдвэрийг хэзээ ч хүлээн авахгүй. Нэг улс өөр нэг тусгаар тогтносон улсын газар нутгийг түр буудаллах хугацаандаа хул­гайлж бай­на. Орос улс олон улсын ний­­гэмлэгүүдээс тус­­­гаар­лагдлаа” хэмээн дүгнэсэн аж.

Гэвч Крымын цагдаа нар Украин болон Оросын цэргүүд хоёр талаасаа гал­лаж байсан. Украины нэг цэрэг амиа алдаж, нэг нь шархадсан. Оросын тал ял­гаагүй хохирол амссан гэж хэлсэн. Мөн Крымын хэвлэл мэдээлэл Оросын нэг цэрэг буудуулж амиа алдсан гэж мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш гэд­гийг ВВС дурьдсан байна. Симферополь хотод байгаа тус агентлагийн сурвалжлагч Марк Ловин “Цэргүүд анхааруулахын тулд агаарт хий буудаж байсан. Гэтэл энэ хэрэг гарснаар цаашид мөргөлдөөн гарах вий гэсэн түгшүүрийг бий болгож байна” хэмээн хэллээ.

Улс орнууд Крымыг нэгт­гэсэнд ОХУ-ыг буруутгаж байгаа бөгөөд АНУ, Канад, Франц, Япон зэрэг улс энэ сарын 16-нд Крымд явуулсан санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Түү­нээс гадна ОХУ-ын эсрэг виз болон эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн.

Харин ОХУ-ын Ерөн­хийлөгчийн хэвлэлийн тө­­­лөөлөгч Д.Песков ВВС агентлагт өгсөн ярилц­ла­гадаа “Хэрвээ АНУ, Евро­пын Холбоо эдийн засгийн хо­риг тавьж байгаа бол ОХУ шинэ түншүүдтэй бол­­но” гэж мэдэгдлээ. Гэх­дээ тэрбээр “Бид АНУ, Евро­пын Холбоотой сайн харил­цаатай байхыг хүсч байна. Европын Холбоо бол ОХУ-ын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны гол түнш. Тиймээс ОХУ сайн ха­рилцаагаа хадгалах хэ­рэг­тэй. Дэлхий нийт эдийн зас­гийн асуудлуудаа ОХУ-ыг оролцуулахгүйгээр хэлэлцэх нь бүрэн дүүрэн хэлэлцүүлэг болох уу” гэж тэмдэглэсэн аж.

Н.Тунгалаг

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • bb (March 20, 2014 10:54:20 am )

    *****iin orsuudad gazar dutaayu…

  • Оросууд Украйнаас савараа тат (March 20, 2014 11:57:41 am )

    Оросгүйгээр дэлхийн бусад орнууд урд нь оршин тогтноод байж л байсан оросууд их юмаараа айлгаж гэнэ. Оросууд арай даварч байна. Тусгаар тогтносон улсын газар нутгийг хуурамч санал асуулга Украйнаас асуухгүй өөрийн цэрэг танкны дор явуулсан болчихоод эзлээд авчих юмаа. Бүх нийтийн санал асуулга Крым болон Украйн даяар явагдаад шийд нь гарсан бол өөр байсан юм тэгээд ч Украйны хуулийн хүрээнд л явагдах болохоос Орос оролцох эрхгүй шүү дээ. Шууд фашист түрэмгийлэл гэхээс өөр тайлбар алга. Украйны************* тэр улсын дотоод асуудал шүү дээ. Украйн улс хариуг өгөх хэрэгтэй

  • Оросууд Украйнаас савараа тат (March 20, 2014 12:02:09 pm )

    Оросууд Украйныг бид нэг славянууд цусан холбоотой ах дүү нар минь байгаа юм гэж байгаад эзлээд авчихдаг байна ш дээ тэгэхээр тэнэг монголчуудаа оросууд эзэрхэг түрэмгийлэгч улс болсон байгааг ойлгож авцгаа орос ах гэж байхгүй орос ашиг сонирхол л гэж байгаа тийм учраас биднийг хүссэн цагтаа хятадад худалдахад бэлэн л гэсэн үг. Битгий оросод дольдигно тэд биднийг тоох ч үгүй

  • GG (March 20, 2014 1:22:43 pm )

    KRIM OROSIIH CH BISH UKRAINIIH CH BISH TSAGAAN TATARCHUUDIIN ULGII NUTAG SHUDEE!!! TERIIG OROSIIN HEDEN ORSHIN SUUGCHID AVCHIH GEJ!

  • Anonymous (March 20, 2014 4:22:24 pm )

    Манайд Путин шиг шийдмэг удирдагч гарч ирдэггүйм байхдаа. бөөн алиалагч нар л байх юм зда гэж

  • Зочин (March 20, 2014 5:59:49 pm )

    Оросын ******лдаг үзэн яддаг хүмүүс оросоос авсан бензиныг машиндаа бүү хий.орой болгон цахлгаанаа гурван цаг салгаад тэгээд ******лаад сууж бай……

  • Anonymous (March 20, 2014 6:55:04 pm )

    Oros ah nar mandtugai oros baigaagui bol hujaagiin bool

    • Зочин (March 20, 2014 7:47:39 pm )

      Orsiin dyy nar n nutagruugaa tonil

  • Мөнхжаргал (March 23, 2014 11:55:34 am )

    Tsergiin baazuud ruu haldana gedeg zewsegt turemgiilel ****iin batalgaa.

antalya rent a car